• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

"Эрдэнэт"-тэй холбоотой хэргийг анхан шатны шүүхэд буцаалаа

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр хянан хэлэлцлээ.

Нэхэмжлэгч “Монголиан коппер корпорейшн” ХХК-иас Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 14 дүгээр тэмдэглэлийн “Эрдэнэт” үйлдвэр ХХК болон “Монголросцветмет” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Чиглэл өгөх тухай ХЭГ/497 тоот болон ХЭГ/500 тоот албан бичгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Төрийн өмчийн төлөөлөгчийг томилж, удирдамж батлах тухай А/50 тоот тушаал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Удирдамж өгөх тухай А-1/666 тоот албан бичгийг хүчингүй болгуулах, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн өөрчлөлт, дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэж, гэрчилгээ дахин олгосон үйлдлийг хүчингүй болгуулах, 2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр хүчингүй болгосон “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийн эзэмшигчийн бүртгэлийг сэргээн бүртгэж, гэрчилгээ шинээр олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан аж.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаав. 

Эх сурвалж: Улсын дээд шүүх

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-09 21:05:26


Нийт сэтгэгдэл: (12)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.9.42.232) 2017-10-10 19:55:56
    ИХ-ын шийдвэрийг шүүх авч хэлэлцдэг юм уу.
  2. Зочин (150.129.141.132) 2017-10-10 18:37:58
    Шүүх засаглалд биширнэ.
  3. Зочин (150.129.141.132) 2017-10-10 18:36:44
    Ёстой чиг.
  4. хаха (202.131.248.198) 2017-10-10 09:36:51
    2 шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа юм уу... аймшигтай. шударга ёсонд итгэх итгэл алга болсоор л...
    1. Зочин (150.129.141.132) 2017-10-10 18:38:54
      Тэнэнтвээ. Байхгүй байсан шударга ёс эргэж ирж байна, ойлгоо.
  5. Зочин (66.181.160.61) 2017-10-10 07:34:23
    УИХ шийдвэр гаргаад иргэний ААН ийн хөрөнгийг хурааж болохгүй л дээ. Нямдоржтонгууд АН ыг яллаж байгаа ухаантай хууль бус шийдвэр гаргасан. ХХБ ны будлиантай үйлдлийг АН зохион байгуулсан мэтээр гүтгэсэн. Өөрөө хүүгийнхээ нэр дээр Эрдэнэтэд зөндөө л бараа шахсан түүнийгээ өөрөө их бахархалтайгаар баталж байсан. Манай АТГ хан энэ үйлдлийг маш сайн хэрэг гэж тооцсон болтой огт чимээгүй л байна.
    1. Зочин (150.129.141.132) 2017-10-10 18:46:33
      Төрсөн хүүгээ ажил хийгээд явахад нь тэр зэрэг дэмжиж өгдөггүй дүүрсэн тэнэг эцэг чи л байдаг байх. Авсан ажлаа хийгээд хүлээлгээд өгчихсөн шүү дээ, авлигатай тэмцэх газар тэнд юу хийнэ гэж...
  6. зочин (103.229.123.151) 2017-10-10 04:32:36
    Зөвөө.ИХ-аар хэлэлцүүлэхгүй хувьд шилжүүлж авсан. Ард түмэнд нь өгөх хэрэгтэй дээ.
  7. зочин (202.9.42.232) 2017-10-09 23:48:40
    Мөнгөтэй талд л шийдэх гээд хоорондоо шидэлцээд байх юм.ИХ-аас давж ЗГ-ийн шийдвэр гэж хаана байсан юм бэ,хууль бусаар хөрөнгөжихийг шүүх зөвшөөрөх гээд байгаа юм уу хаашаа юм.
  8. Зочин (66.181.186.67) 2017-10-09 22:56:36
    Нямдорж мэтийн хог новшнуудын уих аас хөөвөл таарна . Хуулиа огт мэдэхгүй нийгмийн хог шааруудаар хүний хөрөнгө дээрэмдэх санааг гаргаж байдаг
  9. Zocnin (150.129.143.228) 2017-10-09 21:52:27
    Зовш дээ.Хэсэг булэг этгээдууд монго, албанттушаал эрх мэдлээ ашиглаад алийн болгон даврах юм бэ.АРд тумэн чинь та нар шиг тансаг амьдрахгуйч одрийн хоолиойгоо ор зээлгуй амьдар маар байна.
  10. Зочин (202.9.42.26) 2017-10-09 21:33:35
    Эба огцорч, Ми ялагдаж МАНАН мафи суларч байх шиг. Эргэх хорвоо ээлжтэй дээ Юм үнэнээрээ эргэх дөхөу байх шиг

Танд санал болгох