• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо

12.50 цаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэж, чуулганд оролцсон 47 гишүүн бүгд дэмжиж, 100 хувийн саналаар У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томиллоо. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн чуулганы хуралдаанд хэлсэн үгийг бүрэн эхээр нь эндээс уншина уу. 


11.46 цаг

УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох эсэх  асуудлыг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн саналыг УИХ-ын гишүүн Н.Энхболд  чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

-А.Сүхбат: Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн асуудал хэрхэн хандаж ажиллах вэ. 

-У.Хүрэлсүх: Агаарын, хөрсний бохирдол анхаарал хандуулах асуудлын нэг болсон. Эдгээр ажлыг сайжруулахад тодорхой бодлого барьж ажиллана. Намын болон Засгийн газрын баримтлах мөрийн хөтөлбөрт багтсан ажлуудыг үргэлжлүүлэн хийнэ. Зарим асуудлууд дээр тодотгол хийж, шаардлагатай төсөв санхүүг гаргана. Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийднэ.

-С.Эрдэнэ: Монгол Улс хэдий хүртэл гаднын зээл тусламжинд найдаж амьдрах вэ. Манай улс өөрийн нөөц боломжоо ашиглаад хөгжих боломж байна уу. Энэ асуудал дээр нэр дэвшигч ямар байр суурьтай байна вэ. Хүүхдийн мөнгийг ялгаварлалгүй олгож чадах уу. 

-У.Хүрэлсүх: Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг бүгд мэдэж байгаа. Он гараад 660 гаруй сая ам.долларын өр төлбөрийг төлөх учиртай. Үүнийг төлж чадахгүй бол Монгол Улсын эдийн засаг улам хүнд байдал орно. Төсвийн тэнцлээ сайжруулахын төлөө ажиллана. ОУВС-гийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Мэдээж хөтөлбөрийн хүрээнд тохирсон зарим асуудалд гишүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Үүнийг засч сайжруулахын төлөө хамтарч ажиллана. Өөрийн газар нутагт байгаа баялгийн асуудлаа хэрхэн ашиглах, зохицуулах нь манай улсын дотоодын асуудал гэж үзэж байгаа. Тиймээс энэ чиглэлд зарчмаа баримталж ажиллана. Олон тулгуурт эдийн засагтай болох ёстой. Газрын доорх баялгаа газрын дээрх баялаг болгох ёстой. Ингэж байж бид хөгжиж чадна гэж бодож байна. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгоход санхүүгийн байдал хүнд байгаа. 

-Д.Тэрбишдагва: Өнгөрсөн 27 жилийн хугацаанд олон Засгийн газар ажиллалаа. Урт удаан насжилттай Засгийн газар байхыг ерөөе. Дубайн гэрээний асуудлыг яаж шийдэх вэ. Тавантолгойг яах вэ. Эрдэнэтийн асуудлыг хэр хугацаанд яаж шийдэх вэ. Олон жил ярьсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг яах вэ. Давхар дээлний тоог нэмэх үү. Ажлын байр, ажиллах хүчний  асуудлыг хэрхэн дэмжиж ажиллах вэ. Монгол Улсын өрийн хэмжээг ямар менежментээр зохицуулах вэ.

-У.Хүрэлсүх:  Оюутолгой, Дубайн гэрээний асуудлыг дахин шалгаж үзнэ . Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн асуудал гарсан бол Монгол Улсын хуулийн хүрээнд шийднэ. Тавантолгой төслийг хөдөлгөх ёстой. Харин яаж хөдөлгөх шийдэл чухал юм.  Тавантолгойг хөдөлгөх эцсийн шийдвэрийг УИХ гаргана. Миний байр суурь бол Тавантолгой Монголын ард түмний өмч байх ёстой гэж үзэж байна. Эрдэнэтийн асуудлыг хуулийн дагуу шийднэ. УИХ дээр тогтоол гаргасан. Шүүх дээр асуудал байгаа. Шүүх эцсийн шийдвэрийг гаргана. Эгийн голын асуудал дээр гацаад байгаа зүйл нь Орос талд  байгаа. Байгаль нуурт нөлөөлөх асуудал байгаа. Давхар дээлний асуудлын хувьд Засгийн газрыг бяртай Засгийн газар байгаасай гэж хүсч байна. Асуудлаа ярьж, шийдвэр гаргаж чаддаг чадавхтай Засгийн газар байгаасай гэж хүсч байна. Тиймээс энэ Засгийн газрыг парламентаас бүрдэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Ажиллах хүчийг мэргэшүүлэх асуудал чухал. Тиймээс МСҮТ-ийг дэмжиж, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарал хандуулж ажиллана. 

Гишүүд санал хэллээ.  

-О.Баасанхүү: Тагнаж, чагнасан асуудлаа нэг талд нь гаргаарай. Шударга ёсны талд зогсоорой гэж хэлмээр байна. Тэтгэврийг нэмнэ шүү. Тэтгэврийн хүүг буулга.

-Б.Нарантуяа: “Эдийн засгийн байдал хүнд байна” гэж өмнөх Засгийн газар шигээ битгий байнга яриарай. Өмнөх засгуудаас харьцангуй сайн үзүүлэлттэй эдийн засаг хүлээн авч байгаа шүү. Гадаад худалдааны тэнцэл сайжирсан. Эдийн засгаа урт хугацаанд тогтвортой хадгалахын тулд аж үйлдвэр, боловсруулах салбарт анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна. Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хийх санхүүжилтээр хэрэгжүүлэх ТЭЗҮ-тэй төсөл байхгүй байгааг удаа дараа хэлсэн. Энд анхаарч ажиллаарай. Хил гаалийн нэвтрүүлэх чадвар дээр анхаарч ажиллаарай. Улс орны санхүүг эмэгтэй хүнээр удирдуулах саналыг хэлмээр байна.

