• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Ерөнхийлөгчийн санаачлах анхны хууль Тавантолгойтой холбоотой байх бололтой

Монгол Улсын Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон цөөхөн бүрэн эрх бий. Ерөнхийлөгч Х.Баттулгын улсаа төлөөлсөн анхны гадаад айлчлал нь ОХУ-д хийсэн ажлын айлчлал байлаа. Шагналын анхны зарлигаараа гавьяат тамирчин С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгов. Харин Ерөнхийлөгч одоогоор хууль санаачлах эрхээ эдэлж, ямар нэгэн хуулийн төсөл өргөн бариагүй байгаа юм. Иргэдээ өрнөөс чөлөөлөх, арилжааны банкны зээлийн хүү бууруулах сонгуулийн амлалтаа биелүүлэх зорилгоор Ерөнхийлөгч Ажлын хэсэг байгуулж, хуулийн төсөл боловсруулж байгаа, түүнийг нь УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахалж байгаа. Тэгвэл тун удахгүй байгалийн баялгийн хуваарилалт, уул уурхай ордын ашиглалтын талаар шинэ зохицуулалт бүхий хуулийн төсөл УИХ-д өргөн барина гэдгээ Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдлээ.

Тэрээр УИХ-ын намрын чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ энэ тухайгаа тодорхой илэрхийлэв. Хэлсэн үгийг нь тогтож сонсож, уншвал зарим тодорхой салбар, зарим компанид шууд хаяглажээ. Тэрээр “Уул уурхайн баялгийг лиценз нэрээр цөөхөн гэр бүл завшсан нь эргээд улс төрд, нийгмийн шударга ёсонд хэт гажуудлуудыг авчирч байгааг яаралтай зогсоож, тэнцвэржүүлэх бодлогоо хэрэгжүүлж, засна. Түүнчлэн улсын хөрөнгөөр хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон ордыг хувийн компани, гадаадынханд найр тавьж өгдгийг болиулъя. Монголын баялаг монголчууддаа өгөөж өгөлгүйгээр гадагшаа урссаар байна, монголчууд баялгийнхаа эзэн нь бус хохирогч нь болж үлдсээр байна. Үүнийг зассан хуулийн өөрчлөлтийг би удахгүй УИХ-д өргөн барина” гэсэн юм.

Түүнчлэн, Ерөнхийлөгч шинээр алтны хайгуулын болон ашиглалтын лиценз олгохыг зогсоож энэ салбарт төрийн эрх мэдлийг тогтоон, алт олборлогчдод бүх алтаа зөвхөн Монгол банкинд тушаах хатуу болзлыг тулгана гэдгийг анхааруулсан.

Ерөнхийлөгчийн онцолж хэлсэн улсын хөрөнгөөр хайгуул хийсэн орд гэдэгт Тавантолгой, Цагаан суваргын орд багтана. Өөрөөр хэлбэл, улсын хөрөнгөөр хайгуул хийсэн “Цагаан суварга”-ын ордод төр хувь эзэмшихгүй байх тогтоолыг өмнөх УИХ баталж, МАК-д орд ашиглах эрхийг олгосон юм.

Харин улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордыг гаднынханд найр тавьж өгөхөө зогсооё гэдгийн цаана Тавантолгой төсөл дээрх Ерөнхийлөгч Х.Баттулгын сайд, УИХ-ын гишүүн байхдаа баримталж ирсэн өмнөх байр суурь ахин ил тод харагдлаа. Ерөнхийлөгч УИХ-ын гишүүн байхдаа, 2015 оны хавар яг энэ үндэслэлээр Тавантолгой төслийг татуулж байсан. Тэрээр Тавантолгойн ордын хайгуулыг улсын хөрөнгөөр хийсэн учраас үндэсний компаниудыг оролцуулж төмөр зам болон орд ашиглах эрхийг олгохдоо гаднынханд биш үндэсний компани, төр давуу эрх эдлэх ёстой гэсэн байр суурь баримталдаг. Х.Баттулгын байр суурь одоо ч хэвээр бөгөөд Тавантолгой ордын төсөлд гаднынхныг оролцуулахгүй гэдэг санааг хэлжээ. 

Дашрамд дурдахад, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ч өчигдөр УИХ-ын чуулганд хэлсэн үгэндээ, "Тавантолгойг хөдөлгөх ёстой, гэхдээ манай үндэсний компаниуд нэгдэж энэ ордыг ашиглаж чадна” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн төсөл дээр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр ижил байр суурь илэрхийллээ.

Тэгэхээр Ерөнхийлөгчийн санаачлах хуулийн төслийг Засгийн газар ч дэмжих бололтой. Харин Засгийн газрыг УИХ-д АН-ынхан, бас МАН-ын “33”-ын бүлэг дэмжих магадлалтай. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-05 11:53:37


Нийт сэтгэгдэл: (6)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. zochin (202.72.244.221) 2017-10-05 18:00:22
    mongolchuud mungu baihgui baij yaj tawantolgoid dangaaraa hurungu oruulah we.tumur zam barih ch mungu baihgui biz dee.JENKO baigaa tsagt 5 tolgoi dahiad gatsaand oroh um bna l daa huurhii
  2. tt (202.9.41.161) 2017-10-05 16:52:56
    mongol jenkog baisan tsagt hogjihgyi ni todorhoi yaduuraad baijdee
  3. Baraa (59.153.113.110) 2017-10-05 16:06:09
    Za bid nar oorsdoo dsngaaraa ukhaad gargaj bol chadna! Kharin khend zarakh bilee gedge l sain bodmooriin!!! China manaikhaas nyyrs avakhgyi gvl yakhuu? Delkhiin bykh khynd Esgii tsvchikh zarj $ olokh uu? Odoo manai nyyrsnii galt tergiig zogsookh bolomjgyi bolson! Zogsvol dampuurna! China taigaa aytaikhan geree khiigeed l tomor zamaa taviulad, ashgaa khuvaagaad l yavakhaas oor argagyi! POP rokh yakh ve? Naad ard tymen chini mongogyi emneleg suguuli, ajilgyi balraad bnashdee! Niisleleer dyyren Japan ii khayasan Prius! Iim uls bna uu? Oros ulsad 1 ch shirkheg Prius alga!
  4. Зочин (27.123.212.142) 2017-10-05 15:23:32
    Altnii salbariiig unagah ni dee ... buh company altaa ulsdaa l tushaaj bgaa shdee, yah leereei iiim baliar horlontoi baidag bn aa
  5. Zochin (122.201.28.7) 2017-10-05 13:13:13
    TT chini odoo hurtel turd bgaa shu de. Turd bgaa yumiig l turd avan geed shoudaad bhiin.
  6. Зочин (202.9.43.186) 2017-10-05 13:00:39
    Altni olborloltod toriin monopol togtoono gedgeech helsen dee

Танд санал болгох