• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Нобелийн Энх тайвны шагналтан тодорлоо

Норвегийн Нобелийн хороо 2017 оны Нобелийн Энх тайвны шагналыг “Цөмийн зэвсгийг устгах олон улсын хөдөлгөөн “/ICAN/” олгохоор шийдвэрлэжээ.

Тус байгууллага нь цөмийн зэвсгийн аливаа ашиглалт, түүний хүн төрөлхтөнд үзүүлэх гамшигт үр дагаварт анхаарч, энэ төрлийн зэвсэгтэй холбоотой аливаа гэрээ хэлэлцээрийг түдгэлзүүлэхэд хүчин чармайлт гаргаж ажилладаг ажээ.

“Зарим улс үндэстэн цөмийн зэвсгээ шинэчилж, олон орон цөмийн зэвсэг худалдан авахыг хичээж байгаа нь Хойд Солонгост нүүрлэсэн шиг бодит аюулд хүргэж байна. Цөмийн зэвсэг нь хүн төрөлхтөн хийгээд дэлхий ертөнц дээр оршин байгаа бүхий л амь амьдралд мөнхөд заналхийлж байдаг” хэмээн Нобелийн Хорооноос онцлон бичсэн байна.

“ICAN” нь цөмийн зэвсгийг хориглох тал дээрх эрх зүйн зөрчлийг арилгахад хувь нэмэр оруулсан бөгөөд цөмийн зэвсгийг хориглох чухал үндэслэлийг цөмийн дайн хүн төрөлхтний зовлон шаналлын учиг болохыг хүлээн зөвшөөрч болшгүй хэрэг гэж үзсэн байна.

ICAN нь дэлхийн 100 гаруй орныг нэгтгэсэн олон улсын хэмжээн дэх төрийн бус байгууллага юм. Цаашилбал ICAN нь олон улсын эрх зүйн дагуу цөмийн зэвсгийг хориглох зорилготой иргэний нийгмийн тэргүүлэх төлөөлөл юм.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей дэлхий ертөнцийг цөмийн зэвсэггүй болгох нь шийдвэрлэх нэн тэргүүний чухал ач холбогдолтой үйл хэрэг хэмээн энэхүү ач холбогдлыг дэмжсэнээс хойш 71 жил өнгөрч байна. Энэ удаагийн Энх тайвны шагналын эзнийг Норвегийн Нобелийн Хороо тодруулахдаа дээр дурдагдсан зорилгын хэрэгжилтэд хүрч ажиллахад хувь нэмрээ оруулахад хүчин чармайлт гаргахад нь шинэ эрч хүч өгөх үүднээс ICAN-ыг тодруулсан гэлээ.

Эх сурвалж: Nobel Prize

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-06 18:08:45


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох