• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

С.Амарсайхан: Хийж, хэрэгжүүлэх ажлынхаа төлөө зорилготой, зоригтой зүтгэнэ

12.30 цаг

НИТХ-ын даргаар С.Амарсайхан 21 хүний санал буюу 51.2 хувийн саналаар сонгогдлоо. 

Тэрээр "Итгэл үзүүлж, НИТХ-ын даргад нэр дэвшүүлж сонгосон та бүхэнд талархаж байна. Олон сарын турш зогсонги явж ирсэн НИТХ-ын үйл ажиллагааг гацаанаас гаргаж хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг нээлээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчид намайг нэр дэвшүүлж байна. Улс орны нүүр царай болсон нийслэлийн хөгжил дэвшилд анхаарч ажиллах болно. Нийслэлийн тогтвортой хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж, нээлттэй ил тод ажиллана. Гүйцэтгэх удирдлагын хариуцлага, ёс зүйг дээдлэн ажиллана. Намын бүлгийн олонхи, цөөнх хэн байхаас үл хамаарч илүү бүтээж, хамтдаа зүтгэхийг гол болгон, Монгол төр, монгол хүний ирээдүйн үнэ цэнийг баталгаажуулах нь бидний үүрэг гэж ойлгож байна. Хийхийг хүссэн ажилдаа хурдтай, зорилготой, зоригтой ажиллана.

Мөн дараах ажлуудыг хийж хэрэгжүүлнэ. Үүнд:

  • Төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтад шинэчлэл хийж хүний нөөц боловсон хүчний ажлын гүйцэтгэлийн хүртээмжийг дээшүүлнэ.
  • Хот төлөвлөлтийн хуучирсан арга барилыг халж, хөгжлийн шинэ стандарт, шийдэлтэй Ухаалаг хотын технологийг нэвтрүүлнэ
  • Гэр хорооллын орон суужуулах хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Агаарын бохирдол, утааны асуудал мөн цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийднэ
  • Замын ачууллыг бууруулж, томоохон төслүүдийг дэмжинэ
  • Нийслэлийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, санхүү хөрөнгө оруулалтын чадавхи, хууль эрх зүйн орчныг сайжруулна. Худаг, ус дулаан цахилгаан зам гэрэлтүүлэгтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. 

Танилц, НИТХ-ын дарга С.Амарсайханы товч намтар 

11.30

НИТХ-ын XI хуралдаан өнөөдөр 10.00 цагаас хуралдаж, НИТХ-ын даргыг сонгох санал хураалтыг явуулж байна. Санал хураалтыг хаалттай горимоор явуулж байна. 

Есдүгээр сарын 22-нд анх хуралдаж эхэлсэн уг хурлаар НИТХ-ын даргыг сонгох ёстой байсан ч шийдэлд хүрч чадаагүй.

Учир нь НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ. 

Уг завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч  НИТХ-ын хуралдааныг дахин хойшлуулж өнөөдөр хийхээр болсон юм. НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь тун удахгүй тодорхой болно.  

Хэрвээ хоёр нэр дэвшигчийн саналын тоо тэнцвэл дахин санал хураалт явуулах эрхгүй болж, шинээр нэр дэвшигчдийг тодруулах юм. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-09 11:55:49


Нийт сэтгэгдэл: (3)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (66.181.160.61) 2017-10-10 08:07:50
    Налайхын 73 оны энэ хүүхэд 70гаруй мянган иргэнд шинээр олгосон газар түүний дэд бүтцийн ажлыг бүрэн зогсоохоор зориг шулууджээ. Байгуулж болсон НИТХ ыг бас тарааж болох байлгүй дээ. Улс төр бол өшөө авалт биш гэдгийг ухаарах чадамжгүй болтой.
  2. zochin (114.255.218.7) 2017-10-09 12:36:44
    ene hvn.bvh surguulid 3 jil l suraltsdag hvn yum.dandaa master doktor hiisen mundag hvn bh ni hhe. esvel bvgdiig ni dutuu orhison esvel hudlaa l bichsen bh
  3. Дорж (66.181.186.67) 2017-10-09 12:16:35
    Хоёулаа хулгайч царайтай юм

Танд санал болгох