• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Эрт унтах нь стресс ачааллын дааврын хэмжээг бууруулдаг

Энэ долоо хоногийн даваа гарагт Нобелийн шагналын хорооноос Физиологи, Анагаах ухааны салбарын Нобелийн шагналтнуудыг зарласан юм. Хоногийн хэмнэлд биологийн дотоод цаг хэрхэн ажилладгийг молекул биологийн түвшний механизмыг тайлж чадсан Жеффри Холл, Майкл Росбэш, Майкл Янг нар хамтран хүртжээ.

Америкийн 3 эрдэмтэд судалгаагаараа биологийн дотоод цагийг тохируулж байдаг period хэмээх генийг илрүүлсэн ба энэ генийн идэвхжлийг PER уураг дарангуйлж байгааг олон жилийн судалгааны үр дүнгээрээ баталжээ. Энэхүү генийн идэвхжил болон дарангуйлагдах механизм нь өдөр шөнийн хамааралтай ажээ. Энэ нээлт нь хоногийн хэмнэл дэхь биеийн дулаан, артерийн даралт, нойрны хэмнэл, ааш зан, дааврын зохицуулга, хоолны дуршил гэх мэт физиологийн механизмыг бүрэн тайлахад түлхэц болж байгаа юм.

Хүний биеийн дулаан эрчим үүрийн 04 - 05 цагт хамгийн доод цэгтээ буусан байдаг ба харин оройн 18 - 19 цагийн үед биеийн дулаан эрчим дээд хэмжээндээ хүрсэн байдаг. Энэ хоногийн хэмнэлийг клиник жишээн дээр тайлбарлавал хүнд өвчтэй хүмүүс нас барахдаа ихэвчлэн биеийн дулаан эрчим хамгийн доод хэмнэлд байх үүр шөнийн заагаар тохиолддог. Артерийн даралтын хувьд өглөө 07 цагийн орчимд хэвийн хэмжээнээс бага байх мөртлөө орой 19 цагийн үед хэвийн хэмжээнээс ихэссэн байдаг. Энэ нь энгийн хүнд илэрч байдаг хоногийн хэмнэл хамааралтай эрүүл физиологийн өөрчлөлт юм. Эдгээр өөрчлөлтүүд нь байгалийн гэрлийн мэдрэмжээр зохицуулагддаг мелатонин, кортизол даавартай мөн холбогддог. Энэ хоёр даавар нь эсрэг хамааралтай. Тархины боргоцой булчирхайгаас ялгарах нойрыг зохицуулдаг мелатонин даавар нь оройн 21 цагаас эхэлж ялгарч эхэлдэг ба 22 цаг гэхэд хүн унтаж амрах үед ялгарал нь улам нэмэгддэг байна. Энэ даавар нь бие мах бодийн өсөлт хөгжилтөнд нөлөөлдөг соматотропин дааврын ялгарлыг идэвхжүүлдэг. Өөрөөр хэлбэл 22 цаг гэхэд унтаж амрарснаар өдрийн стресс ачааллын кортизол дааврын хэмжээг бууруулах, өсөлтийн дааврын нөлөөгөөр хүүхдүүд өндөр болох, булчингийн хөгжил нэмэгдэх зэрэг эерэг үр нөлөөтэй. Эдгээр дааврын зохицуулгууд нь хоорондоо нарийн хамраалалтай өрнөдөг ба гол тоглогч нь өдөр шөнийн хэмнэлээр зохицуулагддаг шинэ нээлт болох period ген, PER уургийн нийлэгжилттээс шууд хамааралтай байдаг гэдгийг дээрхи гурван эрдэмтэд тайлснаар Нобелийн шагнал хүртжээ. Нобелийн шагналтнуудын бүтээл нь хүмүүсийн амьдралд үр өгөөжөө өгсөөр байна.

Дашрамд дурдахад өнгөрсөн оны Физиологи, Анагаах ухааны Нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтэн Ёошинори Осумийн эсийн аутофаги механизмийн генийг нээсэн явдал нь бидний эрүүл мэндээ хамгаалах зан үйлд шууд тусгалаа олсон. Эсийн дотоод зохицуулгаараа хөгширсөн, үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон эсүүдээ өөрийгөө идэх буюу аутофаги механизмаар цэвэрлэдэг. Энэ механизм алдагдах нь паркинсоны өвчин, чихрийн шижин хэв шинж 2, хавдрын үед тохиолддог. Аутофаги механизмыг зохицуулдаг генийг нээснээр дээрхи өвчин эмгэгийн эмчилгээнд ахиц авчирч байгаа юм. Сонирхуулахад Монголчууд бидний уламжлалд байдаг мацаг барих, өлсөх үед эсийн аутофаги механизм идэвхжиж хөгширсөн, үүрэг гүйцэтгэх чадваргүй эсүүдээ идэж цэвэрлэдэг ажээ. Эрдэмтэн судлаачдын судалгаа бүтээл бүхэн хүн төрөлхтний сайн сайхны төлөө байдаг билээ. Чөмгөө дундартал сууж хөдөлмөрлөсөн эрдэмтэн судлаачдынхаа бүтээлийн үр шимийг бид бүхэн амьдралдаа дадал зуршил болгох учиртай. Өглөө эрт босож байя, орой 22 цагт унтаж заншья, өлсөх нь эрүүл мэндэд тустай учир амаараа гартал иддэгээ больцгооё! Танд эрүүл амьдралын дадал хүсье!


iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-05 09:41:22


Нийт сэтгэгдэл: (7)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. монгол (203.91.117.8) 2017-10-10 21:23:40
    за тэгээд 22 цагт унтаад өглөө эрт босоод хайртай Монгол орноо хөгжүүлж мандуулая гээд л байж байтал тв-д нь кино миногоо 00 цагаас хойш мойш гаргаж тэнэгтээд орой унтуулж орой босгож улсаа хөгжүүлэх санааг минь будаа болгох юм аа киногоо 22 цаг гээд дуусаж байхаар хөтөлбөрөө зохиож байгаачээ, холбогдох байгуулагууд нь энэ тал дээр анхаараачээ 22 цагаас хойш тв-д дан сэдэвтэй тэр хөгжим мөгжим ганц 1 хүний яриа мариа энэ тэрээ гаргаачээ 22 цагаас хойш тэр дуучин муучин яриа мариачин өөрийгөө үзээд баясана биз нийт олонхийн эрх ашгыг 1 дүгээрт тавьж бай тв-дээ эрт унтаж эрт босмоор байна.
  2. мгл (122.201.31.4) 2017-10-09 14:13:18
    гайхалтай үнэн иэдээлэл бна даа .60-70 онд бид 22 гэхэд унтана 23 ЦАГТ РАДИО зогсдог радионы төрийн дуулал сонсоод хэт оройтсон гэдэг байж билээ ...бас тэгээд хоол мах бага иднэ олдохгүй юм чинь хааяа мацаг барина бидний үе ухаантай л амьдарч байж дээ
  3. Нараа (150.129.141.155) 2017-10-08 07:21:00
    Сайхан мэдээлэл бна.
  4. Zochin (202.9.42.16) 2017-10-07 01:09:55
    Heregtei medeelel bn
  5. Zochin (122.201.31.250) 2017-10-06 22:51:14
    Ажил ихтэй хүмүүст боломжгүй
    1. Zochin (49.0.165.10) 2017-10-09 08:45:30
      tegeed odoo yahawdee zohitsuulah ugui ni ooriim chin l asuudal
  6. Altaa (66.181.184.199) 2017-10-06 09:15:18
    Saihan medeeleld bayarlalaa

Танд санал болгох