• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​Ройтерс: Шинэ Ерөнхий сайд “их өр”-ийн асуудалтай нүүр тулна

Монгол Улсын парламент Ухнаагийн Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилж, Олон улсын валютын сангийн 5.5 тэрбум ам.долларын өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг цааш үргэлжлүүлэхэд бэлэн боллоо.

Монгол Ардын Намын гишүүн У.Хүрэлсүхийг хууль тогтоогчид санал нэгтэйгээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар хүлээн авав.

Одоо тэрээр хуучин ЗХУ-ын дагуул, ашигт малтмалаар баялаг тус улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг эргүүлэн татах болоод ирэх онуудад төлөх "их өр"-ийн асуудлыг зохицуулахад тулгарч буй хүндхэн асуудлуудтай нүүр тулах болно.

Олон улсын валютын сан өрийн дарамтыг багасгах, мөнгөний бодлогын хүрээнд төгрөгийн ханшийг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн хөнгөлөлттэй хөтөлбөрийг баталсан.

Олон улсын валютын сангаас дараагийн санхүүжилт болох 37.82 сая ам.долларын санхүүжилт олгох асуудлыг шинэ Засгийн газар байгуулагдах хүртэл түр хойшлуулаад байсан юм.

Эх сурвалж: Reuters

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-04 17:56:51


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох