• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Авлигын хэргээр шалгагдаж, ял авсан хүнийг УБТЗ-ын эрх бүхий албан тушаалд томилжээ

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. АТГ-ын дэргэдэх олон нийтийн зөвлөл есдүгээр сарын 25-наас ажилдаа орсон байна. Энэ хугацаанд АТГ-ын 2016, 2017 оны батлагдсан төсөв, санхүүд хийсэн аудитын тайлантай танилцлаа.

Танилцуулгын явцад АТГ-ын одоогийн батлагдсан төсвөөс давсан удирдах ажилтны орон тоо таваар илүү, гүйцэтгэх ажилтан дөрвөөр дутуу ажиллаж байна. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “Авлигатай тэмцэх газар 172 ажилтантай 9.3 тэрбум төсөвтэйгөөр ажиллаж байгаа гэж хардаг. Бидний олж мэдсэнээр хувийн 109 байгууллага цалингийн 40 хувийн нэмэгдэл авч, 1570 хүн ажилладгийг мэдлээ. Мөн түүнчлэн 21 аймагт 300 мянган төгрөгийн цалинтай, нийслэл, дүүрэг, агентлаг, яам тамгын газар 500 мянгаар цалинждаг Олон нийтийн дэд зөвлөлийн гишүүд ажилладаг юм байна. Эдгээр ажлын дэлгэрэнгүйг энэ сарын сүүлээр олон нийтэд мэдээлнэ” гэлээ.

Олон нийтийн зөвлөлд иргэдээс маш олон өргөдөл гомдол ирсэн байна. Одоогийн байдлаар 28 өргөдөл ирсэн байгааг дуулгалаа. Үүн дотроос хамгийн ноцтой нь Улаанбаатар төмөр замын эрх мэдэл бүхий албан тушаалтанд томилогдсон хүмүүс АТГ-аас газраас ашиг сонирхлын зөрчилгүй гэсэн тодорхойлолт аваагүйгээр шууд томилогдсон байна гэдгийг Г.Баасан дарга хэллээ.

Тэрээр цааш хэлэхдээ “УБТЗ-д шинээр томилогдсон хүмүүсийн  нэг 2015 онд авлигын хэргээр шалгагдаж, ял авсан Пунцаг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны даргаар томилогдсон байна. Түүнчлэн 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр хэргээр шүүхэд ял завшсан Зоригт гэдэг хүн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдсон байна. Мөн хулгайн хэргээр зургаан жил ял эдэлж байсан Оюунчимэг гэдэг хүн “Хөдөлмөр харилцааны албаны дарга”, АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилдаг юм байна. Энэ хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлөх хэрэгтэй гэж АТГ-т удаа дараа гомдол ирж байсан байна. Гомдол хэрэгжээгүй учраас АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлд тавьсан. Энэ дагуу бидэнд аравдугаар сарын 2-нд “ажлаас халлаа” гэсэн хөдөлмөрийн гэрээг хавсаргаж өгсөн юм.

Энэ шийдвэр газар дээрээ хэрхэн хэрэгжсэнийг АТГ-ын төлөөлөл, олон нийтийн зөвлөлийн төлөөлөл шалгахад дээрх хүмүүсийг бүгдийг нь “орлогч дарга” болгоод ажлын байрыг нь хадгалж байна. Монголд ажилгүй, чадалтай мэдлэгтэй хүмүүс маш олон байхад яагаад залилан, хулгай, авлигад холбогдсон хүмүүс өнөөдөр албан тушаалаа хадгалаад үлдэж байна вэ гэдэг өөрөө асуултын биш анхаарлын тэмдэг татаж байна гэ харж байна” гэлээ.

Мөн Хөвсгөл аймгийн иргэдийн төлөөлөгчид дарга давхар алба хашиж байгаа гомдол иржээ. Тэр нь татварын хэлтсийн дарга, нийгмийн даатгалын хэлтсийн дарга гээд дандаа даргын алба хашиж байна. Иргэдийн төлөөлөгчдийг улс төрийн алба хашихыг зөвшөөрдөг харин төрийн алба хашихыг зөвшөөрдөггүй юм байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-11 14:31:26


Нийт сэтгэгдэл: (6)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (103.9.91.66) 2017-10-12 08:59:02
    Ялтай байдал нь дууссан үгүйг яагаад ярихгүй байна.
  2. Zochin (202.9.42.24) 2017-10-12 08:44:32
    Sain bn.oshoo sain ajillad ogoorei.ter UBTZ n xuuxdin tsetserlegiin erxlegch t xolbogdox xeregiig shalgarai da!xan
  3. Зочин (202.9.43.160) 2017-10-12 00:43:53
    ТЗ яасан бүтэхгүй амьтнаар дүүрсэн газар вэ.
  4. Үнэн (27.123.214.102) 2017-10-11 22:59:58
    Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр үхэб байхдаа таарсан Баасан авгай далд ор.
  5. Дорж (103.10.22.171) 2017-10-11 19:47:35
    ЗИ-гийн нүд чих АТГ-д шургажээ.Болгоомжил
  6. M.mandaxai. (185.13.106.202) 2017-10-11 19:16:48
    Obgiin yadaj exnii useg bx

Танд санал болгох