• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​“Google”-ын шинэ төхөөрөмж хүний яриаг автоматаар бичиж байгааг илрүүлжээ

Өнгөрсөн лхагва гаригт “Google” компани цоо шинэ төхөөрөмжүүдээ танилцуулсны дотор “Google Home Mini” ухаалаг спикерийг танилцуулсан билээ. Энэ сарын 19-д худалдаанд гарахаар төлөвлөгдөөд байсан уг төхөөрөмжид нэгэн алдаа байгааг олж илрүүлсэн байна.

Андройд цагдаа Артем Руссаковский түүний төхөөрөмж гаднын оролцоогүй өөрөө асч, түүний яриаг бичин, улмаар Google-д автоматаар байршуулсан болохыг олж мэджээ.

“Google Home Mini” харилцан үйлдэл үзүүлэхийн тулд "OK Google" гэж хэлэх эсвэл төхөөрөмжийн дээр байрлах товчлуур дээр дарах ёстой. Харин эдгээр үйлдлүүдийг алийг нь ч хийгээгүй байхад Руссаковскийгийн яриаг төхөөрөмж бичээд байсан аж.

Энэ алдаа нь “Google”-ын хэлж буйгаар төхөөрөмжийн дээр байрлах товчлуурт асуудал байсан бөгөөд заримдаа өөрөө идэвхжээд байсан байна. “Google”-ын зүгээс энэхүү алдаа нь цөөн хэдэн төхөөрөмжид нөлөөлсөн хэмээн тайлбарлаж, бүх хэрэглэгчдэд зориулан программын шинэчлэл хийсэн гэж мэдэгдлээ.

Amazon компанийн алдарт Echo Dot төхөөрөмжтэй өрсөлдөх бүтээгдэхүүн болгон үйлдвэрлэсэн тус төхөөрөмж ийнхүү алдаа заасан нь “Google”-ын хувьд том сургамж боллоо.

Эх сурвалж: Business Insider

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-12 10:16:01


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох