• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

АНУ-ын араас Израиль ЮНЕСКО-оос гарахаа мэдэгдлээ

АНУ-ын зүгээс “Израилийн эсрэг ялгаварлан гадуурхал” явуулж байна гэж ЮНЕСКО-г буруутган, тус байгууллагаас гарахаар шийдсэнээ өчигдөр мэдэгдсэн бөгөөд үүнээс хэдхэн цагийн дараа Израиль АНУ-тай санал нэгдэж буйгаа хэлж, мөн адил ЮНЕСКО-оос гарна гэдгээ мэдэгдлээ.

Израилийн Ерөнхий сайд Бенжамин Нетаньяху АНУ-ын шийдвэрийг "зоригтой, ёс суртахуунтай үйл" хэмээн сайшаасан бөгөөд Израилийг ЮНЕСКО-оос гаргах бэлтгэл ажлыг хангахыг Гадаад харилцааны сайддаа үүрэг болгосон гэдгээ мэдэгдэв.

АНУ 2018 оны арванхоёрдугаар сарын сүүл гэхэд ЮНЕСКО-ын гишүүн орны байр сууриасаа бүрэн татгалзаж, ажиглагчийн байр сууринд шилжих ажил  эхэлсэн болохыг өчигдөр АНУ-ын Төрийн департмент уламжилсан. Энэ мэдэгдэлд ЮНЕСКО-ын тэргүүн Ирина Бокова гүнээ харамчбайгаагаа илэрхийлсэн бөгөөд энэ асуудлыг нааштай талаас нь хүлээж авч шийдвэрлэхийг уриалсан юм.

Израиль ЮНЕСКО-той сүүлийн саруудад таагүй харилцаатай байх болсон. Учир нь ЮНЕСКО-оос Израилийг Иерусалимыг “булаан эзлэгч” гэж дуудсан юм. Үүнээс шалтгаан Тель-Авив НҮБ-ын харьяа тус байгууллагад жил тутам өгдөг санхүүжилтээ танасан билээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагаагаар дамжуулан хууль, хүний эрхийг хүндэтгэн дээдлэх, хөхиүлэн дэмжих зорилгоор 1945 онд НҮБ-ын ивээл дор байгуулагдсан олон улсын байгууллага ЮНЕСКО нь Сирийн Пальмира хот, АНУ-ын Гранд-Каньон хавцал зэрэг олон газрыг дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байгууллага юм.

Эх сурвалж: BBC

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-13 11:38:30


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох