• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Р.Эрдэнэболд: "Аз хур" хуурамч хямдрал зарлаагүй, хэвлэлийн алдаа гарсан

Өнгөрсөн сард “Аз хур” номын их дэлгүүр “72 цаг 72 хувийн хямдрал” зарлахад дуртай номоо хямд үнээр авах гэсэн иргэд тус дэлгүүрийн үүдэнд урт цуваа үүсгэн дугаарлаж байсан. Гэтэл удалгүй сошиалаар “Аз хур” номын их дэлгүүр хуурамч хямдрал зарлаж, харилцагчаа хуурлаа гэх мэдээлэл тархаад байна. Энэ талаар "Аз хур" номын дэлгүүрийн менежер Р.Эрдэнэболдоос тодрууллаа. 

Хэвлэлтэд алдаа гарсан номны ард залруулга болгож, үнийн наалт наасан

-Сүүлийн үед сошиалаар "Аз хур" номын дэлгүүр хуурамч хямдрал зарлаж, хэрэглэгчээ хуурсан гэх мэдээлэл тархаад байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юү? 

-Өнгөрсөн есдүгээр сарын 29-нөөс аравдугаар сарын 2-ны өглөөний 9.00 цаг хүртэл 72 цагийн турш хямдралтай худалдааг зохион байгуулсан. Нийт 10 мянга гаруй нэр төрлийн ном 10-72 хүртэл хувь хямдарсан юм. Манайхаар дамжуулан номоо худалдаалдаг зохиолч, уран бүтээлч гээд харилцагч нар бий. Тэдгээр харилцлагчийн номыг өндөр үнээр хямдруулах боломжгүй байдаг. Гэхдээ өөрийн хүсэлтээр хямдралд оролцсон зохиолч, уран бүтээлч маш олон байгаа. Хямдралд оролцох боломжгүй харилцагчийнхаа шимтгэлийг хасаж, хямдралтай худалдаа зарласан. Хямдралтай худалдааны гол зорилго нь хүмүүс ном их уншаасай, номын ашиг шимийг илүү хүртээсэй гэсэнд байсан.  Бидэнд ашиг олох зорилго байгаагүй. Номын үнээ нэмж, хямдруулсан гэх асуудал сошиалаар яваад байна.  Таван төрлийн номон дээр хэвлэлийн алдаа гарсан юм. 

-Тухайлбал зохиолч Д.Төрбатын “Хатан төрийн нууц” номны ард шошго бүхий наалт дээр 15.000 төгрөг гэж байгаа ч наалтыг хуулахад 11.000 төгрөг гэсэн байна. Тэгэхээр ямар хэвлэлтийн алдаа гарсан юм бэ?

-Бид өмнөх жилүүдэд мөн номын хямдралтай худалдаа зохион байгуулж байсан. Борлуулалт ихтэй байдаг номууд эхний өдрөө л дуусдаг учраас зохион байгуулалтаас гадна, номын нөөц хангалттай байх нь чухал.  Энэ жилийн тухайд номын нөөцөд илүү анхаарч ажилласан. Үүний тулд хэвлэх үйлдвэрүүдэд нэгэн зэрэг маш олон номын файлыг явуулсан. 

“Хаан төрийн нууц” болон "Хатан төрийн нууц" номын тухайд зөөлөн, хатуу гэсэн хоёр хэвлэлттэй байдаг. Хатуу хэвлэлт 15.000 төгрөгөөр, зөөлөн хэвлэлттэй ном нь 12.000 төгрөгөөр зарагддаг. Гэтэл хатуу хэвлэлттэй номыг 12.000 төгрөг гэж хэвлэсэн нь зөөлөн хавтастай номын хавтасыг  андуурч, хатуу хавтастай номонд шилжүүлээд хэвлэчихсэн юм. Хэвлэлтийн алдаа гарсан номын ард залруулга наалт наасан. 

 “Хаан төрийн нууц” ном 50 хувь хямдарч, 15.000 төгрөгөөс 7.500 болсон . Уг номын хатуу хэвлэлттэйг нь 15.000 төгрөгөөр борлуулах ёстой байсан юм. Харин “100 баримт” ном нь мөн адил 2015 оноос 6.900 төгрөгөөр худалдаалагдаж байсан. Гэхдээ анх хэвлэлтэд гарахдаа 4.900 төгрөгөөр гарч байсан. Энэ номыг хэвлэх үйлдвэрт шилжүүлэхэд хуучин хавтангаар буюу 4.900 төгрөгөөр хэвлэчихсэн юм. Үүнд нь 6.900 гэсэн үнийг нааж залруулга хийсэн. Дэлхийн сонгодог номыг хатуу, зөөлөн гэсэн хоёр хэвлэлттэй гаргадаг. “Хар судар” номын хувьд хатуу хэвлэлтэй ном нь 20.000 төгрөгөөр, зөөлөн хэвлэлттэй ном нь 12.000 мянга төгрөгөөр борлуулдаг. Үүнд алдаа гарч, 11.000 төгрөгөөр  хэвлэгдчихсэн. “Цагаан соёот” хувьд ч мөн адил хавтангийн алдаа гарсан.

-Номын хямдралын дараах маргаанаас болоод танайхыг ШӨХТГ-аас шалгаж байгаа гэсэн үү? 

-Тийм.  Одоогоор ШӨХТГ-аас одоогоор ямар нэг дүгнэлт гаргаагүй байна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-10 14:32:48


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох