• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​М.Пүрэвжав: Транс тос бүдүүн гэдэсний хорт хавдар үүсгэдгийг тогтоосон

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Транс тос, түүний хэрэглээ, хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Сургалтад хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжүүд болон тос масло, маргарин импортлогч, үйлдвэрлэгч зэрэг 100 гаруй бие төлөөлөл, мөн энэ чиглэлийн судлаач эрдэмтэд нийгмийн эрүүл мэндэд тулгамдаад буй чухал асуудал болох транс тосны хэрэглээний талаар хэлэлцлээ. Энэ үеэр ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор М.Пүрэвжавтай ярилцлаа.

-Та илтгэлдээ сүүлийн жилүүдэд транс тосны хэрэглээ ихэссэн нь олон өвчний суурь болж байна гэлээ. Тэгвэл яг ямар тосыг транс тос гэж нэрлэдэг вэ. Ямар, ямар төрлийн хүнсний бүтээгдэхүүнд их хэмжээгээр агуулагдаж байна вэ?

-Ерөнхийдөө транс тосыг байгалийн болон ургамлын гаралтай гэж хоёр ангилан авч үздэг. Байгалийн гаралтай транс тос нь амьтны гэдсэнд үүсч, тэдгээрийн мах сүүнд бага хэмжээгээр агуулагдаж байдаг. Байгалийн гаралтай транс тос нь бага хэмжээтэй агуулагдаж байдаг учраас эрүүл мэндэд учруулах сөрөг нөлөөлөл нь бага байна.

Харин ургамлын транс тос гэдэг нь үйлдвэрийн явцад үүссэн тосыг хэлж байгаа юм. Хүнс хоол үйлдвэрлэлийн тосыг устөрөгжүүлэн технологийн процессд тохиромжтой бүтээгдэхүүн гарган авдагч тухайн тосыг транс бүтэцтэй болгодог. Тухайлбал, маргарин үйлдвэрлэх, их тосонд шарах ажиллагааны үед дээрх өөх тосны бүтцэд өөрчлөлт гарч транс болж хувирч байгаа юм. Устөрөгжүүлэх процесс нь устөрөгчийн хийг өндөр даралтат температурын дор шахаж нэг хоёрчийн холбоотой тосны хүчлийн бүтцийг өөрчлөн тосыг зөөлөн бие байдалтай болгох ажиллагаа юм. Энэ ажиллагааны явцад транс хэлбэрийн тос үүсдэг. Бидний одоогийн хэрэглэж буй байгалийн гаралтай мал амьтны тос цис бүтэцтэй байдаг.Өндөр температурт бүтэц нь өөрчлөгдөж транс болж хувирч байгаа юм.

-Транс тос зүрх судас, тархины цус харвалт, чихрийн шижин, бүдүүн гэдэсний хавдар үүсгэдэг гэж байсан. Транс тос их хэмжээгээр хүний биед орсноор яг ямар процесс явагддаг юм бэ?

-Транс тосны хүчил цусанд агуулагдах LDL холестролын хэмжээг ихэсгэж, HDL хэмжээг бууруулдаг тул зүрх судасны өвчин, тархинд цус харвах, чихрийн шижин зэрэг өвчний эх үүсвэр болдог. Өөх тосны судасны хананд наалддаг холестриныг ихэсгэж, хамгаалах холестриныг саатуулдаг. Ингэснээр хүний бие дэх өөх тосны солилцоог эвдэж, самууруулж байдаг.

АНУ-ын Лиза гээд профессорын хийсэн нэгэн судалгаагаар транс тосны хэт хэрэглээ бүдүүн гэдэсний хорт хадвар үүсгэж байгааг тогтоосон байдаг. 15 мянган эмэгтэйд хийсэн уг судалгаагаар транс тосны хэрэглээ өндөртэй хүмүүс хэрэглээ багатай хүмүүсээс бүдүүн гэдэсний хорт хавдарт өртөх эрсдэл өндөр байгааг тогтоосон байдаг. Үүнтэй адил транс тосны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдгийг судалж, тогтоосон маш олон судалгаа бий.

-Масло, маргарины хэрхэн ялгаж таних вэ?

-Монголчууд бол сүүнээс гаргаж авсан тосоо цөцгийн тос гэж нэрлэдэг. Цөцгийн тосыг хэрэглэх нь эрүүл мэндэд хамгийн зөв сонголт юм. Ерөнхийдөө ургамлын гаралтай тосыг маргарин гэж нэрлэж байгаа юм. Гэхдээ Оросууд бол маргаринаа масло гэж нэрлэдэг. Харин амьтны гаралтай цэвэр цөцгийтэй тосоо "Сливичний масло" гэж нэрлэдэг. Энэ ялгааг гаргахын тулд шошгыг нь сайн харах хэрэгтэй. Ургамлын тостой гэж бичсэн байвал ерөнхийдөө транс тостой гэж ойлгож болно. АНУ болон өндөр хөгжилтэй оронд 100 граммд агуулагдах транс тосны хэмжээ 0.5-аас бага байвал тэмдэглэдэггүй. Түүнээс их хэмжээгээр агуулагдсан бол заавал тэмдэглэсэн байдаг. Тиймд тухайн бүтээгдэхүүний шошгон дээрх заавраа маш сайтар харж, мэддэг байх хэрэгтэй.

-Транс тосыг хоногт хэдий хэр хэмжээтэй хэрэглэнэ гэсэн зөвлөмж байдаг уу?

-Хоногийн хоолонд агуулагдаг транс тос 2 граммаас хэтрэхгүй байх ёстой. Үүнээс хэтрэх юм бол аюултай хэмжээ.

-Транс тос их хэмжээгээр агуулагддаг ямар, ямар хүнсний бүтээгдэхүүн байдаг вэ. Ямар хүнснээс татгалзаж чадвал транс тосноос сэргийлж болох вэ?

-Чипс, майонез, маргарин, үйлдвэрийн боорцог, бялуу, нарийн боов, түргэн хоолны газрын тосонд шарсан бүтээгдэхүүнүүд, вафли, печень,гадуур зардаг пирожки, хуушуур, түрхдэг шоколад, зарим кетчуп транс тос их хэмжээгээр агуулсан байдаг. 

Эрүүл байх нь зөв хоололтоос шууд хамааралтай

-Та илтгэлдээ ургамлын гаралтай сүү ихээр хэрэглэж байгаа нь транс тосноос ялгагдахгүй хор нөлөөг биедээ авч байна гэж ярилаа. Ургамлын гаралтай сүү гэж ямар сүүг хэлэх вэ. Хуурай сүүг хэлж байна уу?

-Хуурай сүү дотроо амьтны болон ургамлын гаралтай байдаг. Ургамлын тос болон глюкоз гэж хийсэн бол ургамлын гаралтай хуурай сүү. Мөн малын сүүгээр хийсэн хуурай сүү ч бий. Сүүлийн үед кофены сүү маш их хэрэглэдэг болсон. Энэ бол ургамлын гаралтай хуурай сүү. Кофены сүүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь транс тостой яг адилхан байдаг. Үндсэн түүхий эд нь маргаринтай адил юм.

Ер нь хүн юу, идэж, ууж байгаагаа л сайн мэддэг байх ёстой. Ихэнхдээ хооллолтын талаар мэдлэг, мэдээлэл сул байдгаас хамаарч хооллолтоо зөв зохион байгуулж чадахгүй төрөл бүрийн өвчинд нэрвэгдэж байна. Зөв зохистой хооллох нь хамгийн чухал. Тохируулан хэрэглэж сурах, ерөнхий мэдлэг ойлголттой байх нь чухал. Ер нь халдварын бус өвчлөл бол цэвэр хоолтой холбоотой байдаг . Таргалалт, яс сийрэгжилт, зүрх судасны өвчин, бүдүүн нарийн гэдэсний хавдар гээд бүгд зөв зохисгүй хооллолтоос шалтгаалдаг. 

