• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Танилц, 2017 онд нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтууд

Нийслэлийн төсөвт суулгасан 2017 онд нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтуудыг танилцуулж байна. Хэдэн жил үргэлжилсэн урт настай бүтээн байгуулалтын ажлуудыг энэ онд дуусгахаар төлөвлөжээ .

ХСҮТ-ийн орц, гарцыг нэмэгдүүлж, машины зогсоол байгуулна

Хавдар судлалын үндэсний төвд зайлшгүй шийдэх ёстой асуудал бол Яаралтай түргэн тусламжийн хэсгийн шинэчлэл юм. Долоо хоногт гэхэд 70 орчим хүн түргэний дуудлагаар ГСҮТ-ийг зорьдог байна. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас яаралтай тусламжийн хэсгийг шинэчлэх төсөв гаргаж өгсөн тул энэ ажлаа удахгүй эхлэх аж. Мөн гаднах тохижилт хийх санхүүгийн эх үүсвэр болох 750 сая төгрөгийг нийслэлийн төсвөөс гаргажээ. Ингэснээр ХСҮТ хашаан дотроо машины зогсоолтой, мөн өмнө нь ганцхан гарцтай байсан бол орц гарцыг нэмэгдүүлж гурав болгохоор ажиллаж байна. Энэ сарын 25 гэхэд бэлэн болж, хүлээн авна.

Хүүхэд хөгжлийн төв ашиглалтад орно

Налайх дүүрэг зургаан давхар "Хүүхэд хөгжлийн төв"-ийг барьж, ашиглалтад оруулна. Тус төвийг ашиглалтад оруулснаар хүүхдүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломж бүрдэх юм.

950 сая төгрөгөөр Сүхбаатар дүүрэгт аялал жуулчлалын жишиг гудамж байгуулна

Дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Сэлбэ голын тохижилтын ажлыг дуусгана

"Ногоон Улаанбаатар- 2030" төслийн хүрээнд Сэлбэ голын эргийн дагуу тохижилт хийж, дүүргүүдэд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Энэхүү төсөл одоогоос зургаан жилийн өмнө цаасан дээр зураг болж, ажил нь эхэлсэн ч тийм сайн үр дүнд хүрээгүй. Тэгвэл энэ жилийн төсвийн тодотголд мөн суулгаж өгсөн байна.

Нийслэлчүүд нийтийн биеийн тамирын дугуй, гүйлтийн зам талбайтай болно

Нийтийн биеийн тамирын дугуй, гүйлтийн зам талбай Баянгол дүүрэг болон Хан-Уул дүүрэгт байгуулна. Нийт 641.666.3 төгрөг тусгагдсанаас 38.507.9 төгрөгийн энэ онд санхүүлжүүлнэ. Энэхүү төсөл 2013 оноос хойш яригдаж байгаа ч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байгаа юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёрдугаар ээлжийн ажлыг эхлүүлнэ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёрдугаар ээлжийн 25 га талбайн гол орцын зам, талбайн ажлыг эхлүүлнэ. Энэ төсөлд 1.734.541.8 төгрөг төсөвлөснөөс 2017 онд нийслэлийн төсвөөс 86.727.1 төгрөг тусгажээ.Үүнд :

  • Авто зам талбайн ажлын зураг, төсөв
  • Төв хаалгаажлын зураг, төсөв
  • Задгай талбайн ажлын зураг, төсөв
  • Сансарын нисэгчийн талбайн ажлын зураг, төсөв
  • Гоёлын хашааны ажлын зураг, төсөв
  • City toilet-ын ажлын зураг, төсөв
  • Харуулын байрын ажлын зураг, төсөв
  • Баруун талын явган замын үргэлжлэлийн ажлын зураг, төсөв
  • Усан оргилуурын ажлын зураг, төсөв
  • Туслах орцын явган зам талбайн ажлын зураг, төсөв
  • Гол зам талбайн ажлын зураг, төсөв
  • Экстрем спортын талбайн ажлын зураг төсөв

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-09 17:48:45


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зөвлөгөө (139.5.217.61) 2017-10-10 08:18:31
    Байшин барихаа одоо боль. Мөнгө байвал, нийслэлийн ус, агаар, хөрс, хог гэсэн 4 асуудалд зарцуул. Усны хувьд наад дугуйлсан газрууддаа мод цэцэрлэгт хүрээлэн байгуул, тэгвэл уух ус маань ядаж аврагдана. Тэгээд наад бүсүүддээ онцгой анхаарал хандуул.

Танд санал болгох