• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Ж.Хичээнгүй: Төр орон сууц худалдаж аваад түрээслүүлж болно. Гэхдээ...

“Төрийн орон сууцны корпораци”-ийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйтэй цөөн хором ярилцлаа.

-Одоогийн байдлаар хэчнээн иргэн түрээсийн орон сууцанд амьдрахаар хамрагдаад байгаа вэ?

-2016 оноос ТОСК ТӨҮГ нь “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Ипотекийн зээлд урьдчилгаа 30 хувийг төлөх боломжгүй хуримтлал үүсгээгүй иргэдэд зориулагдаж байгаа энэхүү хөтөлбөр нь хэрэгжсэнээр залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан, төрийн албан хаагч, байгалийн гамшигт нэрвэгдсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэд зэрэг нийгмийн бүх л давхаргыг хамруулах зорилттой байдаг. Өнөөдрийн байдлаар Түрээсийн орон сууц хөтөлбөрт 1500 гаруй иргэд хамрагдаад байна.

-Одоо ашиглалтад орчихсон борлуулалтгүй байгаа орон сууцуудыг яах вэ?

-Түрээсийн орон сууц хөтөлбөр олон улсад түгээмэл байдаг. Засгийн газрын хөтөлбөрт орсон Түрээсийн орон сууцны хөтөлбөр одоогийн байдлаар зөвхөн Төрийн орон сууцны корпорацийн санхүүжүүлсэн төслүүд дээр хэрэгжиж байна. Зах зээл дээр борлогдохгүй байгаа орон сууцыг хөдөлгөх гол хүч бол түрээсийн орон сууц. Зах зээл дээр илүүдээд байгаа тэдгээр орон сууцыг төр худалдан аваад иргэдэд түрээсийн хэлбэрээр эзэмшүүлж, цаашид өмчлүүлэх хэрэгтэй. Ингэж байж иргэдийг орон сууцжуулах ажил идэвхжиж, барилгын салбарыг хөдөлгөнө. Мэдээж төр орон сууцнуудыг худалдан авахад эх үүсвэрийн асуудал яригдана. Төр орон сууц худалдан авах хөрөнгөө улсын төсөвт ачаалал үүрүүлэхгүйгээр бага хүүтэй, буцалтгүй тусламжаар гадны хөрөнгө оруулалтаар шийдэх боломжтой гэж харж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байгаа учраас барилгын салбарт гадны хөрөнгө оруулалтыг эрэлхийлэх хэрэгтэй. Орон сууц барьцаалсан эрх үүргийн харилцаа хрьцангуй баталгаатай байдаг. Түрээсийн орон сууцны хөтөлбөр үүнтэй адил.

-Одоо түрээсэлж байгаа иргэдэд тухайн байрыг өмчлүүлэх боломжийг судалж байгаа гэж та ярьсан байсан. Ямар журмаар иргэд түрээсийн байраа өмчлөх боломжтой вэ?

-Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх схемийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ олон асуудал байна. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд бүрдүүлсэн төрийн болон орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцыг худалдан авах боломжгүй гэсэн. “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт тав хүртэлх жилээр гэрээ хийн хамрагдах боломжтой . “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг 2015-2021 он хүртэл хэрэгжүүлж, улмаар Улаанбаатар хотод 16000, хөдөө орон нутагт 4000 айл өрхийг  түрээсийн орон сууц хөтөлбөртө хамруулахаар төлөвлөсөн.  

-Түрээсийн орон сууц хөтөлбөрт  зөвхөн ТОСК-ийн барилгууд хамаарах уу? 

-Түрээсийн орон сууцны хөтөлбөрийг зөвхөн ТОСК-ийн барьсан барилгаар хязгаарлахгүй. Зөвхөн нийслэл биш 21 аймаг, цаашлаад суманд төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж байна. Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гэр хорооллыг орон сууцжуулах ажил өрнөж байгаа. Дотоодын үйлдвэрлэлийг бүрэн дэмжсэн “ТОСК 999” буюу нэг ам метрийг сая төгрөгөөр баригдах төсөл дээр ажиллаж байна. Өмнө нь зөвхөн байшин барьдаг байсан бол нийгмийн дэд бүтэц сургууль, цэцэрлэгийг цогцоор нь шийдэж өгч байна.

-Ямар хүмүүс түрээсийн орон сууцанд хамрагдах вэ?