-Зохистой хооллолтыг хувь хүн өөртөө яаж хэрэгжүүлэх вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүн өдөрт авах шим тэжээлийнхээ 20-25 хувийг өглөө, 20 хувийг өдөр. Үлдсэн хувийг бусад цагаар авч болно. Гэтэл ихэнх хүмүүс орой унтахын өмнө их хэмжээгээр хоол иддэг. Унтахынхаа өмнө их хэмжээний илчлэгтэй хоол идсэнээр бие организм бүрэн амарч чаддаггүй. Мөн хүний энерги илч зарцуулалт буурсан үед идсэн хоол гэдсэнд л энерги болж ялгарна. Зөвхөн гэдэс дотор шим тэжээлийн бодис ялгарч, биеийн бусад хэсгүүдэд зарцуулахгүй байгаагаас биеийн жингийн илүүдэл, өөх үүсгэж байгаа юм. 

Монгол хүүхдүүд таргалалтаараа Ази төдийгүй бүс нутагтаа нэгд жагсч байна

-Монгол хүүхэд таргалалтаараа Азид нэгд орж байна гэсэн судалгаа гарсныг та илтгэлдээ танилцуулсан. Таргалалт юутай холбоотой байна вэ?

-Бага насны хүүхдийн таргалалт хоол болон дэлгэцийн хамааралтай. Их хөдөлгөөнтэй хүүхэд их идсэн ч таргалахгүй байх боломж байна. Гэтэл хүүхдүүд зурагт, гар утас, компьютер тоглоомын нөлөөллөөс болоод хөдөлгөөн нь хязгаарлагдаж таргалж эхэлсэн . Манай улс Ази-Номхон далайн бүсдээ хүүхдийн таргалалтаараа нэгдүгээрт орж байгаа. Монгол хүүхдүүд дэлхийн дунджаас ч, бүс нутгийн дунджаасаа ч өндөр таргалалттай болсон. Тарган хүүхдүүдийн бие эрхтэн өвчлөхөөс гадна хөдөлмөр, сурлагын бүтээмж муудаж, өөрсдөө сэтгэл зүйн дарамтад ордог.

-Таргалалтад транс тосны нөлөө бий юу. “Үдийн цай” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүд сургууль дээрээ эрүүл хүнс, өөрийн биед шаардлагатай илчлэг, амин дэмийг авч чадаж байна уу. Хүүхдийн хоол заавал ийм байх ёстой гэсэн шалгуур байна уу?

-Хүүхдийн өдөрт хоолоор авах ёстой шим тэжээлийн бодисын 10-15-ыг “Үдийн хоол”-оор хангана гэдэг. Судлаад үзэхээр шим тэжээлийн бодисуудын харьцаа алдагдсан бүтээгдэхүүн их өгч байна. “Үдийн цай” хөтөлбөрөөр тос, энгийн нүүрс ус ихтэй бүтээгдэхүүн өгдөг. Мөн чихрийн агуумж, ургамлын гаралтай сүүгээр кашш чанаж өгч байна. Энэ таргалалтын суурь бас нэг шалтгаан болж байна гэж хэлж болно.

Хүүхдийн хоолонд хоёр зүйлийг мөрддөг. Нэгд, Шим тэжээлийн стандарт. Хоногийн хоолоор хэдэн грамм уураг, хэдэн грамм өөх тос, хэдэн грамм нүүрс ус, витамин өгөх вэ гэдэг нь биеийнх нь онцлогт таарч байдаг. Нөгөө стандарт нь хүнснийх. Энэ үзүүлэлтээр хэдэн бүлэг бүтээгдэхүүн хүүхдийн хүнсэнд зайлшгүй байх ёстойг зааж өгдөг. Хамгийн багадаа таван бүлэг бүтээгдэхүүн заадаг. Тухайлбал, үр тариа, сүү, сүүн бүтээгдэхүүн, мах загасны төрөл, жимс, хүнсний ногоо. Эдгээр таван бүлэг бүтээгдэхүүний нийлбэрээр түрүүн хэлдэг шим тэжээлийн стандартыг хангаж байх ёстой. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-12 09:31:21


Нийт сэтгэгдэл: (14)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. ЗОЧИН (202.9.42.32) 2017-10-16 19:22:49
    50%; 82% ГЭСЭН ОРОС КГ-ЫН МАСЛОНД ТРАНС ТОС БАЙДАГ БОЛОВУУ. МЭДЭХ НЭГ НЬ ХЭЛЖ ТУСЛААРАЙ ?????
  2. Зочин (8.37.232.242) 2017-10-14 06:43:11
    Далдуу мод, наргил модны тос чинь саван хийх зориулалттай эд. Хүнсэнд хэрэглэх ёсгүй. Тэр ангария энэ тэр гээд орос маруужин, Тэсо-гийн монгол маруужин бүгд далдуу модны тостой. Монголчууд Англи, Орос хэлний мэдлэг муутай. Муугаа мэдэхгүй гадны юм чанартай гэж боддог. Яг үнэндээ Монголын лангууны үнээр чанартай бараа орж ирэх боломжгүй. Элдэв агуулахын үлдэгдэл, Лааны тосон шоколад, савангийн тосон чихэр печенд гадны юм чанартай гэдэг үхэр монгол зангаараа хамаг мөнгөө өгөөд дуусдаг. Арай нүд тайлсангууд нь гадаад явахааараа адилхан Эрээний хогийг тэр холоос зөөнө чирнэ. Эрээний хогийг эндээс ч зөөнө, тэндээс ч зөөнө. Уулаа ухаж, усаа зуурч, алтаа хулгайлуулж олсон мөнгөө буцаагаад гадны хор худалдаж авахад зарцуулна. Хоролр хооллож, утаагаар амьсгалж шүүр шанаг шиг болсон биеэ бас л гадаадад очиж эмчлүүлнэ гэнэ. Өрөм, ааруул, цөцгий, шар тос, зөөхийгөө идцгээ. Талх чихэр, өгөөж, Тэсо тэргүүтэй саван, лааны тосны үйлдвэрийн *****, печень хэрэггүй транс тостой. Маргарин битгий ид транс тостой. Судас чинь транс тосоор бөглөрөөд оюун ухаан чинь хомсдоно. Сайхан монгол шар тостой боорцогоо хайраад ид. Хонины сүүл, өвчүү ид. Адууныхаа далангийн өөхийг ид. Америк тахиа бүү ид. Америк тахиаг 3 сар бордож томруулдаг. Бөөн өсөлтийн гормон тарина. Зарим дэгдээхэй бордолтын эрчийг даахгүй зүрх нь хаагдаж үхнэ. Ямар хаялтай биш хайран мах гээд л хиам луу явна ш дээ.
  3. zochin (211.210.101.116) 2017-10-13 23:00:19
    Surguuliudiin udiin tsai hotolbort ogdog ***** boortsog mon aarts kash ni boon tos elsen chiher. Tsetserlegiin huuhdiin sholtei hool zugeer l dorvoljin shar bulonoor hiisen bna bilee. Aimshig!!!
  4. Zochin (122.201.22.68) 2017-10-13 10:34:16
    Medee medeelelees unshaad bhad mongol hund ideh ym oldohoo bailaa... dandaa hort havdar ...yanaa humuusee
  5. Zochin (103.10.22.126) 2017-10-12 22:58:08
    ***** avahaa bolisoon talhaa stostgiiteigee l idsen n deer baih yamarch tos hiigeed baigaam itgehed hestuu bolsoon
  6. Ганаа (202.9.40.197) 2017-10-12 20:58:18
