• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Иракийн Хавижа хотоос 400 гаруй цогцос олджээ

Иракийн Аюулгүйн хүчин тус улсын Хавижа хотоос холгүй 400 гаруй цогцос булсан булш илрүүлсэн болохыг Иракийн Засгийн газар ням гаригт мэдэгдлээ. Киркук мужийн захирагч Ракаи Саидын мэдээлснээр булшийг хотын ойролцоох агаарын баазаас олж, илрүүлсэн байна.

Олж илрүүлсэн цогцосуудын зарим нь энгийн иргэд байсан бол зарим нь “Исламын улс” бүлэглэлээс үхлийн ялаар шийтгэсэн хүмүүст өмсүүлдэг хослолтой байсан гэнэ.

Булш олдсон газрыг нэгэн хоньчин Иракийн цэргийн хүчинд мэдэгдсэн бөгөөд нас барагсдын заримыг буудан хороосон байсан бол заримыг шатаасан байжээ.

“Исламын улс” зэвсэгт бүлэглэлийн хяналтад байсан бүс нутгаас Иракийн зэвсэгт хүчнийхэн нэг бус удаа иймэрхүү булш олж, илрүүлж байсан юм. Өнгөрсөн жил нийт 72 газраас булш олдсон тухай мэдээллийг “Associated Press” агентлаг нийтэлж байв. Тэдгээрийн заримд 5200-гаас 15 мянга хүртэлх тооны цогцос байсан аж.

Хавижа нь Иракийн нийслэл Багдад хотоос хойд зүгт 240 км зайд орших бөгөөд 2013 оноос “Исламын улс” бүлэглэлийн хяналтад байсныг өнгөрсөн сард чөлөөлсөн юм.

Хавижа нь саяхныг хүртэл “Исламын улс” бүлэглэлийн дайчдын мэдэлд байсан хот юм.

Эх сурвалж: ABC News

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-13 09:57:47


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох