• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

ЕСБХБ Монголын бас нэгэн ордод хувь эзэмшлээ

Монголд зэсийн хайгуул хийдэг Канадын хөрөнгө оруулалттай “Кинкора коппер” компанид Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) хувьцаа эзэмшигч болжээ. ЕСБХБ тус компанид ойролцоогоор 940 сая евротой тэнцэх 6.16 хувийн хувьцаатай болж байгаа аж. “TSX Venture”-ийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Кинкорад гол хувьцаа эзэмшигч нь 24.5 хувийн хувьцаа эзэмшдэг “Ориго Партнерс” юм .

“Кинкора коппер” компани Монгол Улсын Өмнөговь аймагт олон тооны лиценз эзэмшдэг бөгөөд эдгээр нь орд алт зэсийн нөөцийг агуулдаг. Энэхүү нөөц нь дэлхий хамгийн том зэс олборлогч компани болох “Рио Тинто” компанийн хэрэгжүүлдэг “Оюутолгой орд” болон “Монгол Алт” компанийн үйл ажиллагаа явуулдаг “Цагаан суваргын орд”-ын дунд байрладаг юм. ЕСБХБ-ны хувьд  дээрх хоёр төсөлд аль алинд нь санхүүжилт олгож байна.

Энэхүү үйл ажиллагаа нь Өмнөговийн бүс нутаг дахь ашигт малтмалын ордуудыг нээн илрүүлэх, хөгжүүлэх замаар Монголын эдийн засагт үлэмж их боломжийг олгож байна. Гурван сая гаруй хүн амтай, 1.5 сая км2 нутаг дэвсгэртэй Монгол Улс нь дэлхийн хамгийн сийрэг суурьшилтай орнуудын нэг юм. Уур амьсгалын эрс тэс нөхцөл нь амьдралын хэв маягт ноцтой нөлөө үзүүлдэг боловч тус улсын байгалийн нөөц баялаг нь орон нутгийн болон олон улсын хөрөнгө оруулагчдыг татах үүд хаалга болдог.

ЕСБХБ Кинкорад хөрөнгө оруулалт хийснээр, байгаль орчин, нийгмийн менежментийн стандарт, практикт суурилсан орчин үеийн зэс порфирын өрөмдлөгийн туршилт, девоны зэсийн бүс дэх өргөн цаг хүрээг хамарсан тойм хайгуулын хөтөлбөрийг дэмжиж буй үйл ажиллагаа болж байна.

ЕСБХБ-ны Байгалийн Нөөцийн Захирал Эрик Расмуссен "Бид Кинкорагийн хайгуулын төлөвлөгөөнд хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлж байгаадаа тун таатай байна. Энэ нь нөгөө талаар Монгол Улсад уул уурхайн өндөр чадавхийг бий болгох зорилгын үүднээс чанартай хөрөнгө оруулагчдыг татахын тулд металь болон ашигт малтмалын хайгуул хийхэд стратегийн хувьд чухал аж холбогдолтой үйл болж буй юм” хэмээв.

Харин “Кинкора коппер” компанийн Гүйцэтгэх захирал Сам Спринг “ЕСБХБ манай хувь эзэмшигч болж байгаад маш их баяртай байна. ЕСБХБ Монгол дахь харилцааг бэхжүүлж, Девоны бүс дэх эдийн засгийн хоёр төслийг хөгжүүлэхэд туслах зорилгоор санхүүжилтийг олгосон. Сүүлийн хоёр сарын хугацаанд бид салбартаа нэр хүнд бүхий хоёр шинэ хөрөнгө оруулагчдыг татаж, өргөн цар хүрээтэй судалгаа явуулсан байна " гэлээ.

ЕСБХБ 2006 онд Монгол Улсад үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар хувийн хэвшлийн салбарын 92 төсөлд 1.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн хамгийн том хөрөнгө оруулагч болоод байгаа юм.

ЕСБХБ нь тус улсын байгалийн баялагт хамгийн том хөрөнгө оруулагчийн нэг бөгөөд салхин парк зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг хөгжүүлэхэд анхдагч үүрэг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: The Financial

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-13 11:29:01


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох