• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Эмч нар цалин нэмэх асуудлаар ОУВС-д шаардлага хүргүүллээ

ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсантай холбогдуулан 2017-2018 онуудад төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхгүй байхаар тусгасанд эмч, эмнэлгийн ажилтнууд эсэргүүцлээ илэрхийлж тус сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газарт шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад мэдүүлснээр “Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах” гэж тусгажээ. Ингэхдээ эмч нарын цалинг дор хаяж 50 хувиар нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа юм. 

ОУВС хөтөлбөртөө өөрчлөлт оруулахгүй бол эмч нар 23-наас хугацаагүй ажил хаялт зарлана 

Шаардлагын хариуг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоонд аравдугаар сарын 13-ны дотор ирүүлэхийг шаардаж, цаашид нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол 23-наас хугацаагүй ажил хаялтад шилжинэ хэмээн эмч, эмнэлэгийн ажилтнууд хэллээ.

Чингэлтэй эрүүл мэндийн төвийн үйлдвэрчний хороон дарга Х.Ариунаа: Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлгийн 115.1 дэх заалтын хүрээнд хамтын маргааныг ажилтны төлөөлөгчид эдэлж, энэ оны аравдугаар сарын 23-ны өдрөөс эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг зэрэг төрийн үйлчилгээний албан хаагчид хугацаагүй ажил хаялт хийх нөхцөл үүсээд байна. Хэрвээ шаардлагыг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эрүүл мэндийн салбарын ажилтнууд бид бусад төрийн үйлчилгээний салбарын ажилтнуудтай нэгдэн ОУВС-ын гадна талбайд цуглаан зохион байгуулж эсэргүүцлээ илэрхийлнэ . Мөн цаашид хугацаагүй ажил хялтад нэгдэхээ албан ёсоор мэдэгдэж байна" гэлээ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-10 12:14:34


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох