• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Танилц, 16 тэрбум төгрөгөөр баригдсан МУИС-ийн олон улсын номын сан

75 жилийнхээ ойтой золгож буй Монгол Улсын Их сургуулийн орчин үеийн дизайны шийдэл бүхий ая тухтай орчинг бүрдүүлсэн номын сан өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, БСШУСЯ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар нар болон МУИС-ийн удирдлагууд оролцлоо.

МУИС-ийн номын сангаас өөрийн харъяаллын бус уншигчдад үйлчлүүлэхийг судалж байгаа. Хэрвээ боломж байвал тодорхой нөхөцөлтэйгээр үйлчлэх юм байна. Мөн шалгалтын үеэр МУИС-ийн оюутнууддаа зориулаад нэг уншлагын заалыг гарган, шөнөөр хичээллэх боломжийг бүрдүүлэх талаар төлөвлөж байгаа аж.

Тус номын сан нь 360 гаруй хэвлэмэл болон цахим сан хөмрөгтэй, олон улсын онлайн мэдээллийн сангуудыг ашиглах боломжийг бүрдүүлэн 52 ажилтан, 15 цэг салбараар үйлчилгээ үзүүлнэ. 

Олон хувьтай номыг 1-3 хоногоор гэрээр олгоно

1000 орчим CD, 20 цахим ном, 2400 орчим Е-Магистрын ажил, 16 нэр төрлийн олон улсын онлайн мэдээллийн сангууд ашиглах боломжтой. Е-уншлагын танхимтай.

Номын сангийн бүх мэдээллийг авах нэг цэгийн үйлчилгээтэй

Байгалийн ухаан, шинжлэх ухааны лаборатортой, бүлгээр ажллах өрөөтэй, оюутан чөлөөт цагаараа өөрийгөө хөгжүүлэх, сурч мэдэх нөхцөл боломжийг бүрэн дүүрэн хангасан.

Эрдэм шинжилгээ, гадаад номын уншлагын танхим нь бүлгээр ажиллах өрөө болон багш нарын уншлагын танхимтай, магистр, окторын хөтөлбөрт хамрагдаж буй суралцагсад, МУИС-ийн багш, ажилтнууд үйлчлүүлэх юм байна.

ОУХНУС, ХЗС,БС, “Байгаль эх лицей” ахлах сургууль МУИС-ийн Орхон сургууль, Завхан сургуулийн салбар номын сангууд тухайн салбарт суралцагсдад номын сангийн үйлчилгээг үзүүлэх аж. 

picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture

16 тэрбум төгрөгөөр баригдсан 6 давхар номын шинэ өргөөний бүтэц зохион байгуулалт

  • В1 давхарт номын фонд, архив
  • 1-р давхарт нэг цэгийн үйлчилгээ, гэрээр ном олгох сонин сэтгүүлийн уншлагын танхим, музей, номын дэлгүүр Brandshop , Coffeshop
  • 2-4 давхарт уншлагын танхим ном зүй, ном бүрдүүлэлт, каталогийн өрөө, лекцийн танхим
  • 5-6 давхарт судалгааны лаборатиуд, хурлын танхим тус тус байрласан байна. номын сан нэгэн зэрэг 700 оюутанд үйлчлэх суудлтайгаас гадна оюутнууд суух чөлөөт орчин, тохь тухтай зай талбайг давхаруудад байгуулсан байна.

Уншигч нь МУИС-ийн үнэмлэхээр үйлчлүүлэх ба электрон катөлогт өөрийн Сиси эрхээр цахим ном блон Е-магистрын ажил унших боломжтой юм байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-05 18:00:46


Нийт сэтгэгдэл: (7)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (128.199.53.63) 2017-10-09 10:28:58
    зөвхөн муис-ын оюутнууд суух эрхтэй юм уу? ажил хийдэг хүмүүс мэргэжлээ дээшлүүлэх, магистрын судалгааны ажлаа хийхийн тулд суух номын сан хэрэгтэй байна шд
  2. Зочин (125.175.47.79) 2017-10-06 08:31:07
    hicheegeerei duu naraa
  3. Зочин (119.40.100.222) 2017-10-06 08:02:48
    Ene ih munguur barisan yumiig gamtaihan shig edleerei de. OrKuudaa.
  4. Зочин (122.201.21.204) 2017-10-05 18:37:45
    16-тэрбум нь ч юувдээ.
    1. Зочин (202.21.117.122) 2017-10-06 10:01:56
      тэгээд хэд гэж? 2 давхар 1 цэцэрлэг л хэдэн тэрбум болдог билээ дээ. Ийм сайхан том номын өргөө байх л юм биш үү
  5. tuul (150.129.143.15) 2017-10-05 18:22:35
    75 jiliin bayariin mend hurgey MUIS mandtugai
  6. zochin (150.129.143.15) 2017-10-05 18:22:06
    huuh ymar goe yum bee bidnii ued iim nomiin san ban bolch

Танд санал болгох