• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Ж.Үнэнбат: Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтооно гэдэг нь популист алхам юм

Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын нэр бүхий гишүүд Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Уг төсөлд банкуудын зээлийн хүүгийн дээд хязгаарыг Монголбанк тогтооно гэсэн заалт оруулсныг Монголын банкны холбоо дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн байна. Уг төслийг өргөн барихаас өмнө банкуудаас санал аваагүй гэсэн үг үү?

-Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах санаачилга анх Монголбанкнаас гарсан. Өөрчлөлт оруулах гол агуулга нь нэгд, банкны засаглалыг сайжруулах, активын чанарын үнэлгээний дараа бүтцийн өөрчлөлт хийх боломжийг Монголбанкинд  нээж өгөх зохицуулалтыг түлхүү оруулсан. Монголын банкны холбоо Монголбанктай хамтран ажлын хэсэг байгуулж, Банкны тухай хуулийн төсөл дээр хамтран ажилласан. Банкны холбооноос санал болгосон бүх саналыг Монголбанк хүлээн авч, харилцсан ойлголцсон. Өөрөөр хэлбэл, Монголын банкны холбоо хуулийн төслийг боловсруулахад оролцож, УИХ-д өргөн бариулахаар явуулсан. Харамсалтай нь, УИХ-д өргөн барьсан төсөлд Монголбанк зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож болно гэсэн заалтыг УИХ-ын нэр бүхий гишүүдээс санал болгож, ийм өөрчлөлт оруулсан байна. Уг нь Монголын банкны холбоотой харилцан зөвшилцөж, мөн ОУВС-гийнхнийг ч хуулийн төсөл дээр ажиллуулж, саналыг нь авч, бүх төвшинд харилцан ойлголцож  төслөө боловсруулсан. Гэтэл уг төсөлд зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоож болно гэдэг зарчмын шинж чанартай, одоо дагаж мөрдөж байгаа либериал банкны хуулийг эвдэж болохуйц заалт оруулсныг л банкууд эсэргүүцэж байна.

-Иргэдийн хувьд зээлийн хүү өсөхгүй, буурна гэдэг маш сайн мэдээ. Гэтэл банкуудад зээлийн хүүг бууруулах дургүй гэсэн ойлголт нийгэмд бий. Нөгөө талд банкууд зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосноор яг ямар эрсдэл байна тооцож байгаа вэ?

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэдэг нь аливаа зүйлийн үнийг барина гэж байгаатай л адил. Олон нийтэд таалагдаж болохуйц популист алхам болно. Өнөөдрийн байдлаар банкуудын зээл хадгаламжийн бүтцийг харвал, зээлийн эрэлт маш өндөр байгаа. Харин зээлийн гол түүхий эд болох хадгаламж харьцангуй бага. Энэ хамаарлаас шалтгаалан зээлийн зээлийн хүү өндөр тогтдог. Эрэлт, нийлүүлэлтийн харьцаанаас хамаарч зах зээлийн хүү тогтож байхад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох захиргаадалтын шинжтэй арга хэмжээ авбал зээлийн түүхий эд улам хомсдох эрсдэл үүснэ. Мэдээж, тогтоосон дээд хязгаартай хүүгээр иргэд, аж ахуйн нэгжид бага хүүтэй зээл очих нь сайн. Гэхдээ бага эрсдэлтэй гэж тооцсон томоохон компаниуд л их хэмжээний зээл авах боломжтой болно. Илүү эрсдэлтэй зээлдэгч нарт зээл олгох боломжгүй болно.

-Илүү эрсдэл өндөртэй гэдэг нь...

-Банкуудын хувьд харилцагч, зээлдэгч нарынхаа шаардлагыг хангаж чадахгүй байх вий гэдэг нь гол зовлон болно. Иргэдийн хадгаламж тодорхой хэмжээгээр хязгаарлалттай. Тэгэхээр зээлийн хүү буурсан нөхцөлд илүү бага эрсдэлтэй зээлдэгчийг сонгож, зээлжүүлэхийг эрмэлзэнэ. Ингэснээр илүү өндөр эрсдэлтэй жижиг дунд бизнес, хэрэглээний зээл олгож чадахгүй байдал руу орно. Хүү буурна гэдэг нь цөөн аж ахуйн нэгжид зээлийн хүртээмж хуваарилагдаж, ихэнх нь зээлгүй хоцрох эрсдэлтэй.

-Хууль санаачлагчдын зүгээс дэлхийн олон оронд зээлийн хүүгийн дээд хязгаарыг Төв банк нь тогтоодог гэж тайлбарласан байсан. Та бүхэн зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон улс орныг судалж үзсэн үү. Манайд нэвтрүүлэх боломжгүй гэж үзэж байгаа юм уу?

