• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Дэлхийн дулаарал Монголд хамгийн эерэг нөлөө үзүүлнэ

Уур амьсгалын өөрчлөлт дэлхий дахин дахь хүн төрөлхтөн болоод эдийн засгийн хувьд хямрал авчирна гэж яригдаж байгаа ч ОУВС-ын саяхан гаргасан судалгаагаар дэлхийн дулаарал нь зарим улс орны хувьд эерэг нөлөө үзүүлж, эдийн засгийн үр ашиг хүртэж болохыг тооцоолжээ.

ОУВС-аас дэлхийн дулаарлаас эдийн засгийн өгөөж хүртэж болох 22 орон нэрлэснээс 13 нь хамгийн их өгөөж хүртэх гэнэ. Эдгээр улсаас Монгол Улсад эдийн засгийн хувьд хамгийн их үр ашиг өгөхөөр байгаа нь харагджээ.

Тэдний тооцооллоор дэлхийн бөмбөрцгийн агаарын хэм цельсийн 1 градусаар нэмэгдэхэд Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний гарц 1.4 орчим хувиар өсөх боломжтой гэнэ. Монгол Улсын араас ОХУ орж байгаа бөгөөл 0.83 хувийн өсөлт харуулах төлөвтэй байна. Fвлийн улирлаас болоод үйл ажиллагаа нь зогсдог, удааширдаг эдийн засгийн салбаруудад сайн нөлөө үзүүлнэ гэж тэд тооцжээ. 

Монгол эрс тэс уур амьсгалтай орны тоонд зүй ёсоор багтдаг бөгөөд зундаа +40 хэмээс дээш хүрч халж, өвөлдөө -40 хэмээс доош хүйтэрдэг орон гэдгийг тайланд онцолжээ.

Судалгааны тайланд мөн уур амьсгалын өөрчлөлт зарим орнуудад эерэг нөлөө үзүүлж байгаа ч сөрөг нөлөө ч мөн байгаа гэдгийг онцолжээ.

Харин дэлхийн дулаарлаас хамгийн их өгөөжийг хүртэнэ гэж тооцоологдож байгаа манай орны хувьд мал аж ахуйн салбарт нүүрлэх байгалийн гамшигт үзэгдэл томоохон нөлөө үзүүлнэ гэж харж байгаа ажээ.

Эх сурвалж: Russia Insider

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-09 13:49:46


Нийт сэтгэгдэл: (1)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (27.123.212.136) 2017-10-10 06:49:31
    Бодвол олон жилийн дундаж гаргаж байж л тодорхойлсон байх дах гэж

Танд санал болгох