• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Иран-Иракийн хил дээр болсон газар хөдлөлтөд амиа алдагсдын тоо 400 давжээ

Иран-Иракын хилийн зурваст болсон газар хөдлөлтийн улмаас нас барагсдын тоо өчигдөр 100 гэгдэж байсан бол өнөөдөр энэ тоо 413 болтлоо өсчээ. Түүнчлэн гэмтэж, бэртсэн 7000 гаруй хүн байгаа болохыг орон нутгийн телевиз мэдээллээ.

Хилийн шугамаас 15км зайд орших Ираны баруун бүс дэх Сарпол-и-Зехаб тосгонд хамгийн олон хүн амиа алджээ. Аврах багийнхан ажиллагаагаа үргэлжлүүлсээр байна. Олон зуун байшин барилга сүйдсэн бөгөөд зарим хотуудад уух усгүй, цахилгаан эрчим хүчгүй болсон байгаа аж.

Харин Иракт найман хүн амиа алдсан болохыг албаны хүмүүс BBC агентлагт мэдээлжээ. Харин тус улсад байрлах НҮБ-ын албанаас Ирбил, Сулайманияа, Киркук, Басра, Багдад зэрэг газруудад бэртсэн хүмүүсийн тоо 500 гаруй хэмээн мэдэгдлээ.

Иран-Иракийн хилийн зурваст болсон 7.3 баллын хүчтэй газар хөдлөлт харьцангуй гүехэн буюу 23.7 км гүнд болсон бөгөөд Турк, Израиль, Кувейт зэрэг орнуудад мөн чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Ираны өмнөд хэсэг дэх Бам хотод 2003 онд 6.6 баллын хүчтэй газар хөдлөлт болж 26 мянган хүний амийг авч одсон юм. Ням гаригт болсон газар хөдлөлтийн тухайд 2012 оноос хойшхи газар хөдлөлтөөс шалтгаалан хамгийн их хүн нас барсан тохиолдол боллоо. Гэхдээ энэ онд 7.0 болоод түүнээс дээш баллын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн тохиолдол зургаа болж байгаа юм. Өнгөрсөн жил 16 хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн байдаг. 

Эх сурвалж: BBC

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-14 08:56:06


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох