• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Харүмафүжи Д.Бямбадорж хүн зодсон хэргээр шалгагдаж байна

Японы  мэргэжлийн сүмогийн есөн удаагийн түрүүг авсан Ёкозүна их аварга Харүмафүжи танхайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа мэдээлэл гарчээ.  Тодруулбал, Харүмафүжи Д.Бямбадорж нь залуу бөхийг толгойн тус газарт шар айрагны лонхоор цохин ноцтой гэмтэл учруулсан хэмээн мөрдөн шалгагдаж байгааг Японы спортын суваг Споничи өнөөдөр мэдээллээ.

Тэрээр өөрөөсөө цол доогуур, залуу бөх Таканоива А.Баасандоржийг зодож танхайрсан бөгөөд даваа гаригт хийсэн эмчийн мэдэгдлээр Таканоивагийн гавлын яс цуурснаас гадна бусад төрлийн гэмтэл авсан учраас энэ сарын 5-9 өдрийн хооронд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байна.

Харумафүжи энэхүү хэрэгтэй холбогдуулан уучлалт хүссэн байна. Тэрээр “Үүссэн энэхүү хэрэгт чин сэтгэлээсээ уучлалт хүсч байна” хэмээжээ.

Споничигийн мэдээлснээр өнгөрсөн аравдугаар сарын 26-нд Тотторид тойргийн барилдаан хийх үеэр Монголоос ирсэн бөхчүүд цуглан хамт шар айраг ууж суужээ. Энэ үеэр 33 настай Харүмафүжид 27 настай Таканоивагийн үйлдэл, зан байдал таалагдаагүй учир үл ойлголцол үүсэн, улмаар уг хэрэг дэгдсэн байна.

Өнөө өглөө Японы сүмогийн холбооны тэргүүн Хаккакү тэргүүтэй холбооны удирдлагууд Фүкүока Кокүсай төвд цуглаж, Харүмафүжи аварга болон түүний харьяалагддаг Исэгахама дэвжээний ояката нарыг байцаасан гэнэ.

Эх сурвалж: Japan Times

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-14 11:46:30


Нийт сэтгэгдэл: (10)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Д.Лхагвасvрэн. (66.181.160.107) 2017-11-16 10:39:58
    Аварга дvv минь" ГЭНЭДЭЖДЭЭ".Одоо ухаан гаргаж ажиллаарай.Болохгvй юм гэж байдаггvй дээ.
  2. Зочин (83.252.198.9) 2017-11-15 05:45:19
    saihan zodold tegeed sain zod ene chini jinhene mongol zan.ha ha ha
  3. ЗОЧИН (27.123.214.90) 2017-11-14 17:32:09
    Хүн нэрээ тогос өдөө гэж,.муу нэрийг хусавч арилахгүй гэж
  4. Зочин (103.229.121.62) 2017-11-14 17:08:30
    Хашир байхгүй дээ монголчууд нэг доор цугларахаар ийм
  5. Зочин (103.10.22.38) 2017-11-14 14:58:44
    zgr l tsuparidchixgui de
  6. Зочин (202.9.41.207) 2017-11-14 13:01:05
    Ах дүүгээрээ ийм л улс. Бөхийн холбооны нямдорж. З.үүдийн рэкэтчин бурмаа үр удмаараа хахаал идсэн улсуудх
    1. Зочин (103.212.119.196) 2017-11-14 14:57:40
      Яасан тэнэг магуу вэ чи. Хагахай хэнгэрэг шиг новш уу юу вэ??? Монгол монголтойгоо учраа олчих байлгуй.
    2. Говь алтай (59.153.113.171) 2017-11-15 08:49:05
      Тиймээ яааг үнэн хэллээ
  7. mongol yalna aaa (218.106.182.207) 2017-11-14 12:18:35
    Haruma yaljee ur aaa
  8. Зочин (202.9.41.52) 2017-11-14 11:55:54
    Харүмафүжи минь ямар муухай ааш гаргав даа.Том хүн маш хашир байх ёстой шүү дээ.Нэр хүндийг дагаж ухаан сайн суух ёстой .

Танд санал болгох