• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

М.Мөнхгэрэл: Өвлийн бүсчлэлд хамаарах замуудад л дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Аравдугаар сарын 15-наас өвлийн цагийн хуваарьт шилжиж байгаатай холбоотойгоор замын хөдөлгөөнд ямар өөрчлөлт орсон талаар Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч М.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Өвлийн бүсэд хэзээнээс хамрагдаж эхэлсэн бэ. Замын хөдөлгөөнд гол ямар өөрчлөлт орох вэ?

-Тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт 2012 оноос хэрэгжиж эхэлсэн. Тиймээс иргэдэд дугаарын хязгаарлалт гэдэг нь дадал зуршил болчихсон. Тус журманд 2014 онд өөрчлөлт орж тээврийн хэрэгслийн улсын дугаарыг өвөл зуны хуваарьт шилжүүлдэг болсон юм. Өөрөөр хэлбэл, зуны хуваарийг дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 15-ны хооронд, өвлийн бүсчлэлийн хуваарийг аравдугаар сарын 15-наас дөрөвдүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөсөн.

-Дугаарын хязгаарлалт хийдэг цагийн хуваарийн хувьд өөрчлөлт орсон уу?

-Цагийн хуваарийн хувьд өвөл, зун ялгаагүй 08.00-20.00 цагийн хооронд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

-Шинээр гарсан захирамжид ямар өөрчлөлт орсон бэ?

-Хотын даргын гаргасан захирамжийн дагуу энэ оны аравдугаар сарын 15-ны өдрөөс эхлээд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалтын өвлийн бүсэд шилжиж байгаа. Нэгдүгээрт, саппора төвийн уулзвараас офицеруудын ордон хүртэлх уулзвар багтана. Хоёрдугаарт, урдаас хоёр чиглэлд 32-ын тойргийн уулзвараас 120-ийн уулзвар хүртэлх авто замууд өвлийн бүсчлэлд хамрагдах юм. Өвлийн бүсчлэлийн хязгаарлалт тогтоосон авто замуудад хязгаарлагдсан дугаартай тээврийн хэрэгслүүд 08.00-20.00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохгүй гэсэн үг. Бусад газраар замын хөдөлгөөнд хэвийн оролцож болно.

-Ямар тээврийн хэрэгсэлд хязгаарлалт хамаардаггүй вэ?

-Дугаарын хязгаарлалт нь нийтийн тээврийн хэрэгсэл, такси үйлчилгээний компани болон албан үүргээ гүйцэтгэж яваа тээврийн хэрэгслүүд, таних тэмдэг бүхий логотой телевизийн авто машинуудад хамаарахгүй. Бусад бүх тээврийн хэрэгсэлд хамаарна.

-Иргэдийн дунд улсын дугаарын хязгаарлалт хүчингүй болчихсон, эсвэл хугацаа нь дууссан гэх буруу ойлголттой байна. Ойлголтыг залруулахгүй юу?

-Захирамж тэдэнд дуусна гэх ямар нэгэн хугацаа заагаагүй, дээрээс нь дараагийн захирамж гарч ирж хүчингүй болсон гэдэг зүйл огт байхгүй. Захирамж хэвийн мөрдөгдөж байгаа. Хэрвээ зарчмыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны агуу авто замын тэмдэг тэмдэглэгээ зөрчсөн гэх үндэслэлээр хариуцлага тооцно. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-10 08:00:01


Нийт сэтгэгдэл: (12)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.70.46.232) 2017-10-16 19:39:57
    Bayraaa bayrsaihan
  2. Зочин (202.70.46.232) 2017-10-16 19:38:59
    bayraaa bayrsaihan
  3. Зочин (202.70.46.236) 2017-10-16 11:28:31
    Soliooteeee
  4. Зочин (202.70.46.236) 2017-10-16 11:28:07
    Bayaraa
  5. zochin (66.181.177.179) 2017-10-11 00:01:12
    Erenhkii saidaa tetgeber , tetgemjee yriachee, bid ydarsan uls jagsaal, hkiij elsej chadahkgyi, AN n zasgiin yed neg udaa 20000 egluu dee Arai dendej bna, olon say tegreg bishdee, nemegduuleechee, ZG aa burduulj chadahkgyi tarbal taarna, IKH khurlaas said hken ch bolokh chadbargyi, yg l hkuuchnaaraa, hkarin ch buur dordokh bizee
  6. jjj (202.9.41.127) 2017-10-10 19:33:59
    dugaariin hyazgaarlaltiin temdeg bdag yum uu
    1. Зочин (59.153.113.146) 2017-10-11 22:01:05
      Amar zugeer. Temdeg zurchsun gd uur huchin zuileer torgodog bolson.
  7. 1111 (43.228.131.113) 2017-10-10 16:22:13
    ymar ih aldaatai bichdeg ym be
  8. gonchig (122.201.22.218) 2017-10-10 12:51:52
    dugaariin hyzgaarlaltiin temdeg temdeglegeeg tavih bairluulah huuli durem baih yutoi buschileliig uurchilhud heden tugrugnii zardal gargasan be avto zam bol erh medeltnuudiin mungu oldog gazar bolood udaj baigaa ur dund ni uls oron ard iregdiin amidral ulam dordsoor ami nasaa aldah ni ulam ihesseer
  9. Зочин (122.201.22.218) 2017-10-10 12:41:47
    dugaariin hyzgaarlalt ymarch ur dunguia olon jil bolloo urgeljiluuleed baidagiin tsaana asar ih mungu baina da shahaanii biznes gehuu de
  10. Зочин (66.249.82.146) 2017-10-10 09:25:41
    Teer 20n hedeer torgoni gej bgaazde. Yun ter sanuulga uguud yavuulah
  11. Hmm (122.201.22.135) 2017-10-10 09:15:55
    Huuliig ug usgeer mordono tsagdaa ta oiroltsoo utgaar eswel huulind zaagaagui undesleleer torgoh ym yriad suuna

Танд санал болгох