• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Ерөнхийлөгч Х.Баттулга: Давхар дээл хамаагүй ээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайд нарыг эцэслэн тодруулж МАН-ын Удирдах зөвлөлийн дэмжлэгийг авлаа. Яг одоо Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Бүлгийн шийдвэрийн дараа сайд нарын нэрсийг Ерөнхийлөгчид өргөн барьж зөвшилцөнө гэж эх сурвалж хэллээ.

Хуулиар бол Ерөнхийлөгч сайдад нэр дэвшигчдийг дэмжих, эс дэмжих нь эцсийн шийдвэрт төдийлөн нөлөөлөхгүй. Сайдад нэр дэвшигчийг Ерөнхийлөгч дэмжихгүй байлаа ч, УИХ-д өргөн барих эрх нь Ерөнхий сайдад бий бөгөөд шийдвэрийг парламент гаргана.

Нэгэн цагт “давхар дээл” хүнддээд байна гэж Н.Алтанхуягийн Засгийн газраас өөрийн хүсэлтээр гарч байсан Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 100 хувь парламентаас бүрдэх танхимын сайд нарыг дэмжих үү гэдэг нь олны анхааралд байна.

Өмнө хэлж байсан үг, удаа дараагийн байр сууринаас нь харвал Ерөнхийлөгч Х.Баттулга “давхар дээл”-д ач холбогдол өгөхгүй, харин ч дэмжиж байгаа юм. Тэрээр саяхан сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр “Монголоо гэсэн сэтгэлтэй сайд нар л гарч ирвэл хэдэн ч давхар дээлтэй байсан хамаагүй” гэж хэлсэн билээ. Мөн УИХ-ын намрын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ ч энэ санаагаа давтсан, бас сайд нараа цагийн өмнө ч болов томил гэж яаруулсан. Иймд Ерөнхийлөгчийн зүгээс сайдад нэр дэвшигчдийг “давхар дээл”-тэй гэж эсэргүүцэхгүй, мөн “зөвшилцөнө”, “судална” гэж цаг уяхгүйгээр шуурхай хариу өгөх магадлалтай. Өмнө нь нэгэнт ам алдчихсан учраас.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-12 11:14:25


Нийт сэтгэгдэл: (8)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. иргэн (103.50.206.62) 2017-10-13 17:26:13
    Монголоо гэсэн сэтгэл гэдгээс өөр үг мэддэг юм уу.Ам ажил нь ал дэлэм л зөрөөд л байх юм.Гарч ирээд юу хийв энэ нөхөр.МАН-г устгах төлөвлөгөөгө л сайн хэрэгжүүлж байна даа.Мөн өөрийнхөө хэргийг дарагдуулахын тулд Баасан нохойны буугаараа АТГ-г бужигнуулах санаа өгч тэр нь дүрдээ итгэсэн мэдээлэл хийгээд байгаа юм бишүү.Иймэрхүү маягаар төрийн тэргүүний өдөр хоног өнгөрч байна дөө.
  2. Зочин (66.181.160.40) 2017-10-13 06:16:13
    Ene hun mongoliig samarna, ta bid bugd uzne !
  3. 2020 (202.9.43.99) 2017-10-12 22:05:27
    Mongol yalna gd shaagaad bsn tgd uursdiiguu har daa muu guilgachinguudaa
  4. zochin (103.9.90.227) 2017-10-12 15:42:05
    Populistuudiin arga baril ulam l nariin bolood ard tumnee huurahdaa garamgai bolood baina ta mini. Jinhene udirdagchiin homsdold orood baigaa ene tsag yed populistuud siimhiig ashiglan eh oronchiin durd jujigchdees iluu mergejliin togloj ehellee.
  5. Зочин (202.9.42.232) 2017-10-12 13:14:06
    Уул уурхайн сайдаа өгвөл татгалзах зүйлгүй л дээ, Ерөнхийлөгч нь гэжээ...
  6. Зочин (150.129.142.243) 2017-10-12 12:29:35
    Ёооё. Энэ монголоо гэсэн сэтгэл гэж яг юуг хэлээд байдаг юм бэ. Яана даа.
  7. Зочин (103.212.118.203) 2017-10-12 11:36:09
    Ийм олон ажлыг бөөндөж хийдэг сод ухаантан одоохондоо монголд алга бөөндөж иддэг нь л бгаа баых. дан дээлтэй бай гээд хэлчихвэл давгадоржийн ах сумьяабазар нь сайд болж чадахгүй штэй
  8. Зочин (99.203.14.58) 2017-10-12 11:26:42
    Үхсэн баас,бөөлжсөн бөөлжисөө эргүүлж иддэг олхиогүй эр.

Танд санал болгох