• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

Ерөнхийлөгч "60 тэрбум" болон тагнаж, чагнасан асуудлаар сонсгол явуулахыг хүслээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 60 тэрбумын хэргийг хаасан болон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар тагнаж чагнан гүйцэтгэх ажил явуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод илгээлээ.

2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжсэн Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн 8.1-д “УИХ нь хууль, УИХ-ын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаа, нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэр дэх захиргааны хэм хэмжээний актыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, түүний удирдах албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсгол явуулна”, мөн хуулийн 8.2.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүсэлт гаргасан тохиолдолд ерөнхий хяналтын сонсголыг заавал явуулна” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга анх удаа Монгол Улсын Ерөнхий хяналтын хуулийн холбогдох заалтуудын дагуу дээрх хоёр асуудлаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах тухай албан бичгийг УИХ-ын дарга М.Энхболдод илгээгээд байгаа юм.

Монголын төрийг 60 тэрбум төгрөгөөр арилжсан гэх “60 тэрбумын” хэргийг хаасанд ард иргэд илэрхий дургүйцэн тодорхой мэдээлэл шаардсаар байгаа болон Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон У.Хүрэлсүхийг Шадар сайдаар ажиллаж байх үед хууль бусаар мөрдөн мөшгиж тагнан, гар утсыг нь чагнаж, бусадтай ярьсан яриаг нь бичлэг болгон улс төрийн зорилгоор олон нийтэд цацсан үйл ажиллагаа нь төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулж, иргэд, олон нийтийг айдаст автагдуулсан асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар Ерөнхий хяналтын сонсгол явуулах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ийнхүү УИХ-ын даргад явуулаад байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-09 19:42:16


Нийт сэтгэгдэл: (11)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (99.203.15.154) 2017-10-10 21:53:03
    Тэр жил энэ женкогийн удирдлагаар хөрөнгөжсөн хурандаа нар Хууль Зүйн Яамныхаа сайдын эсрэг Гүйцэтгэх ажиллагаа явуулж Монгол улс дахь хуулийн шинэтгэлийг зогсоосон доо... Яах гэж тэр билээ?
  2. тас шувуу (202.179.31.92) 2017-10-10 09:50:14
    халтмаагийн хүү ямар эрт шантарч байнаа толгойн хүрэхгүй байгаа юмуу ард түмэнээ хуурах ёсгүй дээ
  3. Зочин (122.201.31.246) 2017-10-10 08:59:24
    УЛС ОРОН ДАЯАР ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАЖ УИХ - ЫГ ТАРААЖ ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛЖ МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛГЭЭС САЛЬЯ !!!
  4. Zochin (66.181.186.242) 2017-10-10 07:40:45
    Ongorson 10 jail barigdaagyi tumor zamiin asuudliig bas yariarai. Hezee bid exporting tyyhii edee tumor zamaar zoodog boloh ve.
  5. зочин (139.59.250.23) 2017-10-09 21:23:38
    Сонсгол тавиад ч яах билээ Байцаагдаж байсан нь ерөнхийлөгч болоод Тагнах чагнах хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан нь ер.сайд болоод, хуйвалдаж засгаа огцруулсан хүмүүс нь хууль бусаар засгийн эрхийг авах гээд бүгдээрээ зөвшилцхөөс татгалзаад л юү л болоод байгаа юм бол!
    1. Kkk (202.70.46.221) 2017-10-09 22:34:40
      Yaltai ch bilee
  6. MAH-ii ahmad gishuun SUGAR (202.9.40.250) 2017-10-09 21:08:50
    Erunhiiduu alibaa zuiliig golidrold ni oruulahad olon l zuiltei tulgarah ni oilgomjtoi olon niitiin dund baigaa uzuur ni ul oldoh asuudlaar sonsgol yabuulj neg tald ni gargasan zubulduu. Baga bagaar ni uragshilna shuu dee. Medeej hevleleer ali boloh muulah chig barimtlana shuu dee bitgii buuj uguurei. Ubul bolj baina zasgaa hurdan tohinuulj ajild ni tashuur ug. Hurelsuhed tashuuriig sain ug tsergiin hun daana. Tand ch gesen tashuuriig ard tumen ugunu medeej horsoj taarna. Uragshaal zutge buu hoishoo muruu hartsgaa!!!!!!
  7. Tur (122.201.31.204) 2017-10-09 20:56:41
    Ene neg ***** chin ajil hiihnuu heruul huutulduud yvaad bh ymuu gichii chin
  8. Зочин (202.21.106.135) 2017-10-09 20:26:41
    Энхболдыг огцоруулах тухай бичиг оруулах ёстой юм бишүү чи ичэж амьдараарай да жүжиг тавьаадаа ....
  9. Зо (202.21.106.135) 2017-10-09 20:07:06
    Жүжиг тавиад байхын сда хамууд болио нэр нүүрээ бод юу юу амлаллаа арай ч дэээээ бүх боломж байгаа хүчний хэдийг солих эрх мэдэл байгаа би хүсэхгүй байна гээд шулуухан хэлчих бид өөр лидер хайх хэрэг гарах н сда Поп Гамбаа Энхбаярыг гаргах байж сда...
  10. Зочин (202.21.106.135) 2017-10-09 20:02:47
    Хулгайчаас хулгайд алдсан зүйлээ гуйгаад байгаа юмуу да юу гэж ойлгох юм хувьсгал хийнээ гэж гарч ирсэн биздээ сдааа

Танд санал болгох