    Яг ямар ямар бүтээгдэхүүн хэрэглэх хэрхэн хянах талаар тодорхой мэдээлэл оруулж сурталчилж байгаачээ....Хүнсний үйлдвэрүүд бүтээгдэхүүндээ хямд үнэтэй тос маргарин хэрэглэдэг шүү дээ. Тиймээс ямар бүтээгдэхүүнд яг ямар хэмжээтэй агуулагдаж байгааг яаж мэдэх ёстой вэ? Мөн худалдаанд гарч байгаа тос масло маргарины талаар мэдээлэл өгч байвал зүгээрбайх юмаа. Нийтийн хоолны газруудын хэрэглэж буй тосонд хэрхэн хяналт тавьдаг вэ? Хий хоосон ярих биш амьдрал дээр бодитоор нь хэрэгжүүлэх хэрэгтэй байна.Худалдагч үйлчилгээний ажилтнууд бүтээгдэхүүний талаар тодорхой ойлгоц өгч ажиллах
  7. ганцэцэг (103.10.23.10) 2017-10-12 14:19:46
    хүн бүрийн өдөр тутамдаа хэрэглэдэг үйлдвэрлэлийн боорцог болон нарийн боовонд агуулагддаг нь том асуудал.
  8. Зочин (112.72.12.68) 2017-10-12 14:19:16
    Транс тос хэрэглэж бүдүүн гэдэсний хавдар тусаж байснаас үнэтэй ч гэсэн Монгол шар тосоо хэрэглэцгээ Монголчуудаа
  9. ганаа (103.10.23.10) 2017-10-12 14:12:54
    Үнэхээр сайхан илтгэл болжээ. Хүн болгон транс тосыг ямар хүнсэнд агуулагдаж байгааг мэддэггүй тиймдээ ч хэрэглээгээ хасч зохицуулж хэрэглэж чадахгүй байгаа. Хүнсний үйлдвэрлэл болон экспортоор орж ирж байгааа хүнсийг дотооддоо нийлүүлэхдээ өндөр шалгуурыг тавьж өгөх хэрэгтэй дээ.
  10. Зочин (125.35.31.83) 2017-10-12 14:09:00
    Баярлалаа. Ийм мэдээллийг энэ олон телевиз өдөр болгон цацаж бх хэрэгтэй. Ай-Тойм-ынхон сайн бна. Бас баярлалаа.
  11. Бааска (202.70.46.211) 2017-10-12 13:45:33
    Талх чихэр , өгөөж, атар өргөө, бамбууш, суман гүн зэрэг хүнсний манлай болон жижиг үйлдвэрүүд гурилан бүтээгдэхүүндээ зөвшөөрөгдөх хэмжээ нэрээр маргарин хийдгээ болиосоо.Хүнс нэртээ хор хэрэглэж хүн ам чинь өвчинд нэрвэгдэж байгаа шүү.
    1. Хэрэглэгч (112.72.12.70) 2017-10-12 14:34:13
      Зөв.Мэргэжлийн хяналт сайн ажиллаж ойр ойрхон бүтээгдэхүүний дээжийг борлуулалтаас авч шинжилгээ хийгээд зах зээлээс хасах хэрэгтэй.Өөрсдийн орлого нь хүмүүсийн эрүүл мэндээс илүү гэж бодож байвал уучлаарай баяртай болно.
    2. bi (66.181.177.74) 2017-10-12 20:07:16
      талх чихэр ихэвчлэн далдуу тостой, өгөөж маргарин далдуу тос холимог, бусад жижиг дандаа маргаринаа шошгон дээр то, цөцгийн тос, ургамлын тос гэж худлаа бичдэг.
    3. Muugii (59.153.113.138) 2017-10-12 21:13:38
      Delguuriin languun deer bga ***** gurilan buteegdehuunuud bugd margarin buyu trans tostoi baidag.Uuniig shaardlaga hangahgui geed delguur avahaa bolimoor ymaa

Танд санал болгох