- Засгийн газрын 38, 298, 169 дүгээр тогтоолуудаар Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд шилжсэн орон сууцнуудад иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, хамруулах ажлыг зохион байгуулахдаа Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 28 дугаар тушаалаар баталсан “Иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах” журам болон 2017 оны 26 дугаар тушаалаар баталсан “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцад хамруулах” журмын дагуу зохион байгуулсан. Хөтөлбөрт хамрагдах иргэдийн тухайд, залуу гэр бүл, хувийн байгууллагад ажилладаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг иргэн, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эцэг эх, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, байгалийн гамшиг, гэнэтийн аюул осолд нэрвэгдэж орон гэргүй болсон өрх тус тус хамрагдах юм. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-13 10:03:22


Нийт сэтгэгдэл: (13)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (37.29.40.106) 2017-11-14 12:49:52
    Hun ni ih sain hun l dee uug ni, gehdee bairniihaa orderiig avaagui 2 jil bolj baina, 100% tulsun. Bairtai ch yum shig ugui ch yum shig. 100% tulsun irgeddee bas garajaa 50% hungulj ugnu gesen munguu beldeed ochson ta hotsorchloo gesen.
  2. bolimoor ym (122.201.31.9) 2017-11-14 11:20:49
    Buyant uhaa 2 horoolold tureesiin oron suutsand orson humuus n tsaash heden tugrug nemeel busdad tureesluuleed bhin bn. Ug n jurmandaa uursduu zaawal bn gsn bsn shde. nen shaardlagatai humuus n orj chadaagui ailiin bair tureesleel bj bn. enend hyanalt shalgalt hiudeggui ymu.
  3. zochin (59.153.113.77) 2017-11-13 21:13:21
    Yum hiiged l bga zaluu shd. Mundag bolovson huchin gej boddog. Demjih heregtei
  4. Zalilagch (66.181.161.65) 2017-11-13 19:58:59
    Enenii yum hiideg gej yu baisiin nohoin baas. Odoo boltol order gargaj uguhgvi b.gaa 100 huwi tulchuud b.had TOSK gej dampuursan hogiin gazar b.naa
  5. hangai (202.179.31.182) 2017-11-13 16:59:02
    tom tom bultrehees tsaashgui yumnuud ed nariin garaas yu gardgiin hn
  6. Order (66.181.161.85) 2017-11-13 16:12:52
    100 huwi Munguu tulchuud orderoo awmaar BN 2jil boljinoo hzee ughiin be buynt uhaa 2 ailuudin orderiiig uguuchee TOSK
  7. зочин (66.181.185.165) 2017-11-13 16:08:27
    мундаг залуу шүү. залуу хүн гэхэд их хөдөлмөрч
  8. Tseegii (203.91.115.36) 2017-11-13 15:08:51
    Tureesnii oron suutsand metralaa ogson shaardlaga hangasanch.Songon shalgaruultand baahan tanidag hvmvvs ni orson.Hetsvv bn zaluu ger bvlee demjeech Huvi hvnii bair tureesleed sard 300.0-400.0mynga zuger hvnd ogch bnshde.Ter hvnd zgr ogch bgaa mongoo Daraan heden jiliin daraa ooriin bolgondoo geed ogdog bol bas hamaa alga gaduur iiml bnshde hvmvvsee.
  9. Tseegii (203.91.115.36) 2017-11-13 14:58:35
    Zaluu ger bvl ni hodolmorloj2 30%-aa bariaadch hymd bair bas 8% ni butehgui bn.Ene taldeer ajilaasaa.Negel ih tureesnii oron suuts ged tanil talaa oruulj bairnaas bairluu salbarlahaa bolimoor ym.
  10. Tseegii (203.91.115.36) 2017-11-13 14:54:23
    Songon shalgaruulalr gd baahan tanidag hvmvvseel avsan bnleeshde.Shudraga ym eron bdiimuu ene mongold yadarsan ard tumen zaluu ger bvlvvd ni tureesniu bair damjaad yavj bhad tanil talaaraa oruulsan bnlee.iim bj bolhguushde
  11. Зочин (103.9.90.53) 2017-11-13 13:25:51
    Гоё залуу
  12. Зочин (202.131.233.35) 2017-11-13 12:33:52
    hudlaa shoudaad bhiin pcda chin. Buyant Uhaa 1iihee grajuudiig tureesleech pcda
    1. Gold (150.129.141.169) 2017-11-13 13:04:22
      Чи зайлаач.

Танд санал болгох