• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Зургаан эгнээтэй Яармагийн шинэ гүүр 2019 онд ашиглалтад орно

                          -Шинэ гүүрний цахилгаан холбооны ажил дуусах шатандаа явж байна-

“Миний Улаанбаатар” булангийхаа энэ удаагийн дугаарт БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн ажлыг онцолж байна.

Энэхүү төслийн хүрээнд Яармагийн гүүр орчмын олон замын уулзвар, Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал, “Буянт-Ухаа-1, 2” зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг олон төвшний огтлолцлоор холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилготой аж.

Шинэ гүүр нь 250.2 у/м, 20.5 м өргөн, дөрвөн эгнээтэй бөгөөд хуучин гүүртэйгээ нийлээд зургаан эгнээтэй болох юм байна. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10м-ийн жаазан гүүр, В, С рамп зам нь асфальт бетон хучилттай аж. Урд эргийн шинэ барих D рамп-д 9х30м-ийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах юм байна. Өнөөдрийн байдлаар үндсэн гүүрийн 30 багана тулгуураас 27 баганын цутгалт, 10 ригелээс тавыг хийж, 36 гадсан суурийн ажил, 45 дам нурууны цутгалт, Д-рампны 20 гадсан сууриас 16-г хийсэн байна. Түүнчлэн 18 баганан тулгуураас 4 болон 4,000 м3 далангийн дүүргэлт хийгдсэн бөгөөд цахилгаан, холбооны ажил дуусах шатандаа явж байгаа юм байна. Барилгын ажил 2019 оны арваннэгдүгээр сар хүртэл үргэлжлэх аж.

Харин хуучин гүүрийн засварлах ажлын хүрээнд гүүрийн ховхорсон ригель болон бетон хучилтыг засаж нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгууруудыг бэхжүүлэх, явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-11 10:40:38


Нийт сэтгэгдэл: (4)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. a (66.181.165.212) 2017-10-11 14:48:59
    naad guuree hotiin tuvruu bas oruul
    1. b (59.153.112.192) 2017-10-11 16:48:56
      Za tegie odoo oruulchya
  2. Irgen B (202.55.184.18) 2017-10-11 14:19:17
    yamar udaan baridag um be!!!
    1. B (59.153.112.192) 2017-10-11 16:50:04
      Harin udchlaa, onoo shono gyalalzuulchya za, margaash belen

Танд санал болгох