-2014 онд хийсэн судалгаагаар дэлхийн 76 орон ямар нэгэн байдлаар зээлийн хүүнд хязгаар тогтоосон шийдвэр гаргасан байна. Манайх шиг хөгжиж байгаа, мөн нэлээд өндөр хөгжсөн орнууд ч зээлийн хүүгийн хязгаарлалт хийх оролдлогыг хэрэгжүүлж байсан. Гэхдээ хамгийн чухал нь зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох арга хэмжээ нь ихэнх тохиолдолд хүүгийн төвшин урт хугацаанд буурахад үр дүн муутай гэсэн судалгааны үр дүн гарсан. Зах зээлд зарим талаар сөрөг үр дагавар үүсгэж байна гэсэн дүгнэлт гарсан. Тухайлбал, зээлийн бүтээгдэхүүний төрөл болон хүртээмж буурах, санхүүгийн зах зээл дэл өрсөлдөөн хумигдах, том зээлдэгчдийн төвлөрлийн эрсдэл нэмэгдэх, долларжилт өсөх, зээлдэгчийн бодит төлөлт нэмэгдэж, албан бус зээллэг буюу далд эдийн засаг идэвхждэг гэсэн дүгнэлт гарсан. Тэгэхээр зээлийн хүүгийн хязгаартай тогтоосон орны тоог гаргахаас илүү үр нөлөөний судалгааг тухайн улстөрчид судлах ёстой байсан болов уу.

-Захиргаадалтын арга хэрэглэхгүйгээр зээлийн хүүг бууруулах бодит боломж банкуудад байна уу. Хүү бууруулахад ямар хүчин зүйл чухал нөлөөтэй вэ?

-Зээлийн хүүг бууруулахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Шууд бус аргаар буулгах нь илүү үр нөлөөтэй. Нэн тэргүүнд улсынхаа зээлжих зэрэглэлийг сайжруулах шаардлагатай байна. Зээлийн хүүг бууруулах гол хүчин зүйлүүд дээр гол анхаарлаа хандуулан ажиллах шаардлагатай. Дээр нь, зээлийн эх үүсвэр болох хуримтлалаа нэмэгдүүлэх ёстой. Манай улсын хадгаламжийн хэмжээ нэмэгдэж л нийт зээл олголтын хүртээмж өснө. Хүртээмж нэмэгдсэнээр зээлийн хүү буурна. Хомс байгаа зүйл дээр хязгаарлалт тавьж эхэлбэл улам л хомс болно.  Нэг үгээр картын бараатай л адил болно. Картын барааны үнэ хязгаартай, хүмүүс очерлож, хүртээмж нь улам багасдаг шүү дээ. 

-Арилжааны банкууд "зээлийн хүүг бууруулах асуудлаар судалгаа хийж байгаа, урт хугацаанд нэг оронтой тоо руу оруулах боломжтой" гэж мэдэгдэж байсан. Гэхдээ яагаад тэр судалгаа амьдрал дээр хэрэгждэггүй юм бэ. Банкуудөд зээлийн хүүг бууруулах сонирхол огт байхгүй байна уу гэж харагдаад байгаа шүү дээ?

-Банкууд зээлийн хүү бууруулах стратеги боловсруулах Ажлын хэсэг байгуулаад ажиллаж байгаа. 2018 оны мөнгөний бодлогын зорилтод тодорхой хэмжээгээр зарим хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан. Гэхдээ захиргааны аргаар зээлийн хүүг бууруулчихвал зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах Ажлын хэсгийн шаардлагагүй болно. Хамгийн гол нь шууд бус аргаар зээлийн хүүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг зөв аргаар багасгах замаар урт хугацаанд тууштай буулгах нь үр өгөөжтэй гэж харж байгаа. Харин захиргааны арга гэдэг нь явуургүй, цаг хугацааны шалгуур давж чадахгүй арга хэрэгсэл болно.

-Зээлийн хүүг өндөр байгаа нь хадгаламжийн хүү өндөр байгаатай холбоотой гэдэг. Хадгаламжийн хүүг үе шаттай бууруулах тооцоо арилжааны банкуудад бий юу?

-Байгаа, өнөөдрийн хадгаламжийн хүүд мөнгөний бодлогын хүү тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Дээр нь, манай улсын өөрийн эрсдэл, ханшийн савлагаа шууд нөлөөтэй байна. Ханшийн хэлбэлзлийг нөхөх зорилгоор Монголбанк бодлогын хүүгээ өндөр тогтоож ирсэн. Хэрвээ мөнгөний бодлогын хүү бусад улсын жишиг шиг тогтдог, эвсэл ханш олон жил тогтвортой байсан бол манай улсын хадгаламжийн хүү доллартай адил 6 хувь байх боломжтой шүү дээ. Гэтэл өнөөдрийн 14 хувийн хүү бол ханшийн эрсдэл, Төв банкны бодлогын хүүг тооцсон бодит хүү болж байгаа.

