• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Доналд Трампын IQ хэд вэ

Асуулт: Ерөнхийлөгч Доналд Трамп IQ-ийн талаар хэр их ярьдаг вэ?

Хариулт: Үргэлж

Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон Доналд Трампын бодлогыг шүүмжилж, өнгөрсөн долоо хоногт түүнийг “мангуу” гэж хэлсэн нь хэвлэлүүдийн ярианы сэдэв болоод байв. Харин Трамп “Forbes”-т ярилцлага өгөх үеэрээ “Хэрвээ тэр тэгж хэлсэн бол бид хамтдаа IQ сорил өгч, өрсөлдөх хэрэгтэй. Хэн ялахыг нь харин би хэлж чадна шүү” гэжээ. Мөн тэрээр “Надад дургүй хүмүүс намайг мулгуу, тэнэг гэж дууддаг. Гэхдээ яг үнэндээ би тэдний бодож байгаагаас илүү хүн шүү” гэжээ.

Доналд Трамп 2013 онд өөрийнхөө IQ-г Барак Обама, Жорж Буш нарынхаас хавьгүй илүү хэмээн жиргэж байсан бөгөөд инээдмийн жүжигчин Жон Стевард болоод Их Британийн од Лорд Шугараас IQ-ын хувьд өндөр гэж хэлж байсан удаа бий. Гэхдээ Трамп өөрийнхөө IQ төвшнөө хэзээ ч хэлж байгаагүй юм.

Америкийн хамгийн ухаантай Ерөнхийлөгч хэн байсан бэ

Виржинагийн их сургуулийн Ерөнхийлөгчийн судалгааны захирал Доктор Барбара А Перри "Би Ерөнхийлөгчдийн IQ-ийн жагсаалтыг гаргаж байсан тохиолдлыг санахгүй байна. Гэхдээ тэдний их сургууль дахь “Фи Бета Каппа” дахь бүртгэлээр нь олоход тийм ч хэцүү биш” хэмээжээ.

1776 онд бий болсон “Фи Бета Каппа” өргөмжлөл нь үндэсний хэмжээн дэх 286 шилдэг их, дээд сургуулиудын хамгийн шилдэг урлаг, шинжлэх ухааны чиглэлээр олгодог өргөмжлөл юм.

АНУ-ын 44 Ерөнхийлөгчөөс 17 нь “Фи Бета Каппа” -ийн гишүүд байсан. Билл Клинтон, Жорж Буш, Жимми Картер нар хамгийн сүүлд багтсан байдаг.

Хэдийгээр Ерөнхийлөгчдийн IQ-г хэзээ ч тогтоож байгаагүй боловч 2006 онд Калифорнийн их сургууль АНУ-ын зургаа дахь Ерөнхийлөгч Жон Квинси Адамсыг бүх цаг үеийн хамгийн ухаантай Ерөнхийлөгч байсан хэмээн тодорхойлжээ.

Доналд Трамп IQ төвшнөөрөө хаана явна вэ

Принстоны их сургуулийн профессор Фред И Грийнштейн Ерөнхийлөгчийн гүйцэтгэлийг зургаан шинж чанараар дүгнэжээ. Тэдгээрд, олон нийтийн харилцаа, зохион байгуулалтын чадавхи, улс төрийн ур чадвар, алсын хараа, танин мэдэхүйн хэв маяг, сэтгэл хөдлөлийн тандалт багтдаг байна.

Доктор Перри "Доналд Трампын хувьд сэтгэл хөдлөлийн тандалт, танин мэдэхүйн хэв маяг, алсын хараа, зохион байгуулалтын чадавх сул" гэж тодорхойлов.

Гэхдээ доктор Перри Ерөнхийлөгчийн сонгуульд ялахад түүнд олон нийтийн харилцаа, улс төрийн ур чадвар нь нөлөөлсөн болохыг онцоллоо. Мөн түүний бизнесийн ур чадварыг сайшааж байна. Пенсильванийн их сургуулийн дэргэдэх Вартоны их сургуулийг төгссөн нь түүнд асар их нөөц боломж бийг харуулдаг гэнэ.

Америкийн Менсагийн хяналт хариуцсан сэтгэл судлаач Франк Лавлис “Доналд Трамп IQ-ийн төвшин тогтоох асуултад хэдэн ч хувилбар дэвшүүлж болзошгүй хүн” гэж тодорхойлсон бөгөөд “түүний IQ их эсвэл бага байх нь бүх зүйлийг хэлж чадахгүй” гэжээ.

Менсагийнхан Доналд Трамп, Рекс Тиллерсон нарт IQ-ийн сорил өгөх саналыг хоёуланд нь тавьсан аж. Магадгүй, тун удахгүй бид тэдний IQ-г жинхэнэ утгаар нь мэдэж чадах ч юм бил үү.

Эх сурвалж: BBC

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-11 11:52:59


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. хошин шог (150.129.142.148) 2017-10-11 18:45:53
    манай еренхийлегч IQ- тэй болов уу? Тийм юм юу ч байхгv й гэж байдаг бол тэр л болох байх даа ха ха

Танд санал болгох