• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Хятадын хамгийн хүчирхэг ТАВАН хүнийг нэрлэжээ

Барууны нийгэм дэх нээлттэй ардчиллын хов живтэй огт адилгүй Хятадын улс төрийн далд ертөнцөд жинхэнэ хүчийг хэн гартаа атгаж байдгийг мэдэх нь бараг боломжгүй зүйл.

Тус улс нь Хятадын Коммунист намын удирдлага дор нэг намын тогтолцоонд хамгийн хүчирхэг хүмүүсийн дотроос өндөр албан тушаалтнуудыг томилдог.

Эрх мэдэл нь улстөрчдөөс гадна нөлөө бүхий бизнес эрхлэгчдийн гарт бий бөгөөд Хятадын эдийн засгийн өсөлтийг бий болгогчид улс төрийн суудлын төлөө тэмцэлдэж байна.

Хятадын улс төр дэх хамгийн чухал үйл явдал болох Коммунист намын XIX их хурал энэ сарын 18-нд эхэлнэ. Таван жилд нэг удаа хуралддаг уг хурлаар намын дээд шийдвэр гаргадаг улс төрийн товчооны байнгын хорооны удирдлагад томоохон өөрчлөлт орох юм. Үүнтэй холбоотойгоор CNN агентлаг Хятадын хамгийн хүчирхэг таван хүнийг нэрлэхээр нөлөө бүхий 10 мэргэжилтэнтэй хамтран ажиллажээ.

Тэдний хариултууд нь хоорондоо зарим талаараа эрс ялгаатай байсан бөгөөд Хятадын дараагийн үеийг авч явах шинэ удирдагчид бий болох ёстой гэж үзэх хүн олон гарчээ.

Инээд улс төрийн шилдэг мэргэжилтэн шинжээчдийн дэвшүүлэн гаргасан Хятадын хамгийн хүчирхэг таван эрхмийг танилцуулж байна.

5. Ли Көцян

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян эрх мэдлийнхээ хувьд хоёрт эрэмбэлэгдэх боловч түүний нөлөө төдийлөн баталгаатай биш юм.

2012 онд тэрээр БНХАУ-ын Засгийн газрын тэргүүнээр томилогдон, Ерөнхий сайдын албыг хашиж, Улс төрийн товчооны байнгын хороон дахь эрх мэдлийн хувьд Си Зиньпиний дараа ордог байна.

"Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орны ерөнхий зохицуулагч түүний хувьд дэлхийн хамгийн том орны эдийн засаг, нийгэм, технологийн цогц өөрчлөлтийг авч үзсэн” гэж Хятадын улс төр шинжээч Зию Бо хэлээд түүнийг өөрийн жагсаалтын гуравдугаар байрт оруулжээ.

Ли Көцяныг ийнхүү жагсаалтад доогуур байр эзлүүлэх болсон шалтгааныг Лондоны Кингийн Их сургуулийн Хятадын улс төрийн профессор Керри Браун тайлбарлахдаа, “Магадгүй Ли Көцян Хятад дахь хамгийн муу ажлын байрыг хүлээж авсан байх. Түүний ажил бүхий л зүйлийг мэдэж байхыг үргэлж шаарддаг” хэмээв.

Бээжингийн их сургуульд эдийн засгийн докторын зэрэг хамгаалсан Хэнань мужийн захирагч асан, Ерөнхий сайд Ли нь Хятадын өмнөх тэргүүн Ху Жинтаогийн талархлыг хүлээсэн бөгөөд Коммунист залуучуудын эвлэлээр дамжуулан эрх мэдлээ нэмэгдүүлж чадсан. Залуучуудын эвлэлийн дэмжлэгтэй Лигийн олон бүлэглэлүүд Си Зиньпиний удирдлага дор хүчээ алдсан гэж үздэг гэдгийг Браун нэмж хэлэв.

Мөн тэрээр “Мэдээж Ли Төрийн Зөвлөлд (улс орны засаг захиргааны анхан шатны эрх мэдэл Лигийн удирдлага дор байдаг) нөлөөтэй. Гэхдээ энэ бол улс төрийн эрх мэдэл биш. Ердөө удирдан зохион байгуулах эрх мэдэл юм” гэжээ.

"Эрх мэдэл бол санаачилгыг эхлүүлэх, бүтцийг тогтоох, түүнийг хэлэлцэх асуудал юм. Гэхдээ Лигийн хувьд тэрээр удирдан зохион байгуулах чиглэлд илүү хамаарах нэгэн" гэв.

4. Ма Хуатен

Хятадад амьдардаг хүн бүрийн утсанд заавал байх ёстой нэг аппликэйшн бий. Учир нь бусад бүх хүмүүст энэхүү аппликейшнийг хэрэглэгдэг.

Фэйсбүүд, твиттерийн хоёулангийнх нь үүргийн гүйцэтгэдэг Хятад дахь хамгийн түгээмэл аппликэйшн бол мэдээж “WeChat”. Тус компанийг үүсгэн байгуулагч Ма Хунтен нь Форбесын гаргадаг Хятадын хамгийн баян хүмүүсийн жагсаалтын гуравдугаарт бичигддэг нэгэн.

"WeChat”-ын хэрэглээний цаг хүрээ өргөн байгаагаас хамаарч тэрээр хүчтэй нөлөөтэйд тооцогддог. Сүүлийн жилүүдэд нэлээдгүй бизнес эрхлэгчид даль жигүүрээ таслуулсан боловч технологийн салбар хүнд цохилтод орох нь харьцангуй бага байна” хэмээн Эдийн засгийн тагнуулын албаны Хятадын бүсийн менежер Том Рафферти хэлсэн бөгөөд Ма Хуатеныг өөрийн жагсаалтын гуравт оруулжээ.

Ма "Pony" хэмээх нэрээрээ алдартай бөгөөд 1998 онд “WeChat” компанийг эзэмшдэг “Tencent” компанийг үүсгэн байгуулж байв. Хорин жилийн дараах түүнийг харахад тэрээр одоо компанийн захирал болж, нэр хүнд нь тэнгэрт гарчээ.

“Tencent”-ийн гаргасан “WeChat” аппликэйшнийг өнөөдөр дэлхийн дахинд нэг тэрбум гаруй хүн хэрэглэж байна.

“Дэлхий нийтийн статустай холбоотой маш том хязгаарлалтыг тогтоосон хэдий ч Хятадын интернетийн ертөнц дэх нөлөө бүхий хэвшлийн хувьд интернетээр дамжуулсан чадварыг олон улсын төвшинд хүргэх боломжийг Хятадад олгож чадсан юм" хэмээн Оксфордын Их Сургуулийн Хятадын их сургуулийн төвийн захирал Рана Миттер хэлжээ. Рана Миттер түүнийг жагсаалтынхаа хоёрдугаарт бичсэн байна.

Хятадын интернетийн ертөнцөд хэрэгжиж буй хязгаарлалтууд нь маш түвэгтэй, бас аюултай. Си Зиньпиний удирдлага дор Хятадын агуу галт хана урьд өмнөхөөсөө илүү өндөрсөж, тус улсын онлайн ертөнцийн цензурийн өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

3. Ван Аньшүнь

Си Зиньпиний засаг захиргаа 2012 оны намраас улсын хөрөнгөөр амьдрах хүсэлтнүүдийн эсрэг тэмцлийг эхлүүлсэн. Хятадын коммунист намын шинэ дарга Си Зиньпин тухайн үед албан тушаалтнуудад хандан “Хүн амын итгэл, дэмжлэгийг авахын тулд тансаглалаас татгалзахыг уриалж байна” гэжээ. Үүнийг тэд “барын ан” гэж нэрлэх болсон бөгөөд энэхүү үйл ажиллагаанд чухал байр суурийг эзэлсэн хүн нь Ван Аньшүнь.

Барын ангууч буюу өндөр тушаалтны авлигатай тэмцэгч Ван Аньшүнийг Си дарга Бээжин хотын даргаар томилсон бөгөөд тэрээр 2008 оны Олимпын ерөнхий зохион байгуулалтыг амжилттай хийж гүйцэтгэсэн юм.

Тэр цагаас хойш Ван Аньшүний эрх мэдэл нэмэгдэж байгаа бөгөөд Хятадын өндөр албан тушаалтнуудын дунд айдас төрүүлэгч нэгэн болоод байна.

Раффертигийн тодорхойлсноор, “Тэр үргэлж Хятадын хамгийн хүчирхэг улстөрчийн хоёрт нэрлэгддэг байсан” гэжээ. Тэрээр цааш нь “Ван бол Си даргын хувьд хамгийн чухал туслагч нь байсаар ирсэн бөгөөд түүнгүйгээр Си дарга хүч сул нэгэн байх байсан” хэмээв.

Си болон Ван нарын шийдвэртэй арга хэмжээний дүнд Ван овогтны улс төрийн байр суурь улам бүр хүчирхэгжих болсон. Гэвч Вангийн дэвжих боломжид түүний нас саад учруулж байна. Тэрээр Коммунист намын XIX их хурал болох энэ жил 69 нас хүрч байгаа бөгөөд тэтгэвэрт гарах ёстой болж байгаа юм.

Үүнээс гадна, эрх баригч Коммунист намын өндөр албан тушаалтнууд хэрхэн авлига авдаг талаар цуврал мэдээллийг Твиттер, Youtube-д байрлуулсан бизнес эрхлэгч Гуо Венгугийн үйлдлээс шалтгаалан Ван Аньшүнийн нэр хүнд унаж, байр суурийг сулруулсан гэсэн шалтгаанаар хоёр эксперт түүнийг хүчирхэг хүмүүсийн жагсаалтад оруулахаас татгалзжээ.

Харин Сиднейн Их сургуулийн ахлах багш Минлү Чен “Гуогийн мэдэгдэл үнэн биш байж болох талтай. Тэр үе бол дэд Ерөнхий сайдад хор хөнөөл учруулж болзошгүй цаг үе ирсэн байсан” хэмээжээ.

2. Жак Ма

Майкл Жексоны бүжигт дуртай, англи хэлний багш байсан Жак Ма эргэлзээгүй Хятадын хамгийн хүчирхэг хүнээр нэрлэгдэх бөгөөд Си Зиньпиний дараа орох Хятадын нүүр царай юм.

Жак Ма буюу Ма Юн Хятадын хамгийн хүчирхэг цахим худалдааны сайт “Alibaba”-г үүсгэн байгуулагч төдийгүй “Taobao” зэрэг онлайн худалдааны олон дэлгүүрийг эзэмшдэг. Түүний онлайн платформ нь хэдэн зуун тэрбум доллараар үнэлэгдэж, 2017 оны есдүгээр сард дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдсэн.

Жак Ма АНУ-ын хоёр Ерөнхийлөгч болох Барак Обама, Доналд Трамп нартай хоёулантай нь ганцаарчилсан уулзалт хийж байсан.

"Ма цахим худалдааны эзэнт гүрнийг өргөжүүлэх хүсэл эрмэлзэлтэй” гэж Хонг Конгийн Их Сургуулийн Хятад судлалын төвийн профессор Уилли Лам хэлжээ. Тэрээр Жак Маг өөрийн жагсаалтын гуравдугаар оруулсан аж.

Тэрээр хэлэхдээ, “Alibaba их хэмжээний орлого олж, өндөр амжилтад хүрсэн нь технологийн дэвшил, тэр дундаа хиймэл оюун ухаан, үүлэн тооцооллыг гүнзгий сайн суралцаж өөрийн ноу-хаутай хослуулсан нь хамгийн гол нөлөөлөл” гэлээ.

Ма улс төрийн эрх мэдэлд тийм ч их санаа зовдоггүй бөгөөд түүний хэлсэн нэгэн алдартай ишлэлд “Өнөөдөр таагүй өнгөрч, маргааш бүр ч муу байж болно. Харин нөгөөдөр гайхалтай байх болно. Олон хүмүүс нөгөөдрийг олж харж чаддаггүй” гэсэн байдаг.

1.Си Зиньпин

Калифорниагийн Их Сургуулийн түүхийн профессор Жеффри Вассерстром Хятадад таван өөр төрлийн хүчирхэг тоглогчийг нэрлэж чадаагүй байна.

Тэрээр "Хамгийн хүчирхэг таван хүн бол намын дарга, Ерөнхийлөгч, Ерөнхий командлагч, өнөөдөр номын дэлгүүрт хамгийн өндөр борлуулалттай байгаа номын гол эзэн, Хятадын өдөр тутмын амьдралын ярианы гол сэдэв, олон улс дахь Хятадын хамгийн ухаалаг санал гаргагч, өөрөө хэлбэл Си Зиньпин хэмээх нэг л хүн” хэмээн тодорхойлжээ.

Шинжээчид түүнийг Дэн Сяопиноос хойш 1980, 1990 он гэхэд хэдий нь Хятадын хамгийн хүчирхэг хүнээр тодорсон байсан гэж үздэг байна. Одоо түүний эрх мэдэл өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

"БНХАУ-ын дарга Си Зиньпин өмнөх удирдагчдаасаа илүү эрх мэдэлтэй болж, өрсөлдөгчдөө ардаа орхиж байна” хэмээн 10 шинжээчид бүгд нэгэн дуугаар түүнийг жагсаалтын нэгдүгээрт оруулжээ.

Үндэсний мэдээллийн агентлаг дахь Си Зиньпиний нэр болоод түүний мэдэгдлүүд өмнөх удирдагчдаасаа хавьгүй илүү давуу чанаруудтай.

Шатрын нүүдэл

Принстоны их сургуулийн дэргэдэх Зүүн Азийн судлалын профессор Перри Линк Хятадын хамгийн хүчирхэг таван хүнийг нэрлэх нь бараг л боломжгүй зүйл гэдгийг хэлжээ. Тэрээр “Тэдний тоглож буй шатрын нүүдлийн дор үл мэдэгдэх хүмүүс олон бөгөөд гаднаас нь үл харагдахуйц хар хайрцагны дотор явагддаг” гэв.

10 шинжээчид Хятадын хамгийн хүчирхэг эрэгтэй, эмэгтэй нийлсэн 24 нэрийг CNN-д өгчээ.

Тэдгээрт Хятадын Коммунист намын ерөнхий хорооны захирал Ли Жаншу, АНУ-ын бизнесмэн Гуо Венгу зэргийн хүмүүсийн нэр багтаж байжээ.

Эх сурвалж: CNN

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-11 09:40:04


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. zochin (202.179.25.212) 2017-10-12 12:53:51
    erliiz hurliizuud l iim yum surtachilj bgaa! MGL gej anduurah hereggui shuu!
  2. Зочин (64.62.175.88) 2017-10-11 14:02:16
    Монгол та нарыг ялсааан жунго нараа. Одоо манай Монгол банхар Тулга Хятадтай хилээ хаахад та нар орлог байхгүй болно. Монгол ялсаааааан сдааааааааа
  3. Зочин (66.249.82.148) 2017-10-11 10:59:32
    Цаашдаа үг үсгийн алдаагаа хянаж байгаарай :)

Танд санал болгох