• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Н.Дорждулам: ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байна

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа аж. Зээлийг ямар шалгуур, нөхцөлтэй олгож байгаа талаар Хан-Уул дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Н.Дорждуламаас тодрууллаа.

-Жижиг дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа гэсэн. Зээлийн талаар тодруулахгүй юу?

-Манай улс жижиг дунд үйлдвэрлэлийг маш сайн дэмжиж ажиллах хэрэгтэй гэж боддог. Энэхүү хөнгөлөлттэй зээл нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан болон Хан-Уул дүүргийн "Голомт бизнес төв"-өөс бичил аж ахуй, жижиг дунд үйлдвэр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй ажил юм. Жижиг дунд үйлдвэрлэл, гарааны бизнес эхлүүлж байгаа иргэдээ дэмжиж зорилготой юм

Зээлд зөвхөн Хан-уул дүүргийн 16-р хорооны иргэд оролцох боломжтой. Мөн Хан-Уулдаа харьяалалтай мөртлөө өөр дүүрэгт үйлдвэрлэл явуулдаг бол зээлд хамрагдаж болно. Хан-Уул дүүрэгт одоогоор 1800 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчид бий.

-Ямар нөхцөлтэй, хэдий хэмжээний зээл олгох вэ?

-Энэхүү зээл нь 22 сарын хугацаатай, сарын 0.7 хувийн хүүтэй. Аж ахуй нэгжүүдэд 20 сая, иргэнд 10 сая төгрөгийн зээл олгоно.

-Зээлд хамрагдахыг хүссэн иргэд ямар материал бүрдүүлэх вэ. Мөн зээл олгогчийн зүгээс өөр ямар нэг шаардлага тавьж байгаа юу?

-Зээл авсан бол ажлын байр нэмэгдүүлсэн байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа. Зээлд хамрагдахыг хүссэн иргэд дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд,

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Эд хөрөнгө эзэмшдэг лавлагаа /машин, хашаа байшин аль нь ч болно/
  • Зээл авахыг хүссэн өргөдөл
  • Бизнесийн үйл ажиллагааны товч танилцуулга 
iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-12 10:38:40


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох