• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Монгол Улс боломж, хямрал хоёрын дунд дэнжигнэж байна

Монгол Улсын өнөөгийн улс төрийн нөхцөл байдлын талаар “East Asia Forum”-д дараахь нийтлэл хэвлэгджээ. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна. Дашрамд дурдахад “East Asia Forum” нь Ази, Номхон далайн бүс нутагт төвлөрсөн төрийн бодлогод хамааралтай улс төр, эдийн засаг, бизнес, хууль, аюулгүй байдал, олон улсын харилцаа, нийгэмтэй холбоотой судалгаа, шинжилгээний платформ явуулагч байгууллага юм.

Сүүлийн нэг жил 8 сарын хугацаанд Монгол Улсад парламентын болон Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсний дээр Засгийн газар гурван ч удаа солигдлоо. Энэхүү улс төрийн эргэлт нь Монгол Улсад тулгараад буй сорилтуудыг улам бүр цалгардуулж байна.

МАН ба Шинэ Засгийн газар

Өнгөрсөн сарын 18-нд Монгол Улсын парламент У.Хүрэлсэхийн Засгийн газрыг шинээр бүрдүүлэхийг зөвшөөрсөн бөгөөд У.Хүрэлсүх нь өмнөх Засгийн газарт Шадар сайдаар ажиллаж байсан юм.

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын дарга М.Энхболд ялагдал хүлээсэн нь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын суудал ганхахад хүргэлээ. Хэдий МАН УИХ-д олонхи ч Засгийн газраа өөрсдөө огцруулсан юм. 2016 оны зургаадугаар сард болсон парламентын сонгуулиар намаа олонх болгож чадсаны дараа М.Энхболд гүйцэтгэх эрх мэдлийн элдэв шуугианаас хол байх болсон. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр түүнтэй холбоотой сөрөг мэдээллүүд ар араасаа хөвөрч эхэлсэн юм. Энэ нь түүнийг ялагдал хүлээхэд нөлөөлсөн.

Түүнчлэн, М.Энхболд ялагдаж, Засгийн газар огцорсон нь МАН-ын бүлгийг хуваагдахад хүргэж, улмаар У.Хүрэлсүх нам доторх залуусаа удирдаж эхэлсэн. Гэвч шинэ Ерөнхий сайд У.Хүрэлсүх М.Энхболдын хотын бүлэглэл болоод МАН дахь томоохон төлөөлөгчидтэй учраа ололцон эвлэрэлд хүрэх шаардлага одоог хүртэл байсаар байна.

Дараагийн парламентын сонгууль болоход 2.5 жил орчим хугацаа үлдсэн учраас одоогийн нөхцөл байдалд Монгол Улсад санхүүгийн хямралтай нүүр тулж, бас шийдэж чадах удирдлага хэрэгтэй байна. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх бодлогын хувьд ямар ч шинэ зүйлийг эхлүүлээгүй байна. Харин үүний оронд давамгайллыг олж авах гэсэн намын хуваагдал бий болгосон нь шинэ Засгийн газрын тогтвортой байдалд эргэлзээ бий болгов.

Шинэ Ерөнхийлөгч Х.Баттулгад улс төрийн өрсөлдөөнд оролцох ямар ч боломж өгөгдсөнгүй. Тэрээр алт олборлолтыг зохицуулах өөрчлөлтийг хийх шаардлагатай байгааг парламентад илэрхийлсний дээр саяхнаас Монгол Улсад хүчтэй яригдах болсон хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотойгоор цаазын ялыг сэргээх санал гаргасан. Эдгээр нь НҮБ-тай идэвхтэй хамтран ажиллах замаар ардчилсан "гуравдагч хөрш" -ийг хүлээн авч, Хятад, Оростой харилцах уламжлалт тэнцвэрийг хадгалж ирсэн тус улсын гадаад харилцаанд сэв суулгах эрсдэл бий болгоход хүргэж байна. Энэ байдлаараа 2022 оны НҮБ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн сонгуульд нэр дэвшихийг хүсч байгаа Монгол Улсын дотоодын чиг баримжаатай Ерөнхийлөгч ямар байх нь тодорхойгүй хэвээр байна.

Монгол Улс бодлогын асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ

Ерөнхийлөгч болоод Засгийн газраас хүлээх хүлээлт бага байгаа тул бодлогод тулгарч буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ. Санхүүгийн хямралыг ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн дагуу шийдвэрлэлээ гэхэд бусдыг нь хэрхэх вэ?

Агаарын бохирдлын талаар аваад үзье. Өвлийн улиралд нийслэл Улаанбаатар хотын агаарын чанар дэлхийд хамгийн мууд тооцогддог. Өвөл дахиад л ирлээ. Гэтэл өөрчлөлт шинэчлэлт хийсэн зүйл юу ч алга. Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёул өмнөх хүмүүсийн ярьж байсан шиг агаарын бохирдлыг бууруулах хэрэгтэйг дахин мэдэгдэж байв. Гэвч тэдний боловсруулсан агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө өмнөх удирдлагуудаас мөн л ялгарах зүйлгүй бололтой.

Авлигын асуудал нь Монголын хөгжлийг хойш чангааж байна

Нөгөө талд авлигын асуудал Монгол Улсын хөгжлийг асар ихээр араас нь чангааж байна. Гагцхүү “РиоТинто”-гийн олборлолт явуулдаг Оюутолгой уурхайгаас олох орлогыг авлигад автсан албан тушаалтнуудаас ангид байлгаж чадсан нь “Эрдэнэт” үйлдвэр, болон “Эрдэнэс-Тавантолгой” зэрэг нүүрсний олборлолтын үйл ажиллагаанаас ялгарч байж болох юм. Үүнтэй холбоотойгоор ямар ч өндөр албан тушаалтныг мөрдөн шалгаж, шийтгэл хүлээлгээгүй байна. Харин Хууль зүй, дотоод хэргийн шинэ сайдтай холбоотой бизнесийн шахааг шүүмжилсний дараа Тагнуулын ерөнхий газрын даргыг халахтай зэрэгцэн шүүхийн болон хууль сахиулах байгууллагын зүгээс бие биеэ тандсан байдалтай байна.

Бас нэгэн асуудал бол сонгуулийн цикль, засаг төр солигдох бүрт төрийн албан хаагчид байнга солигдож байдаг явдал юм. Хэрвээ бие даасан, эрх мэдэл бүхий төрийн албыг цэцэглэн хөгжүүлэхийг зөвшөөрсөн бол улс төрийн үймээн самуун бага байх байсан. Гэвч одоогийн төрийн албан дахь эмх замбараагүй байдал нь асуудал дагуулж байна. Энэ нь эрх зүйн зохицуулалтын чадавхийг нэмэгдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд асар том хаалт болдог. Хоёр том нам, нөлөө бүхий улс төрийн бүлэглэлүүд төрийн үйлчилгээний шинэчлэлтийг ярьдаг хэдий ч энэ зорилгын төлөө хэн ч жинхэнэ ёсоор, бодит хүчин чармайлт гаргаагүй.

Монгол Улс нь улс төрийн институциуд, парламент болон засаглалын кабинетыг зөв голдрилд нь оруулж, засч сайжруулах шаардлага бий болсон замын уулзвар дээр байна. Хэрвээ зөв үзэл суртал, үнэ цэнэ, зарчмууд, эсвэл сайн стратегийн аль нь ч байхгүй бол У.Хүрэлсүхийн Засгийн газар урагш хөдөлгөгч хүчээ хэдий нь алдсан гэсэн үг. Авлигатай тэмцэх, төрийн алба, шүүх засаглалыг бэхжүүлэх талаар тодорхой стратеги байхгүй бол шинэ Ерөнхий сайдын амнаас гарах үгс түүний өмнөх үеийнхний авлигатай тэмцэх тухай болоод шударга ёс, сайн засаглалын тухай хоосон яриатай адил болж, зүгээр л нэг төсөөлөл төдий хоцрох болно.

Эх сурвалж: East Asia Forum

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-13 09:28:16


Нийт сэтгэгдэл: (4)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Удирдагч нарт Ухаан хайрла (202.9.42.233) 2017-11-13 21:03:23
    Төрийн хэрэгжүүлэгч агентлагууд чинь жинхэнэ хоер намын дунд хор найруулж авилгаар баяжигсадаар дүүрсэн . Ямар ч сайд байгаад нэмэргүй. Та нар өөрсдөө намаар талцсаар баых хооронд наад хүмүүс чинь харх шиг муу юманд сурсан байна. 20 гаруйхан настай охин банкны зээлийн гэрээ байгуулахдаа л мөнгө өгчих тэгвэл шууд хийгээд өгье гээд л шулуухан яриад сууж байна. Наад зах ньТөрд байгаа тусгай зөвшөөрлүүдээ зүгээр мөнгөөр үнэлчих л дээ. Тэгэхгүй бол УИХ ын гишүүн Дэлгэрсайхан мэтийн уул уурхайтай гарууд жижигүүдээ аймгийн даргатайгаа нийлээд төрийн нэрийг бариад залгиж байна. Энэ чинь бодит монополь үүслээ гэсэн үг.Энэ биднийг тулаанд хүргэнэ шүү.
  2. Зочин (202.21.106.110) 2017-11-13 19:56:34
    Оркууд төрийн эрхэнд гарсан энэ цагт хаашаа явах нь тодорхой.
  3. Зочин (202.9.43.115) 2017-11-13 10:39:36
    Хүн ам дэндүү цөөн,тэр дундаа сонгуулийн насны иргэд хэд билээ,үүнээс сонгуульд оролцож саналаа өгдөг нь хэд вэ гээд бодохоор дэндүү цөөхүүлээ,үүнийг нь мөнгөтэй эрхэмүүд овжин ашиглаж ямар ч шатны сонгуульд мөнгөөр эрх мэдэлд хүрч өс санасан улс төр явуулаад байвал Монгол улс хэзээ ч хөгжихгүй.Ийм хэлбэрээр олон жил явбал дороо л сүйрнэ.Шудрага үнэнээр хэлэхэд зэвсэгт тэмцэл л өөрчилж магадгүй.Гэтэл манайд одоогоор тийм хөдөлгөгч хүч гарагдахгүй байна.
  4. Иргэн (59.2.12.61) 2017-11-13 10:18:20
    Нийгэмд оршин байгаа авилгал залхуурлын идээ бээртэйгээ тэмцэж чадахгүй байгаа жлс орон хэзээ болтол олон улсын доог болохыг мэдэхэд бэрх.

Танд санал болгох