• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

МАН-ын Их хуралд 1309 төлөөлөгч оролцоно

Монгол Ардын Намын XXVIII Их хурлын төлөөлөгч сонгох ажил аравдугаар сарын 27-ноос арваннэгдүгээр сарын 06-ны өдрийг хүртэл орон даяар зохион байгуулагдаж дуусчээ.  Анхан шатны байгууллагаас ирүүлсэн Их Хурлын төлөөлөгчдөд түр үнэмлэх олгож, нэрсийн жагсаалтыг МАН-ын Удирдах Зөвлөлд хүргүүлсэн байна. Арваннэгдүгээр сарын 20-22-ны өдөр болох МАН-ын XXVIII Их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцохоор батламжилжээ.

МАН-ын журамд зааснаар төлөөлөгчдийг ардчилалтай, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан төлөөлөгчийг сонгожээ.

Өнөөдрийн байдлаар МАН-д 211637 гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд нийслэлд 34896, орон нутагт 176741 гишүүн байдаг гэсэн тоо бий. Түүнчлэн, МАН нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн 152 хороо, 330 сум тэдгээрт харьяалагдах 1815 үүр ажиллаж байна.

МАН-ын  ирэх долоо хоногт эхлэх Их хурлаараа намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нараа шинээр сонгох юм. Түүнчлэн, намын Удирдах зөвлөлийн гишүүдийг нэрээр сонгох аж. Энэ долоо хоног намын дарга болон генсект өрсөлдөгч нарын нэрс тодорч эхэлнэ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-11-13 08:30:01


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (103.57.92.45) 2017-11-13 10:17:24
    за төлөөлөгчид минь дороо бодолтой байгаарай намаа аврая гэвэл Элбэгдоржтой нийлж Н энхбаярыг шоронд хийсэн ,нэг засгийн газарт хамтран ажиллаж байсан Хүрэлсүх гэгчийг намын даргаар сонгож болохгүй шүү

Танд санал болгох