-Эцэст нь танаас асуухад, арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг хийж байгаа. Банкуудад шалгалтаас амжилттай мултарч чадах болов уу. Ер нь хөндлөнгийн шинжээчийн зүгээс активын чанарын үнэлгээний гол үр дүнг юу гэж харж байна вэ?

-Шалгалтын үр дүнд зарим арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага гарч ирж болзошгүй байна. Үүнд арилжааны банкууд бэлэн байгаа. Бэлэн ч байх ёстой. Үнэлгээний хамгийн сайн тал нь манай улсын зээл олгох системийн бодлого, нөхцөл гээд бүх зүйл олон улсын стандарт руу шилжүүлэх боломж гарлаа гэж харах ёстой. Банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлага гаргавал гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татах шаардлагатай болно. Харин зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон банкны систем рүү ямар хөрөнгө оруулагч хөрөнгө оруулах вэ гэдэг асуудал үүснэ. Хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдал үүсгэх учраас зээлийн хүүгийн хязгаар тогтоох нь өөрөө зохисгүй бодлого юм.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-14 09:51:27


Нийт сэтгэгдэл: (13)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Хэнбэ (219.142.99.4) 2017-11-15 19:27:15
    Хэний төлөө дуугараад байгаа юм бол. Ард түмэн туйлдаж бна. Бага хүүтэй мөнгө авбал эргэн төлөлт нт илүү найдвартай биш үү. Банкны тархи угаалт эхэллээдээ
  2. Zochin (66.181.177.29) 2017-11-14 23:30:56
    Oor hiih uym bhgui bolson uym bhda . Arai humuusiin baaj sheeh hemjeend hyazgaar tavih huuli sanaachilah uym bish biz de
  3. Зочин (27.123.214.125) 2017-11-14 14:52:18
    Арзаасан олон банкаа цөөлж томруулаад гадны банк оруулж өрсөлдөөн бий болгох хэрэгтэй. Арван хэдэн толгойтой атгаалжин хар мангаснууд!
  4. Зочин (202.131.243.190) 2017-11-14 14:50:14
    yndestniig muljih umand deer yrgelj garch irj baidag sonin nuhur duu
  5. Зээлдэгч (66.181.161.87) 2017-11-14 14:47:51
    Арилжааны банкуудад зээлиын хүүгиын дээд хчзгаар тогтоох нь завөө маш өндөр хүүтэы зээл олгож бга хүүгийн орлого өндөр болгож өарсдөө хэдэг саяар нь дэмжлэг нэрээр хуваан авч байгааг болиулах хэрэгтэй
  6. Зочин (202.131.225.91) 2017-11-14 13:44:54
    tov banknii eronkhiilogch bsan hun banknii holboond heden hunii erh ashigt yuvj bh ontsgui l yum da
  7. Батаа (203.91.115.42) 2017-11-14 12:52:47
    Жилийн 18% -аас дээш хүүтэй зээл өгч авна гэдэг нь өөрөө эрсдлийг ихэсгэн банк ба зээлдэгчийг дампууруулах үндэс болдог. Зээлийн дээд хязгаар тогтоон түүнд хяналт тавих нь маш зөв. Хөнжлийн хэрээр хөлөө...
  8. Зочин (103.9.90.2) 2017-11-14 11:40:07
    Зөв мөн зээлийн эргэн төлөлт,хуваарийг анхаарч шинэчлэх хэрэгтэй
  9. DABAA (66.181.181.69) 2017-11-14 11:17:21
    Uy cn hiihgui baij uls ornoo suiruulj tom bankni erh snigiig hamgaalagcn nar booj uheh nee, bankuud mongo huulegcn bolson ni unen snuu dee, hacnin hogiin um uarih um aa
  10. Зээл (66.181.169.114) 2017-11-14 11:04:26
    Х У Ц за
  11. Зээлчин (66.181.169.114) 2017-11-14 11:04:02
    Үнэнбатаа чи ***** за
  12. зочин (66.181.160.89) 2017-11-14 10:25:54
    Хүүгээ буулгахгүй гэж байгаа арилжааны банкуудыг олон юм яриад байхгүй татан буулга
  13. Z (112.72.11.108) 2017-11-14 10:22:13
    Uguidee. Harinch hariktsah hadgalamj ondor., zeeliin erelt sul baigaa. Medehgui irgediig bitgii ingej toorogduuleh gej oroldoo. Unenbataa

Танд санал болгох