• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Ж.Мөнхбат концессийн гэрээний асуудлаар хуулийн байгууллагад хандлаа

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулах гурван үндэслэлийн нэг нь концессийн гэрээний асуудал байсан. Тодруулбал,  ХНХЯ-ны Н.Номтойбаяр сайд "МАК" компанидаа 78 тэрбум 752 сая 800 мянган төгрөг, ХЗДХ сайд С.Бямбацогт "Алтай трест" компанидаа 77 тэрбум төгрөг 695 сая 100 мянган төгрөг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат "Засагт чандмань майнз” компанидаа 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн концесийн эрхийг авсан гэх асуудал байсан. 

Тэгвэл өнөөдөр  УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат  концессийн гэрээг хууль зөрчиж авсан эсэхийг шалгуулж өгөх хүсэлтээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон АТГ, ЦЕГ зэрэг хууль хяналтын байгууллагад гаргаж байгаагаа илэрхийллээ. 

Тэрээр "Намайг "Засагт чандмань майнз” компанид концессийн гэрээг хууль бусаар авч өгсөн гэх гүтгэлэг гарч байна. Миний бие төрийн сайдаар ажиллах хугацаандаа  өөрийгөө ард түмнээсээ дээгүүр үнэлж, албан тушаалаа ашиглаж, аливаа хуулийг зөрчөөгүй болно. Өмнөговь аймгийн хатуу хучилттай замын тендерийг нээлттэй зарлаж, найман компани оролцож, тэр дундаас нь "Засагт чандмань майнз” шалгарсан байдаг. Манай гэр бүл болон миний бие тэр компанид  нэг ч ширхэг хувьцаа эзэмшдэггүй, нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй . Тухайн компанид хувьцаа эзэмшигчийн нэг нь миний эхнэртэй төрөл байлаа гэдэг хууль бусаар тендер авсан гэх гүжирдлэгийг хүлээж авахгүй. Хамаатан нь тус компанид хувь эзэмшдэг гээд эхнэрээээ салах хэрэг үү, эсвэл үндэсний компанийн үйл ажиллагааг зосгоох эрхгүй гэдгийг хэлмээр байна.

Тиймд энэ концессийн гэрээг хуулийн дагуу явагдсан эсэхийг шалгуулж, үнэн мөнөнийг тогтоож өгөхийг хуулийн байгууллагад болон Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарт хүсэлтээ илэрхийлж байна. Төрийн сайдаар ажиллах хугацаандаа хууль зөрсөн бол хариуцлага хүлээхэд бэлэн байна.

Эцэст нь хэлэхэд, Монгол Улсын шинэ Засгийн газар бүрдэх гэж байна. Миний бие болон Ж.Эрдэнэбатын Засгийн газарт ажиллаж байсан УИХ, Засгийн газрын гишүүнийг хавсран хийж байсан найман хүн дараагийн Засгийн газарт орохгүй гэдгийг албан ёсоор хэлмээр байна. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-10 11:32:15


Нийт сэтгэгдэл: (7)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. зочин (202.70.46.207) 2017-10-10 15:25:12
    ЭТТ-гэрээний асуудлаа шалгуулахгүй юм уу
  2. зочин (202.21.117.194) 2017-10-10 13:07:49
    Энэ концесийг цуцлаад УБ-ын цэвэрлэх байгууламжид мөнгийг нь өгөх хэрэгтэй. Хөдөгийн нэг сум руу зам тавихаас илүү өмхий үнэрээсээ салах нь нэн чухал асуудал болоод байна.
    1. Tselmeg (66.249.82.148) 2017-10-11 17:45:40
      Yag zov sh te, hyazgaar sumuudig holboj bhar heregtei yumaa hii
  3. Зочин (122.201.31.246) 2017-10-10 12:12:59
    ЭНЭ НЭГ ЭРВАА ЦАРАЙЛСАН ЛУЙВАРЧИН АРД ТҮМНИЙГ ЦАГААН ЦААС Л ГЭЖ БОДСОН ХЭВЭЭР !!! АШИГ СОНИРХОЛ . ЭЛДЭВ МАХИНАЦИЙГ ХУУЛИЙН ХҮРЭЭ ХАЛХАВЧААР ХИЙДГИЙГ АДГИЙН ТЭНЭГ Ч МЭДНЭ !!! УИХГ - НИЙ ЭРХЭЭСЭЭ ТҮДГЭЛЗЭЖ БАЙГААД ШАЛГУУЛАХ ЁСТОЙ !!!
  4. Зочин (202.70.46.231) 2017-10-10 11:52:04
    Чи дуугайхан далд ороочээ, жов жов гээд бх юм. Чамайг хэн бэ гэдгийг олон түмэн харлаа. Мартахгүй сануулж бх ажлыг нь хийх хүмүүс нь хийнээ за
  5. Зочин (202.21.118.6) 2017-10-10 11:46:22
    ene odoo uuriiguu yu gej bodood baigaa durak ve
    1. Зочин (202.9.43.186) 2017-10-10 12:29:42
      Ehnerinh ni hamaatan Oilgomjtoi teriigee harin zarlaj bgaa ni cain hereg

Танд санал болгох