• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Н.Сувдмаа: Дархлаажуулалтын вакциныг зорилтот бүлгийн иргэдэд үнэ төлбөргүй хийнэ

Халдвар судлалын үндэсний төв дээр дархлаажуулалтын вакциныг энэ долоо хоногийн сүүлээр хийж эхлэх юм. Вакциныг зарим иргэдэд үнэ төлбөргүй хийнэ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаа "БНХАУ-аас 100 мянга, АНУ-аас 50 мянга гаруй, нийлээд 175 мянган тун томуугийн вакцин ирж байгаа. Мөн Засгийн газрын хөрөнгөөр 45000 хүн тун худалдан авч байгаа. Энэ 45.000 хүн тунгаас тодорхой хэмжээний тунг нь сайн дурын дархлаажуулалтын кабинетаар тээврийн зардлыг оруулж тооцоод 15 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй төлбөртэй хийнэ.

Харин 175.000 тунг нийгмийн эрсдэлтэй бүлэг, эмнэлгийн ажилчид, онцгой байдал, цэцэрлэгийн хүүхдүүд, жирэмсэн эхчүүдэд үнэгүй хийнэ. Өмнө жил гэхэд 75.000 тун ирэхэд 40.000 гаруй тунг нь үнэгүй хийсэн. Энэ жилийн хувьд бас адилхан. Вакцин наашаа ачигдсан. Энэ долоо хоногийн сүүлээр ирнэ. Иргэд өөрсдөө хүсвэл төлбөрөө төлөөд эмчид үзүүлээд дархлаажуулалтдаа хамрагдаж болно" гэв. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-10 10:53:43


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.70.46.208) 2017-10-11 16:12:06
    ene medeeleliig mongol hel deer medeelj bolohgui yu

Танд санал болгох