• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​“Facebook” компани шинэ виртуал бодит чихэвч танилцууллаа

“Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Зукерберг шинэ виртуал бодит чихэвчийг танилцууллаа. Шинэ чихэвчээ "Oculus Go" гэж нэрлэжээ. Энэ нь компьютер эсвэл гар утасны хүчин чадал шаардахгүй гэдгээрээ онцлог байх юм.

Зукерберг Google Daydream, Samsung's Gear VR-тэй эн зэрэгцэхүйц өндөр чанартай чихэвч гэж "Oculus Go"-ыг тодорхойллоо. Уг бүтээгдэхүүн нь ирэх жилийн эхээр худалдаанд гарч эхлэх ажээ.

Oculus Go чихэвч бол Facebook-ийн нэг тэрбум хэрэглэгчийг виртуал бодит байдалд хүргэх зорилгын хамгийн сүүлийн алхам болж байгаа ажээ.

Samsung's Gear VR зэрэг нь Samsung утсанд тохирсон байдаг зэрэг төхөөрөмжөөс хараат байдаг бол энэ байдлыг "Oculus Go" эвдэж чадсан байна. Хэрэглэгч ямар ч утас, ямар ч компьютертэй холбон хэрэглэж болох уг төхөөрөмж 200 ам.доллараар худалдаалагдахаар төлөвлөжээ. Gear VR дээр танигдсан тоглоом, аппликэйшн, дуу зэрэг контентууд бүгд танигдахаар бүтээгдсэн гэнэ.

Эх сурвалж: Business Insider

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-12 10:33:54


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох