• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​О.Баасанхүү: Нэр бүхий гишүүдийн иргэншлийг шалгуулах хүсэлт хүргүүллээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Засгийн газрын сайд нарыг томилох, эсэх асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр Засгийн газар ажиллах сайд нар бүгд давхар дээлтэй байгааг эсэргүүцэж байгаагаа хэлээд УИХ-ын гишүүдийн иргэншлийг шалгах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр “Монгол Улс хяналтгүй төртэй боллоо. Монгол Улсад хоёр засаглал л тогтлоо. Нэг нь шүүх, нөгөөх нь хууль тогтоох засаглал. Харин гүйцэтгэх засаглал байхгүй болчихлоо. УИХ хянах хуультай. Харамсалтай нь УИХ хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй боллоо. Бүх сайд нарыг давхар албан тушаалтай болгож байгаа нь хатуухан хэлэхэд гэмт хэрэг. Учир нь, УИХ-ын гишүүд бол сонгуульт албан тушаалтнууд. Ард түмэн бидэнд итгэж өөрийг нь төлөөлж УИХ-д сонгоод гүйцэтгэх засаглалд ажиллах хүмүүсийг томилж, тэднийг хуулийн дагуу ажиллаж байгаа эсэхийг шахаж шаардаж, хууль тогтоомж гарга гэж сонгосон болохоос биш өөрөө өөрийгөө сайдад томил гэж явуулаагүй. Сайдад нэр дэвшсэн 15 хүн өөрөө өөрийгөө томилох нь байна шүү дээ. УИХ-ын гишүүд “би сайд болъё” гэж кноп дараад суухаасаа ичихэд яана, сайдад нэр дэвшсэн хүмүүс өөрсдөөсөө ичээсээ” гэв.

Мөн тэрээр “Зарим хүнийг сайдад дэмжвэл Монгол Улс сүйрнэ. Жишээ нь, Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилбол Монгол Улс сүйрнэ шүү. Монгол Улсад бага хүүтэй зээл олгох гаднын банк орж ирвэл би хоёр гараа өргөөд дэмжинэ. Гэтэл нөхдүүд Хөрөнгө оруулалтын банк нэрээр стратегийн ордыг барьцаалж, "Bank of China"-г оруулж ирэхээр УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар нар улайран дэмжсэн. 500 сая ам.доллараас дээш хөрөнгө оруулалттай банк орж ирвэл үндэсний банк хэлбэрээр бүртгэе гэсэн хуулийн төсөл оруулж ирсэн. Үүнийг хаврын чуулганаар хэлэлцэх гэхэд нь бид царцаасан. Учир нь, цаана нь уул уурхайн лицензүүдийг барьцаалах асуудал явж байгаа.

Хоёрт, ТЕГ, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын гишүүний хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичиг явуулна. Учир нь, манай 76 гишүүн дотор давхар иргэншилтэй хүн байхыг үгүйсгэхгүй. Давхар иргэншил гэхээр заавал Хятад гэж бодох хэрэггүй. Англи, Америк ч байж магадгүй. Хөрөнгө оруулалт хийж, оффшор бүсээс худалдан авалт хийгээд тухайн улсын иргэншлийг авчихдаг. Тэгэхээр сайд болон УИХ-ын гишүүд дотор давхар иргэншилтэй хүн байгаа эсэхийг нэн даруй шалгаж олон нийтэд зарлахыг шаардаж байна. Зарим гишүүн давхар иргэншлийн хуулийг оруулж ирэх гээд улайраад байсан болохоор би ингэж хардаж байна. Давхар иргэншилтэй бол  Монгол Улсын сайд, УИХ-ын гишүүн байх эрхгүй. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн нь сайд, УИХ-ын гишүүн байх эрхтэй” гэлээ. 

Тэрээр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нараас гадна Элчин сайдын яамуудад нэр бүхий хүмүүсийн иргэншлийг шалгаж өгөхийг хүсэлтээ хүргүүлэх юм байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү сайдад нэр дэвшиж байгаа зарим хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа бөгөөд АТГ ашиг сонирхлын зөрчилгүй гэж үзсэнд гайхаж байна гэдгээ илэрхийллээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-13 16:50:35


