• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Химийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Химийн салбар дахь 2017 оны Нобелийн шагналыг Жак Дубошет, Ёахим Франк, Ричард Хандерсан нар хуваан хүртлээ.

Уусмал дахь биомолекулыг өндөр нарийвчлалтай бүтцийн хувьд тодорхойлох крио-электрон микроскопыг боловсруулах ажлаараа тэд энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болж байна. “Тэдний энэхүү арга зам нь биохимийн шинэ эрин үе рүү шилжихэд хүргэж байна” гэж Академи тодорхойлжээ.

Нобелийн хорооноос крио-электрон микроскопыг тодорхойлсноор, крио-электрон микроскоп нь биомолекулуудыг хурдан хугацаанд хөлдөөж дараа нь тэдний хэлбэрийг анх байснаар нь хадгалан үлдээдэг ажээ.

Нобелийн шагнал хүртэгчид есөн сая кроны мөнгөн шагналыг мөн хүртэж байгаа юм.

Судлаачид одоо био молекулын дунд хөдөлгөөнийг байгаар нь хөлдөөж, урьд нь хэзээ ч харж байгаагүй процессуудыг харж, химийн ухааны суурь ойлголт болон эмийн үйлдвэрлэлийн хөгжлийг шинэ шатанд аваачиж чадахаар боллоо гэж мэргэжилтнүүд хэлж байна.

Жак Дубошет нь Швейцарийн Лозаннын их сургуулийн профессор, Ёахим Франк АНУ-ын Колумбийн их сургуулийн профессор бол Ричард Хандерсан Их Британийн Кембрижийн Их сургуулийн Молекул биологийн лабораторийн профессор ажээ.

Химийн шагнал энэ жилийн Нобелийн шагналын гурав дахь шагнал болж байна. Өмнөх хоёр өдрүүдэд Физиологи, Анагаах ухааны болон Физикийн салбар дахь шагналтнууд тодорсон. Ирэх өдрүүдэд Уран зохиол, Энх тайвны шагналтнууд тодрох юм.

Эх сурвалж: The Nobel Prize

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-04 18:29:59


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох