• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Хятадын тэргүүн баян тодорлоо

Хятадын хөрөнгөтнүүдийн жагсаалтыг гаргадаг “Hurun”-ын 2017 оны жагсаалтаар “Evergrande Group” үл хөдлөх хөрөнгийн компанийн Ерөнхийлөгч Хуи Ка Ян нэрээр алдаршсан Шу Жиаинь 43 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр Хятадын тэргүүн баянаар тодорлоо .

Түүний цэвэр хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 272 хувиар өссөн байна. Харин түүний компани “Evergrande Group”-ийн Хонг Конгийн хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш 2017 он гарснаас хойш 450 гаруй хувиар өсөн бөгөөд Шу Жиаинь тус компанийн нийт хувьцааны 70-аас илүү хувийг эзэмшдэг.

Өнгөрсөн жил Хятадын тэргүүн баянаар тодроод байсан “Dalian Wanda”-ийн эзэн Ван Жянлинь энэ жил жагсаалтын тавдугаар байр руу ухарсан бөгөөд “Dalian Wanda” компанийн хувьцааны ханш их хэмжээгээр унаснаар Ван овогтны хөрөнгө 30 орчим хувиар багассан аж.

Жагсаалтын хоёрдугаарт харилцаа холбооны "Tencent Пони Ма" компанийн үүсгэн байгуулагч Ма Хуатэн 37 тэрбум ам.долларын хөрөнгөөр орсон бөгөөд түүний хөрөнгө өнгөрсөн онынхоос 52 хувиар нэмэгджээ.

Харин дэлхийн онлайн худалдааны магнат "Alibaba" группийн үүсгэн байгуулагч Жак Ма гуравдугаар байрт жагсчээ. Дэлхийн тэргүүн баянаар тодроод байсан түүний хөрөнгө 30 тэрбум ам.доллар болж буурсан байна.

Эх сурвалж: CNN

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-13 12:51:37


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох