• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

О.Баасанхүү: Хувийн сургуулийн хувьсах зардлыг улсаас даадгийг зогсоох хэрэгтэй ​

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн төслийг буцаан татсан. Өнөөдрийн УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 


12.50 Чуулган гишүүдийн асуулт хариултаар үргэлжилж байна. 

УИХ-ын Б.Дэлгэрсайхан: Ипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хөдөө орон нутагт төсөвлөж байгаа юу? 

Б.Чойжилсүрэн: Ипотекийн зээлд төсвөөс  111 тэрбумын дэмжлэг үзүүлж байгаа. Нийт төсөвт 120 орчим төгрөг суусан. Үүний 30 орчим хувийг хөдөө орон нутагт төсөвлөж, хэрэгжүүлнэ. 

Н.Учрал: Багш нарын цалингийн санг нэмэгдүүлэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Учрал: Багш эмч нарын цалингийн хувьд хүлээлт их байлаа. Боломж байгаа гэж хэлж байсан ч төсвийн тодотголд оруулж ирсэнгүй. 10 тэрбум төгрөгийн энэ оны төсөвт суулгахад энэ оныг дуустал багш нарын цалинг 30 хувь нэмэх боломжтой байлаа. Нэг санал хэлмээр байна. Багш нарын цалингийн санг нэмэгдүүлж, сургуулиудад нь тодорхой төсөв гаргаж өгөх хэрэгтэй. Сургуулиуд нь багш нартаа ажилласан жилийн болон ур чадварыг зөрүүгээр нь зааглаж цалинг олгох тогтолцоог бүрдүүлж болно. 

П.Сэргэлэн: Жалга судгаас өвс бүрийг хадсан

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн: Өвс, тэжээлийг 60 гаруй хувьтай бэлтгэсэн. Зуншлага тааруу байснаас хадлан хадах талбай багассан. Өмнөх жилүүдэд жалга судгаас өвс хаддаггүй байсан. Энэ жил талбай багассан учраас жалга судаг дахь өвс бүрийг хадсан. .Дутагдах өвс, тэжээлийг ОХУ-аас импортолно. 


11.30

О.Баасанхүү: Хувийн сургуулийн хувьсах зардлыг улсаас даадгийг зогсоох хэрэгтэй 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Жилийн 10, 20 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулийн хувьсах зардлыг улсаас даадгийг зогсоож болдоггүй юм уу. Энийг зогсоовол багш нарын цалинг нэмэх бололцоо гараад ирнэ. 

Б.Чойжилсүрэн: Багш эмч нарын цалинг нэмэх боломжгүй. Гэхдээ... 

ОУВС-гаас цалин нэмэхгүй гэсэн шаардлагатай учраас багш эмч нарын цалинг нэмэх боломжгүй. Гэхдээ эмч нарын хувьд Эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа санхүүжилтийн тодорхой хувийг нь эмч, ажилчдад урамшуулал хэлбэрээр олгож болно. 

Төв цэвэрлэх байгууламжийг хоёр эх үүсвэрээр дамжуулан санхүүжүүлнэ. Нэгд, Европийн сэргээн босголтийн банк 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг авахаар төлөвлөсөн. Хоёрт, БНХАУ-аас 400 орчим сая долларыг төмөр замаар авахыг төлөвлөсөн. 

Харин өвөлжилтийн бэлтгэл ажлын тухайд нийт 9.9 тэрбумыг тодотгосон. Мөн аймгуудад 4,5 тэрбумыг,Онцгой байдлын газарт 4.4 тэрбумыг төсөвлөсөн. ХХААХҮЯ дээр 40 тэрбум төгрөгийг тусгаж өгсөн. 

Мөн төсөвт жижиг дунд үйлдвэрлэл дэмжих сан дээр 72.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төсөвт суулгасан. Жижиг дунд үйлдэрлэл эрхлэгчдийг дэмжихээр төсөвт 72.6 тэрбум төгрөг суулгасан гэж ойлгож болно. Төсвийн орлогыг давуулан биелүүлэхэд аж ахуй нэгжүүдийн татварын орлого их хэмжээгээр нөлөөлсөн. Одоо л бизнесийн сэргэлт ажиглагдаж байна. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж ажиллах нь зүйтэй юм.Харин ипотекийн зээлийн санхүүжилтийг нэмэгдүүлж чадахгүй. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Эрүүл мэндийн даатгалын сангаас эмч нарын цалин хэрхэн нэмэгдүүлэх боломжтой вэ?

Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Цогцэцэг: Эмч нарын цалинг нэмэх тооцоог гаргаж үзсэн. Цалинг 30 орчим хувиар нэмэхэд 54.5 тэрбум шаардлагатай. Манай салбар Эрүүл мэндийн даатгал, улсын төсөв хоёроос санхүүждэг. Боломж бол байгаа. Эрүүл мэндийн даатгалын сангаас өгч байгаа санхүүжилтийн тодорхой хувийг эрүүл мэндийн салбарынханд нь урамшуулал хэлбэрээр өгч болно. Жилдээ улсын төсөвт 54 тэрбум төгрөг оруулчих юм бол эмч нарын цалинг 30 хувиар нэмчих гаргалгаа бий.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Нүүрсний экспортыг 32 сая тонн нүүрсээр тооцож оруулж ирсэн нь бодитой юу?

Б.Чойжилсүрэн: Нүүрсний экспортыг 32 сая тонн нүүрсээр тооцож оруулж ирсэн нь улс төрийн тодорхой шалтгаантай . Шинээр оруулж ирж ирсэн өр төлбөр барагдуулах дээр 17 ажил оруулсан. Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах дээр 13 шинэ ажил оруулсан.

УИХ-ын гишүүн Ж.Бат-эрдэнэ: 2017 оны төсвийн тодотгол дээр хүүхдийн мөнгө бүрэн олгогдохоор оруулж ирсэн. Дараагийн Засгийн газар үргэлжлүүлээд өгөөд яваарай. 

Д.Тогтохсүрэн: Цаашид цалин тэтгэвэр халамжийг нэмэгдүүлэхэд анхаараарай 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-05 12:23:01


Нийт сэтгэгдэл: (9)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.9.42.185) 2017-10-08 21:02:40
    Хэт өндөр төлбөртэй хувийн сургуулиудад төрөөс хувьсах зардал өгөхийг болих хэрэгтэй шүү дээ. Хүүхэд нэг бүрээс 16000$ авдаг мөртлөө төрөөс санхүүжиж болохгүй шүү дээ. Энэ бол хэдэн баян нөхдийн л мөнгө угаах ажил шүү дээ. Хичнээн жил болиулах талаар ярьж, оруулж ирээд ч нэмэргүй. Гэтэл жирийн ардын хүүхдийг сурган хүмүүжүүлж байгаа багш нарын цалин арай л дэндүү байна. Нэг хүүхдийн хувьсах зардал хүртэл бага. Баасанхүү гишүүнийг дэмжиж байна.
  2. Зочин (103.57.93.184) 2017-10-08 09:03:06
    Хувийн сургуулийн хувьсах зардлыг зогсоовол, чанаргүй олон дээд сургууль, коллежиуд хаалгаа барьж, боловсролын чанар дээшлэх том боломж нээгдэнэ. БААСАНХҮҮ гишүүн маш зөв санал хэлжээ!
  3. Зочин (150.129.141.221) 2017-10-06 11:37:18
    Хувийн сургуулиудын хувьсах зардал хэд вэ?! Тодорхой тайлбар өгнө үү??? уншиж бичүүлж сургахад 10-20 сая?! Тэгээд бас төрөөс бас зардал авдаг, өгдөг аан яаж чадаж байнаа??!!
  4. Зочин (202.9.41.104) 2017-10-05 23:28:24
    Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон багш нарыг авах сонирхолтой залуу багш нар өндөр цалин хүсдэг учраас тэтгэвэрт гарсан багш ажлуулах сонирхолтой юм билээ.
  5. Зочин (27.123.214.89) 2017-10-05 20:53:23
    Хувийн эмнэлэгүүд ч авдаг биз дээ.
  6. Зочин (122.201.22.245) 2017-10-05 19:37:20
    Хувьсах зардал нэрээр баячууд илүү илүү их ашиг олдог юм байна л даа. Арай арай л дэндүү юмаа Гэр хороололын маш бага төлбөртэй бага насны хүүхдүүдийн цэцэрлэгт л хувьсах зардал өгвөл болж л байна Тэрнээс өндөр төлбөртэй сургуульд арай л биш юм аа аа Хүмүүс санал бодлоо бичиж дээр доогуур хэлмээр юм байна л дааа
  7. зочин (103.10.22.55) 2017-10-05 18:27:32
    Яана бас ингэдэг байсан юмуу, болиочээ
  8. Зочин (103.10.22.40) 2017-10-05 17:36:18
    Baasankhuu zuv xeljee
  9. ХАРИН ТИЙМ (66.181.179.118) 2017-10-05 13:50:36
    ЦЭЦЭРЛЭГИЙГ Ч ХҮРТЭЛ.ХУВИЙН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭЗЭД НЬ ГОЛДУУ БАЯЧУУДЫН ЭХНЭР ЭЭЖ НАР БАЙДАГ ЮМ БИЛЭЭ.ЦЭЦЭРЛЭГ НЭГ ХҮҮХДИЙН ХУВЬСАХ ЗАРДАЛ 80.000ТӨГ АВДАГ МӨРТЛӨӨ БАГШИЙН ЦАЛИН НЬ ААНАА Л 450.000 ТӨГ.БАЯЧУУД БАГА ЦАЛИН ДЭЭР Л АШИГ ОЛЖ БАЯЖИЖ АМЬДАРДАГ ЮМ БИЛЭЭ ШҮҮ

Танд санал болгох