• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Барак Обамагийн хуримынхаа ойгоор эхнэртээ барьсан гэнэтийн бэлэг

АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама болоод ард түмнийхээ талархал, хүндэтгэлийг хүртсэн түүний эхнэр Мишель Обама нарын хуримын 25 жилийн ой өчигдөр тохиожээ. Энэ өдөр Мишель Обама Филадельфид эмэгтэйчүүдэд зориулсан Пенсильваны бага хуралд Шонда Риместэй яриа өрнүүлж байв. Энэ үеэр Шонда Римес түүнд түүний нөхөр Барак Обамагийн мэндчилгээгээр гэнэтийн бэлэг барьжээ.

Барак Обамагийн эхнэртэй зориулсан чин сэтгэлийн мэндчилгээг та бүхэнд орчуулан хүргэж байна.

picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture picture

Сайн уу Хайрт минь, чамайг Пенсильваниагийн хамгийн чухал эмэгтэйчүүдтэй хамт байж Шонда Риместэй ярилцаж байгааг чинь мэдэж байна. Гэхдээ өнөөдөр бидний гэрлэлтийн 25 жилийн ойн өдөр тохиож байгаа тул та нарын уулзалтыг түр таслах хэрэгтэй боллоо.

Чи минь надтай бүтэн нэг зууныг дөрөв хуваасны нэгтэй тэнцэх цаг хугацааг өнгөрөөжээ. Энэ урт хугацааг надтай хамт өнгөрүүлсэн нь чамайг ямар ариун, гайхалтай, тэвчээртэй нэгэн бэ гэдгийн гайхамшигт баталгаа юм. Өнгөрсөн бүх зүйлийг хийхэд надад үнэхээр хялбар байсан. Учир нь чи миний хувьд гайхалтай хамтрагч байгаад зогсоогүй ер бусын сайн найз, надад үргэлж инээмсэглэл бэлэглэдэг нэгэн, миний зөв гэж бодсон зүйлд минь үргэлж итгэл хайрладаг нэгэн байсаар ирсэн. Гэхдээ хамгийн чухал нь чи минь өөрийн охиддоо болоод улс эх орондоо үлгэр жишээ болсон нэгэн юм.

Чиний минь хүч чадал, хайр энэрэл, төгс төгөлдөр байдал, үнэнч шударга зан бүх зүйлийг хамгийн сайнаараа хийдгийн чинь баталгаа болдог.

Чи өөрийнхөө үйл хэргийн төлөө үргэлж үүрэг хариуцлагаа хүлээдэг ч өөрийгөө тойрон хүрээлдэг бусдын төлөө бас анхаарал хандуулах замыг олдог. Энэ үнэхээр гайхалтай зүйл бөгөөд хүмүүсийн мэдэж байгаачлан чиний замыг мэдэх үед тэд чамд хайртай болдгийг гайхах зүйлгүй.

Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр бол чамайг болзоонд урьсан явдал юм. Би чамайг хэр их хайрладаг гэдгээ, чамд хэр их талархдаг гэдгээ хэлэхэд заримдаа ухаан минь хүрдэггүй.

Эцэст нь энэ бүхнийг үзэж суугаа бүх эмэгтэйчүүдэд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлэхийг хүсч байна.

Барак Обама өөрийн Facebook хуудастаа энэхүү видео мэндчилгээгээ постолж “Миний амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр бол чамайг болзоонд урьсан явдал юм. Би чамд хайртай Мишель” хэмээн бичжээ.

Энэхүү мэндчилгээний үеэр Мишель Обама нулимсаа нууж чадаагүй бөгөөд мэндчилгээний дараа “Би ер нь гэртээ харьсан нь дээр юм шиг байна “ хэмээн хошигножээ.

Мишель Обама өчигдөр өглөө өөрийн Instagram хуудастаа 1992 оны аравдугаар сарын 3-нд Чикагод болсон хуримын зургаа постолж “25 жилийн ойн мэнд хүргэе Барак. Бүтэн зууны дөрөвний нэг хугацааг чамтай өнгөрүүлсний дараа одоо ч чи миний хамгийн сайн найз хэвээр. Чи бол миний мэдэх хамгийн ер бусын эр хүн. Би чамд хайртай” хэмээн бичсэн юм.

Эх сурвалж: The People

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-04 15:16:24


Нийт сэтгэгдэл: (2)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Маргад эрдэнэ (122.201.31.250) 2017-10-06 22:49:26
    Би чамдаа хайртай гээд хэлчихье Эрдэмтэн залуу минь
  2. aa (202.5.196.171) 2017-10-04 16:46:48
    nice couple, my favorite..

Танд санал болгох