Нийт сэтгэгдэл: (38)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Zochin (66.249.82.221) 2017-10-17 15:09:22
    Ene bichsen zuil mongoliin maan erh ashigt niitssen zuil bn alban tushaliin hoinoos hootsoldood bga humuusiig shalgah ni zowoo
  2. nirun (93.219.134.246) 2017-10-14 23:20:13
    Töriin öndör alband ajilah humuusiin 7n ueiin namtariig taniltsuulj, davhar irgenshiltei esehiig ni shalgah ni zöv..... zarim neg gadniihanii gar höl bolson humuusiig uls töröösei zailuulmaar bna
  3. Зочин (66.181.160.43) 2017-10-14 21:49:49
    Баасанхүү гишүүнийг дэмжиж байнаа энэ хүн л үнэнийг хэлж тэмцэж байна
  4. Зочин (66.181.160.43) 2017-10-14 21:47:50
    Энэ сайдад улайраад ард түмний татвар идэхээр зэхэж буй шуналтангуудыг АТГ болон цагдаад шалгуульяааа
  5. h (110.165.203.3) 2017-10-14 20:53:07
    Mgl ulsiin hyanalt shalgalt muu, huuliaraa mgl ulsiin irgen davhar irgenshiltei bj bolohgui gej zaasan murtluu davhar irgenshiltei humuus zunduu bdiin bna le
  6. зочин (66.181.176.82) 2017-10-14 17:15:41
    Их хурлын Гишүүн болоход бүгд иргэншил гарал үүслээ тодорхой бопгон байж дэвшдэг биш билүү Баасанхүү бас юү хүснэд байна...
    1. зочин (103.57.95.193) 2017-10-14 17:27:23
      Баасанхүү ч Балайхүү болжээ чааваас бүр өрөвдчлөа
    2. Зочин (220.245.35.214) 2017-10-16 06:51:44
      Davhar irgenshiltei baisan ch ted ner devshihdee yu gej l bi Mongol bas haanahiin ch yum irgenshiltei gej namtartaa bichhev dee.Bi bol Mongol ulsiin irgen l gej bichne shuu dee
  7. Зочин (66.181.180.148) 2017-10-14 15:50:35
    Mi ovogt bga tsagt um uchuuhen ch uurchlugduhgui gedgiig ard tumen medreed bgaan bishuu
  8. иргэн (66.181.185.132) 2017-10-14 13:27:34
    Зөв зүйл хийж байгаад талархаж байна
  9. Ghjk (203.91.115.41) 2017-10-14 12:14:23
    Hen bh n chuhal bish, ymar asuudal yrigdaj tawij bn gdg l chuhal ene bol zuw l asuudal bn
  10. Эмч (202.70.46.212) 2017-10-14 11:56:15
    Баасанхүү гишүүн ард түмний өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж байгаад баярлала.Танд амжилт хүсэеа
  11. Иргэн (103.57.93.241) 2017-10-14 09:53:05
    Баасанхүүг лэмжиж бна.
  12. Д ОЮУН (27.123.212.135) 2017-10-14 09:11:26
    ЗӨВ ШҮҮ АРД ТҮМНИЙ СОНГОЛТЫГ УЛАНДАА ГИШГЭСЭН ЛУЙВАРЧДЫН БҮХ БУЗАР БУРУУТАЙ АЖИЛЛАГААГ БААСАНХҮҮ ГИШҮҮН Л АРД ТҮМЭНД МЭДЭЭЛЖ ТЭМЦЭЖ БАЙГАА ГАНЦ ДАЙЧИН
  13. demjigch (112.72.11.120) 2017-10-14 08:26:24
    Mash zuv buh said ih hurlaas songogdvol Mongol Ulsad huuli gej baihgui bolno
  14. Уулус (202.9.43.91) 2017-10-14 08:15:18
    Хамгийн түрүүнд ми энхболдоо зайлуулахгүй бол монгол улс монголын төр өөдлөхгүй нь тодорхой энэ бүх луйвар булхайн ард ми байгаа хүзүүгүй с баяр гээд байгаа эд бүгдийг баривчилж хорьж байж засаг төр хууль ес голидролдоо орно түүнээс хичнээн сайхан юм яриад зүүдлээд хэрэггүй
  15. Мандаа (66.181.160.86) 2017-10-14 07:47:57
    Баасанхүүгий зөв шүү! нөгөө ардчилалынхан маань дуугараач ээ сүүлийн үеийн шийдвэрүүд таагүй байна шүү! Ж нь Бурмаагаас өөр хүн олдохгүй байна уу Бурмаа чинь бараг Дорнодыг хужаад өгчихөө биздээ. . .
  16. Зочин (66.181.160.25) 2017-10-14 07:27:43
    Албан бичиг зүгээр л нэг сайт дээр ингээд явж байдаг болсон уу тээ? Төрийн ажлыг ингэж хийхгүйэ. Нээлттэй захидал, албан бичиг.... Энэ төр бүр тамираа барж дээ. Шийддэг юм гэж алга
  17. Ажиглагч (91.160.86.12) 2017-10-14 05:04:56
    ТГ - ын дарга Б.Хурц өөрөө их л нотой хүн шдээ. Энэ хүн Элбэгдорж, Энхболд нартай хамсаатан болохоор юу гэж үнэн зөв мэдээлэл өгөх вэ дээ. Одоо хурдан М.Энхболдыг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэртэй арга хэмжээ авах хэрэгтэй юм биш үү. Тэгж байж бусад гар хөлийг нь таслаж төр маань цэгцэрч цэвэрлэдэг болно. Ийм л юмыг ард иргэд чинь хүсэн хүлээж байна аа
  18. Dornod (69.138.213.229) 2017-10-14 01:26:55
    Nuguu ardchilsan namiin dornod aimgiin zasag chin americaiin irgen bgaad aimgiin zasgiig 4 jil hiigeed ulsiin nuutsiig medej avsan shig erthen shalgah ni zuv bravo
  19. Zochin (27.123.212.132) 2017-10-14 00:56:23
    Ажил хэрэг болгоод шалгах хэрэгтэй
  20. irgen (172.58.59.0) 2017-10-14 00:29:03
    Nern devsheed bgaa saidyyd dotroos ashig sonirholiin zurchiltei hyn bgaan ynen ATgazraas yagaad zurchilgyi geed bgaa um be edgeer gishyydiin talaar dahin nyagtlah heregtei bn esergyytdej bna
  21. Зочин (27.123.212.139) 2017-10-14 00:12:00
    Zuv shuu mash uhaantai yarij bn
  22. Atg (27.123.212.139) 2017-10-14 00:08:50
    ATG.iin buh ajilchidiig shalgah heregtei
  23. Zochib (103.212.116.106) 2017-10-13 22:40:20
    Baasankhuu gishuunii yariad bg zuil zuv shuu.offshor bused hudaldan avalt bolon hurungu oruulalt hiiged l tuhain orny irgenshil boloh erh neegddeg bol manai ene offshor danstanguud bugd l davhar irgenshiltei bj bolzoshgui..shalguulj todruulah ni zuv
  24. Иргэн (66.181.176.17) 2017-10-13 21:43:11
    Enenii shees n goojihnee Eniig said bolgochihgui dee kkk
    1. ***** hujaa (92.240.187.250) 2017-10-14 03:01:35
      Mongol ulsiin vndesnii ayulgvi bdliin talaar yrij bhad chi muu ***** yu ve baasanhvv dandaa zov yridag shvv cham shig bogs doloogch bish
    2. Busgui (66.181.177.159) 2017-10-14 08:23:50
      Irgen ***** doloogch oo kkkkk
  25. Bek (66.249.82.148) 2017-10-13 20:40:41
    Terguuniih n utga buruu bna. Yu n huselt hurguuleh tuhai ve?!
  26. Слолонгот (66.181.160.112) 2017-10-13 18:56:52
    Баасан авгай ард түмний төлөө, ахмад настангуудын төлөөө алдар нэрээ алдан авилгачид луйварчдад дорд үзэгдэж доромжлуулан зүтгэсээр өнөөдөр мафинуудыг хамгаалагчдын хаяанд очихлоо.
    1. Zochin (111.205.33.66) 2017-10-14 08:43:44
      Nuguu talbain xajuu taliin gazar deer baishin bariad axmaduud oruulax baital xudlaa xashgichaad baisan odoo xooson nukh bolson. Ug xunii unen nuur tsarai xiij chadax ajil, ajliin ur dun... xarin xuvidaa bol baishin, aldar xund, alban tushaal... uunees shudarga yosoo togtooxiig exlebel xamgiin ur duntei
  27. зочин (66.181.160.85) 2017-10-13 18:23:07
    гишүүн ээ.иргэншил яахав болоод байсан..заримд нь өөрийнхээ толгой байна уу??өчигдөр нэг юм ярина..өнөөдөр эсрэгээр нь ярина..шалгуулаад өгөөч
  28. Бббб (202.70.46.221) 2017-10-13 17:43:19
    Банкуудын холбоог хаацайлагч Баасанхүү тогтож үз ***** минь бид энэ зээлийн хүүнд чинь дарлуулж гүйцлээ биднийг Рио Тинто Хятадууд биш энэ банкууд л шулж ядууруулж байгаа жинхэнэ эзэд нь ЖП Морган Тэргүүтэй олон улсын санхүүгийн луйварчид тэдний гар хөл Монгол Банк
  29. Зочин (203.91.115.37) 2017-10-13 17:37:11
    Австрали давхар иргэншилтэй парламентийн гишүүд, сайд нараа бүгдийг илрүүлж чөлөөлсөн. Энэ зөв алхам шүү.
  30. Зочин (27.123.212.130) 2017-10-13 17:34:23
    Баасан авгай баасан хүү 2 хов жил хэл ам хийж явахаасаа ичих хэрэгтэй. Өөрсдөө хэн билээ наагуур хэлэхэд оюуны хомсдолтой хүмүүс шүү дээ
    1. Хариулсан (66.181.182.81) 2017-10-13 17:48:02
      Дуугай явсаар байгаад дууслаа. Баасан авгай бол угаасаа балай авгай харин Баасанхүү гишүүний хувьд бол зөв зүйтэй үг дугардаг шүүмжилдэг үзэл бодлоо хэлчихдэг шудрага санагддаг.
    2. Мэргэн ард (27.123.212.130) 2017-10-14 13:10:31
      Хариуцуулах хүнээ мөн олвоо тэнгэр газар шиг хоёр шүү. Баасанхүү гишүүн бол үнэнийг л хэлдэг хүн Баасан авгай бол худалдагдсан хүн
    3. Зочин (27.123.212.133) 2017-10-16 14:46:02
      chi yu be baasanhvv zub

Танд санал болгох