• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

П.Улаанхүү: Жаахан эрдэм боловсролтой хүнээр АН-аа удирдуулмаар юм

АН Олон улсын чанарын удирдлагын ISO стандартыг хэрэгжүүлэгч нам болно гэнэ. АН-ын дарга С.Эрдэнэ өчигдөр ингэж мэдэгдлээ. Тэрээр “…Улстөрийн нам бодлогын институц байхаас гадна үйл ажиллагаа нь оновчтой, чирэгдэлгүй, маневрлах чадвар өндөр байх ёстой. Үүний тулд бид нийслэл, 21 аймаг, 330 сум, есөн дүүргийн намын Хэрэг эрхлэх газарт Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Өнөөдөр олон сар бэлтгэж, боловсруулсан ажлынхаа эхний шанг татаж анхан, дунд шатны намын дарга нарт зориулсан ISO стандартын сургалтаа эхлүүллээ” гэсэн юм. Сургалтын нээлтийн талаарх мэдээллийг цахим хуудастаа нийтэлжээ.

Харин Улсын Бага хурлын гишүүн асан, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд асан, АН-ын гишүүн П.Улаанхүү энэ талаар “…АН сайн удирдлагатай компани болох уу? Жаахан эрдэм боловсролтой хүнээр намаа удирдуулмаар юм. Олны доог болж байна. Уур хүрч байна” гэв. Мөн тэрээр “…Улс төрийн намаас ямар бүтээгдэхүүн гардаг юм бэ” гэсэн байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-12 09:34:16


Нийт сэтгэгдэл: (5)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Zochin (89.204.139.210) 2017-10-12 13:23:43
    Ulaanhuu ni uuruu tiim ih erdem medlegtei biluu.Ulaan mungunii hoinoos huutsuldugch ulairsan buh.Narangerel gej AN i chavgantstaigaa gerelsen uu.nuguu l muu navtgar havtgar Narantsetsegteigee l baina uu.
    1. Zochin (89.204.139.210) 2017-10-12 13:25:13
      Elbegdorj bolon tuunii ehner gej durvuljin chavgantsin bugsnuudiig sain doloodog nuhur baisan.
    2. Зочин (103.212.118.168) 2017-10-12 14:32:19
      Чи өөрөө ямар амьтан бол.Нэргүй хүн муулсан амьтан бол "Орой дээр ээ ганц нүдтэй,нэг мээм нь цээжиндээ,нөгөө мээм нь нуруундаа,сугаараа шээдэг амьтан байх. Улаанхүй физ-матын доктор,эхнэр нь алдарт эрдэмтний охин. Чи бол газар шагайж өссөн,бусдад атаархагч бна
  2. зочин (182.160.0.254) 2017-10-12 09:59:16
    Эрдэнэ гуай АХ өөрн компани гэж бодоод л
    1. иргэн (202.9.41.1) 2017-10-12 17:37:55
      АН-ын үйл ажиллагааг бүтээгдэхүүн гэж үзэжболох ч стандартын бүтээгдэхүүнийг чадварлаг мэргэжилтэнгүйгээр төсөөлөхаргагүй.АН-д миний ажигласнаар ямар ч мэргэжилтэн байхгүй.Хэдэн шавар зуурдаг тоосго зөөдөг хүмүүс ямар олигтой байшин барих вэ дээ Улаанхүү зөв л хэлсэн байна.

Танд санал болгох