• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

НҮБ-ын хоригоос ч дор дипломат хориг

Монгол Улс, Хойд Солонгос хоёр хоёулаа ижил төрлийн түүхий эдтэй нэг зах зээлийн өрсөлдөгчид. Нүүрс хэмээх хар алт энэ хоёр улсын экспортын гол бүтээгдэхүүн, бас эдийн засгийг авч явах гол хөдөлгөгч хүч нь болдог. Мөн экспорт, импортын хувьд хоёулаа Хятадаас хамааралтай.

НҮБ-аас Хойд Солонгосын нүүрсний экспортод хориг тавьсантай холбоотойгоор тус улсын эдийн засаг хүндхэн байдалд орлоо гэж дэлхий нийт халаглаж, тэдний дотор Монгол Улс ч шоглон суусан. Учир нь БНХАУ-д эзгүйрч буй Хойд Солонгосын нүүрсний экспортын орон зайг Монгол Улс нөхнө гэж баясаж байв. Харин бодит байдал дээр үнэндээ тийм зүйл болж чадсан уу? Эцсийн дүнд эдийн засгийн хувьд хөөрхийлөлтэй байдалд үлдэж хоцорч, БНХАУ-ын хувьд жинхэнэ хоригтой улс нь Хойд Солонгос уу эсвэл Монгол уу?

НҮБ-ын хоригтой Хойд Солонгосын эдийн засаг

Өнгөрсөн арваннэгдүгээр сард Хойд Солонгосыг цөмийн пуужингийн туршилтаа зогсоохыг шаардаж эдийн засгийн шинэ хориг арга хэмжээ авч, Хойд Солонгосын экспортын орлогыг 62 хувь буюу 800 сая ам.доллараар бууруулах тогтоол гаргасан. НҮБ-аас гаргасан тогтоолд зааснаар БНАСАУ-ын нүүрсний орлогыг 62 хувь бууруулж, жилд 7.5 сая тонн буюу 400 сая ам.доллараас давсан хэмжээний нүүрс экспортлохыг хориглосон юм. Харин өнгөрсөн наймдугаар сард дахин шинэ хориг тавьж, нүүрсний экспортыг 100 хувь хориглосон.

Хойд Солонгос манайхтай харьцуулбал 13 дахин жижиг буюу 120.540 км2 газар нутагтай хэдий ч экспортын хувьд манайхаас дутахааргүй. Төмрийн хүдэр, хүрэн нүүрс, цемент, барилгын төмөр хийц, оёмол нэхмэл, далайн бүтээгдэхүүн гаргадаг. Хойд Солонгос нь Орос-Хятадтай зэрэг хиллэдэг Расон гэх боомттой. Энэ нь зүүн хойд Хятадад их хэмжээний нүүрс гаргадаг боомт нь юм. Өнгөрсөн жил Вьетнамын нүүрсний экспорт эрс унасантай холбоотойгоор Хойд Солонгос нүүрс нийлүүлэлтээ Хятадын зах зээлд өсгөсөн цорын ганц улс болж чадаж байв. Гаалийн мэдээллээр Хятадын нүүрсний импорт Вьетнамын зүгээс 91 хувь унаж, Хойд Солонгосын нийлүүлэлт 25 хувь нэмэгдсэнээр Хойд Солонгос нь Орос, Монголыг гүйцэж Австрали, Индонезийн дараа Хятадын гуравдагч том нүүрс нийлүүлэгч гэж нэрлэгдэж байсан удаатай.

Хойд Солонгосын БНХАУ-д экспортолсон нүүрсний хэмжээ өнгөрсөн оны аравдугаар сард 18.6 сая тоннд хүрч, нийт нэг тэрбум ам.долларын орлого байв. Харин энэ он гарснаас хойш нийт 4.31 сая тонн нүүрсийг Хятад улс БНАСАУ-аас худалдан авчээ. Энэ нь НҮБ-аас авсан хориг арга хэмжээний хэрэгжилт болгож БНХАУ тус улсад худалдааны хориг тавьсантай холбоотой.

Дипломат хоригтой Монголын эдийн засаг

Монгол Улсын төсвийг бүрдүүлэгч гол экспортын бүтээгдэхүүн бол мэдээж нүүрс. Энэ жил урьд байгаагүй өндөр орлогыг төсөвт төвлөрүүлж буй нүүрсний экспорт есдүгээр сарын байдлаар 25.8 сая тоннд хүрсэн. Гэвч үүнээс ч илүү өсөлт үзүүлж болох байсан. Хэдийгээр өмнөх оны мөн үетэй харьцуулахад асар их өгөөж өгсөн ч наймдугаар сартай харьцуулахад үзүүлэлт доошилсон юм. Ерөнхийдөө долдугаар сараас нүүрсний экспорт саарч эхэлсэн юм. Энэ нь нүүрсний гол импортлогч орон БНХАУ нь Монголын улс төрийн дотоод нөхцөл байдал, тогтворгүй байдал, харилцаанаас үүдэн Монголын нүүрсэнд “дипломат хориг” тавихад хүргэж, улмаар Монгол Улсын эдийн засагт алдагдал авчирлаа. Үүний дүнд Монгол Улс энэ онд 32 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн ч энэ нь мөрөөдөл төдий үлдэх нь тодорхой болов. Ирэх жил Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээг 28 сая тонн гэж төсөөлж байгаа ч, энэ зорилтод хүрэх магадлал тун бага байна гэж шинжээчид үзэж байна.

Нүүрсний экспорт буурсан шалтгааныг БНХАУ-ын зүгээс ”бүтээгдэхүүний эрэлтийг танах зорилготой” гэж байгаа ч үнэндээ тус улсад нүүрс экспортлогч орнуудаас зөвхөн Монгол Улсын нийлүүлдэг нүүрсний хэмжээ л буурчээ. Өөрөөр хэлбэл, Хойд Солонгост тавьсан НҮБ-ын хоригоос Монгол Улс хожсонгүй. Харин ч НҮБ-ын хоригтой Хойд Солонгосоос бага хэмжээний нүүрсийг Хятадад нийлүүлж, дипломат хориг дор цавчуулж байна. Гэтэл Хойд Солонгосын Хятадад нийлүүлдэг байсан нүүрсний орон зайг манай хойд хөрш ОХУ эзэлж, баяраа тэмдэглэж сууна. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын хоригтой Хойд Солонгос, дипломат хоригтой Монгол Улс хоёрын хоосон орон зайн дээр бидний нутгаар нь нүүрсээ зөөнө гэж баярлаж байгаа ОХУ жинхэнэ найрлаж сууна гэсэн үг юм.

Монгол ба Хойд Солонгос

Хятадын нүүрс импортын 0.7 орчим хувийг Монгол нийлүүлдэг. Харин жилд 20 орчим сая тонн буюу Хятадын нүүрс импортын 0.6 орчим хувийг нийлүүлдэг байсан Хойд Солонгос энэ оны байдлаар 4.31 сая тонн буюу өмнөх онтой харьцуулахад 5 дахин бага нүүрс нийлүүлээд байгаа.

НҮБ-аас Хойд Солонгост тавьсан хоригийн дараа тус улсын эдийн засгийн байдал хүндхэн болсон гэж яригдаж байсан ч сүүлийн үед Хойд Солонгосын эдийн засаг сэргэж байгаа талаар олон улсын хэвлэлүүдэд бичих боллоо. Тухайлбал, тус улсын ДНБ 2016 онд 3.9 хувиар өсч, 28.5 тэрбум ам.долларт хүрсэн нь сүүлийн 17 жилийн хамгийн хурдтай өсөлт болохыг хэлж байна. Түүнчлэн БНХАУ Хойд Солонгосын нүүрсний импортыг хориглох болсон төмрийн импорт нэмэгдэж, нийт худалдаа энэ оны эхний хагаст 10.5 хувиар өсч, 2.55 тэрбум ам.долларт хүрчээ. Гэтэл манайх Хятадын “дипломат хориг” ирэв үү үгүй юү шалбаагт хөрвөөх нь холгүй болох юм.

Ингээд харахад хэн нь хэнийгээ шоолж инээхээр байна вэ?

Одоогийн нөхцөл байдлаас үзэхэд манай улс дипломат хоригийн өмнө хэдийнэ хоёр гараа өргөн бууж өгөхөд бэлэн болжээ. Гэхдээ ялгаатай нь, Монгол Улс Хойд Солонгосыг бодвол ардчилсан засаглалтай, иргэд нь эрх, эрх чөлөөтэй, бас дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүн улс. Энэ бол хамгийн үнэ цэнэтэй ч, аль ч улс орны иргэд тоо иддэггүй, талх иддэгээрээ адилхан билээ. Хамгийн гол нь түүхийгээр нь ч хамаагүй зарахгүй л бол улсаараа дампуурах хүртлээ Монгол Улс нүүрснээсээ тийм их хамааралтай болчихсон юм уу. Ерөнхийлөгч Х.Баттулга, “MCS” хоёрын нүүрс тойрсон зодоон дуусаагүй юм уу. Үгүй бол, Ухаахудагаасаа том Тавантолгойд орох гэсэн “MCS”-ийн санаархалд Ерөнхийлөгч тээг тавиад байгаа юм уу. Ерөнхийлөгч болон түүний Тамгын газрын дарга З.Энхболд хоёр яагаад MCS-ийнхнийг Тавантолгойд оруулахгүй гэдэг юм бэ. MCS болон Энержи ресурс нь Ухаахудагийг давуу эрхээр авсандаа ханаж цадаж болдоггүй юмуу, яагаад заавал том Тавантолгойд орох гээд зүтгэдэг вэ. Монголын өөр бусад компани Тавантолгойд орж болдоггүй юм уу. Ер нь Ерөнхийлөгч Х.Баттулга болон түүний багийнхан ерөнхийдөө л Монголынхоо нүүрсийг Хятадад гаргах дургүй юмуу, эсвэл MCS-ийнхэнд дургүй учраас л Хятадад гаргахгүй Оросоор зөөнө гэж зөрүүдэлдэг юм уу. Хамгийн гол нь энэ бүхэнд монголчууд бид яг таг хариулт өгч чадалгүй, сүүлийн арван жил тойрч хэрэлдэж суугаа нь эмгэнэл юм даа.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-13 08:45:43


Нийт сэтгэгдэл: (15)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. хүнсний лого шошго (66.181.181.253) 2017-11-16 17:05:42
    богд-ар гэж хятад хороолол байдаг юм байна. Дотор нь байдаг пластик уутны бөөний төв орж үзсэн чинь хятадууд монгол хүнсний үйлдвэрийн лого шошготой бүх уутыг хийдэг юм байна. Ядаж үндэсний хүнсний үйлдвэртээ хятадуудыг оруулахгүй байж болдоггүй юм байх даа. Энэ их ноцтой санагдлаа. Цааш нь мэддэг холбогдох хүмүүс анхаармаар юм байна лээ.
  2. Зочин (182.160.1.246) 2017-11-14 20:42:51
    Хятадын монгол нүүрсийг авахгүй гэж шаналгах хоригийг давах ганц арга оросоор дамжиж өөр улсад гаргадаг зам нээх явдал ш дээ. Оросууд роснефть бензин дизелээ үнэрхэж яаж шаналгалаа даа.Урдаас авдаг болонгуут гялс бууж өгч хямдруулсаныг санаж байвал яг адилхан ш дэ.
  3. Оросын гар хөл (202.131.225.197) 2017-11-14 15:10:13
    Оросын гар хөл Монголыг дэгээдэж унагачихаад байна л даа. Оркууд нь тэрийг ойлгохгүй, женкогоо дагаж хуйлрах нь эмгэнэлтэй.
  4. Зочин (202.70.34.115) 2017-11-14 11:09:53
    уг нь дэлхийн худалдаааны байгууллагын гишүүн орны хувьд Нүб-ийн шийдвэргүй хил гаалийн хориг тавьж болохгүй юм билээ ш дээ
  5. Зочин (202.70.34.115) 2017-11-14 11:06:58
    монголчууд бид дотор гаднаасаа хятадуудад хавчуулж байна. хилийн гадна ва овогт хилийн дотор мие овогт
  6. Зочин (103.26.194.34) 2017-11-13 22:07:19
    Ийм шаварын хаалт сонгосон та бидний хохь
  7. Зочин (202.9.43.115) 2017-11-13 18:27:03
    Манайд учраад байгаа хориг нь улсынхаа эдийн засгийн эсрэг тавьсан Баттулга еренхийлегчийн хориг болохоос хятадын хориг биш юм.Ингэж юм юм болгонд саад учруулдгаа болимоордоо
    1. Зочин (99.203.14.11) 2017-11-13 21:39:19
      женко-гийн ард оросууд байгаа юм аа.....
  8. zzz (66.181.160.106) 2017-11-13 13:41:53
    Neg bodlogo neg zorilgotoi negdmel Mongol ulsiin toloo niigmiin huvisgal! Buh hund huuli tegsh uilchildeg erh zuit toriin toloo niigmiin huvisgal! Uls torchid, biznesiinhen, huuli huchniihen, guitsetgeh zasaglal buh shatandaa avilgagui yos zuitei, hariutslagatai niigmiin toloo niigmiin huvisgal! Hun ard ni erh cholootei, oyunlag, uhamsartai, taivan jargaltai bhiin toloo niigmiin huvisgal! Heg heseg ni bus niit hun ardaaraa bayan chineeleg, buhel buten gazar nutagtai, haraat bus erh choloot mongoliin toloo niigmiin huvisgal!
  9. zzz (66.181.160.106) 2017-11-13 13:14:22
    Namuudiig ustgaj chadval manai uls als hetiig harsan neg tolovlolt bodlogo zorilttoi bolj chadna. Nam, buleg, fraktstai bsan tsagt mongol ulsiin bodlogo tolovlolt 1-2 jiliin nastai bna gedeg ni tdhoi. Ongorson 27 jil uuniig hangalttai gerchilne. Bid niigmiin huvisgal hiih tsag ni bolj.
  10. иргэн (202.9.43.115) 2017-11-13 10:52:34
    Манай шинэ ерөнхийлөгч мааннь ямар ч гэрээ хэлцэл,тооцоо судалгаа байхгүй байтал нүүрсээ хятадаас зугтаалгаж Оросын алс дорнодоор 3 дахь орон руу гаргана гэж амнаасаа хий гаргасанаас болж Хятадаар улсаа тэр чигт хохироолгож байна даа хөөрхий Дэндүү улс төр хийх юм
  11. Zochin (202.179.30.194) 2017-11-13 10:47:34
    Zorilgoggyi uls. Zorilgotoi, strategy tuluvluguutei, tyyniigee kherejyylekhiin tuluu, ulsaa khugjyylekhiin tuluu shiidver gargadag systemtei bol TT-n ordiig zygeer l lisence ezemshij baigaa companiar n' khiilgeed l yavakhad ediinz asagt khichneen kheregtei bilee dee. Daanch shunal n' ikhedsen nukhdyyd, khuviin ashig sonirkhol n' davamgailsan darga, zakhirluuf n' ene companiig, davkhar ulsiin ediin zasgaa alaad baikh yum daa.
  12. Зочин (99.203.14.5) 2017-11-13 10:34:28
    женко хүүр оросын төлөө зүтгэж байгаад л гол учир байгаа юм шүү дээ!!!!
  13. MN 25 TV (103.229.122.198) 2017-11-13 09:49:26
    ӨГЛӨӨНИЙ 9 ЦАГИЙН ГАДААД МЭДЭЭНДЭЭ APEC ийн ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ФИЛИППИНД БОЛЛОО ХЭМЭЭН ХУДЛАА МЭДЭЭ НЭВТРҮҮЛЖ БАЙХЫН.ЯМАР ХАРИУЦЛАГАҮЙ ЮМ БЭ
    1. Зочин (66.181.185.165) 2017-11-13 10:18:40
      Уучлаарай, манайх ямар ч тийм мэдээлэл оруулаагүй болно.

Танд санал болгох