• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​“Хоган Ловеллс” Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраа хаахаар болжээ

Олон улсын хуулийн фирм “Хоган Ловеллс” Монголд долоон жил үйл ажиллагаа явуулсны эцэст Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраа хаахаар болжээ.

Тэд ийнхүү манай улсаас гарах болсон шалтгаанаа зах зээлийн стратегийн тоймтой холбон тайлбарлалаа. Харин “Хоган Ловеллс”-ын Монгол дахь төлөөлөгч Крис Мэлвилл 15 шинэ өмгөөлөгч, албан хаагч бүхий өөрийн бие даасан шинэ хуулийн фирмийг нээхээр төлөвлөсөн байна. Хэдийгээр “Хоган Ловеллс” Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраа албан ёсоор хааж байгаа ч шинээр нээгдэх фирмтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, өмнөх үйлчлүүлэгчидтэйгээ харилцаатай байх гэнэ.

"Зах зээл болон хөрөнгө оруулалтын тэргүүлэх чиглэлүүдийг хянаж үзээд бид Улаанбаатар дахь төлөөлөгчийн газраа хаах шийдвэр гаргасан" гэж “Хоган Ловеллс” -ийн гүйцэтгэх захирал Стив Иммелт ярилаа.

“Хоган Ловеллс” нь 2010 оны наймдугаар сард Монголын GT-ийн өмгөөлөгчидтэй албан ёсны холбоо байгуулж Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус компани нь Монгол Улсад байнгын үйл ажиллагаа эрхлэх олон улсын анхны хуулийн фирм болсон бөгөөд 2011 оноос хойш компанийн хөрөнгө оруулалт, дэд бүтэц, байгалийн нөөцийн салбарт гадаадын хөрөнгө оруулалт хийх зэрэгт хуулийн зөвлөгөө, үйлчилгээ өгч ирсэн юм.

"Олон улс болон орон нутгийн зах зээл, пүүсийн стратегийн тэргүүлэх чиглэлүүд өөрчлөгдөж байна. Бид туршлага хуримтлуулж, илүү сайн баг хамт олонтойгоор шинэ платформыг үүсгэж ажиллах болно. Бид дараагийн шинэ алхмаа хийнэ гэхээс сэтгэл маш их хөдөлж байна” гэж Крис Мэлвилл өгүүлэв. Мелвилл 2012 онд Лондоноос хотоос Улаанбаатарын оффис руу шилжин ирсэн.

“Хоган Ловеллс” мөн “Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниуд орон нутагтай хамтран ажиллах талаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллах” тухай Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу энэхүү загвар гэрээг Уул уурхайн яамны захиалга, Дэлхийн банкны санхүүжилтээр боловсруулан Уул уурхайн яаманд танилцуулж байсан юм.

“Хоган Ловеллс”-той төстэй олон улсын компаниуд Монголд маш цөөн бөгөөд 2011 онд “DLA Piper”, 2013 онд “Dentons” орж ирсэн байдаг.

Эх сурвалж: The Lawye

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-11 10:11:52


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (103.57.92.205) 2017-10-11 15:49:44
    АШГҮЙ ДЭЭ
  2. Зочин (66.181.160.48) 2017-10-11 13:02:30
    Хэдэн ***** үржүүлсэн ферм юм уу хүн ажиллуулсан фирм юм уу

Танд санал болгох