-Д.Эрдэнэбат: Засгийн газарт бид хамтрахгүй гэдгээ хэлсэн. Тодорхой санал, шаардлага тавьсан. Дөрвөн яам тойрсон асуудал яриад байгаа. Асуудал нь яамны тоондоо биш шүү дээ. Монгол Улсыг хөгжүүлэх 2030 он хүртэлх бодлогын бичиг баримтаа баримталж ажиллах саналыг тавьсан. Ерөнхий чиг үүргийн яамны сайдуудаа их хурлаас сонгох нь зөв шүү. Ингэж бодлогын асуудлууд чинь дэмжигдэж цааш явна. Асуудалд жижгээр биш томоор сэтгэж харах хэрэгтэй шүү.
Ж.Батзандан: Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүний хувьд хэдэн санал хэлье. Үе, үеийн Ерөнхий сайд хотын даргатай хамтарч ажиллаж, үр дүн гарсан нь ховор байна. Тиймээс У.Хүрэлсүх Ерөнхий сайд Улаанбаатар хотыг дэд бүтэцжүүлэх ажилд анхаарч, хотын даргатайгаа нягт хамтарч ажиллаарай.

Гадаад харилцааны асуудал анхаарч ажиллах хэрэгтэй. Бурхнаас заяасан хоёр хөрштэйгөө хамтарч ажиллаж, хөгжих хэрэгтэй.

-Нямбаатар: Дотоод, гадаадын зээл, тусламжаар төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг яаралтай шийднэ үү. Сонгинохайрхан дүүргийн хогийн цэгийг цэгцэлж хог боловсруулах үйлдвэр байгуулах асуудалд анхаарна уу. Агаарын бохирдлын асуудалд дорвитой арга хэмжээ авна уу. Хотын түгжрэлийн асуудлыг цэгцлэхэд тодорхой анхаарч Жайкагийн боловсруулсан судалгаа саналыг сонсч, тодорхой ажил хийхийг хүсч байна.

-С.Жавхлан: Шадар сайдаар ажиллаж байхдаа өмнөх сайд нараас сайн ажилласан гэж үзэж байна. Ерөнхий сайдын албандаа сайн ажиллаарай. Зөв шийдвэр гаргаж, түмэн олныхоо төлөө ажиллаарай гэж хүсье. Монгол түмэн үүнийг л хүсч байгаа. Баянзүрх дүүрэг Засаг даргагүй, эзэнгүй байна. Баянгол дүүрэгт хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Баянголын Засаг даргад анхааруулга өгмөөр байна. Энэ бүгдэд анхаарч ажиллаарай гэж хэлмээр байна.

-Л.Болд: Хуулийн байгууллага улсаа, гишүүдийг барьцаалсан асуудал байна. Үүнд анхаарч ажилламаар байна. Өмнөх Засгийн газар, парламентад ийм асуудал байсан. Үүнийг давтахгүй, засах ёстой. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-04 11:46:43


Нийт сэтгэгдэл: (6)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (211.27.0.44) 2017-10-04 21:05:13
    60 тэрбумын загалмайлсан эцэг М.Энхболд ичих ч үгүй бөлцийгөөд суугаад байх юм аа. Хужаанууд төр засаг, шүүх прокурор,цагдааг атгачихжээ. Ингэхээр Монгол улс яаж хөгжихөв дээ !
  2. Suuder (66.181.160.72) 2017-10-04 18:47:18
    Монголчууд хүүхдүүдээ хэрэгтэй хэрэггүй их дээд сургуульд сургах гэж хамаг мөнгөө,эд хөрөнгөө урсгаж байна аа.Их дээд сургуулиудыг цөөлөөд чанаржуулаачээ.Үүнээс болж ард түмэн хоосорч байна шүү.
  3. Suuder (66.181.160.72) 2017-10-04 18:44:05
    Ulaanbaatariig utaagui,tseberleh baiguulmjiin uneriig arilgaad,tugjreliig bagasgaad,ard tumnee zeeliin daramtnaas salgaad ajillaval heleh yum algaa.Niigmiin buruu togtoltsoog halmaar baina.ulsturjiltiig bolimoor baina.ard tumniig taltsuulaad.huduu oron nutagt hurliin tuluulugchduur yah yum be.uls,aimagtaa l bn biz.ard tumnee taltsuulmaargui baina aa.uunees bolood yumnii dandaa muu muuhaig yarij bichij shuumjildeg bolloo sh dee.zaluuchuudaa ajliin bairaar hangaachee.heregtei hereggui ih deed surguulia haagaachee.zaluuchuudiig hugshchuud tetgebereeree tejeej baina shuu dee.Hunruugee chiglesen ajil hiigeechee.ard tumen tsuhurch baina aa.Uund l gol anhaarlaa chigluuleed uurchlult gargabal baatar bolnoo.tucviin baiguullagiinhaa ajilchdiin tsaling nemeechee.urgui hun mongold algaa.Tomchuud l idej uugaad duuslaash dee
  4. аа (202.5.196.171) 2017-10-04 16:33:38
    төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг шийдчихвэл хүрэлсүхийг дээдэлж амьдаръя. уг нь чингис бондын мөнгийг 100 хувь цэвэрлэх байгууламжинд зарцуулах хэрэгтэй байсан юм. тэгсэн бол ард иргэдийн эрүүл мэнд болон аж амьдралд том хөрөнгө оруулалт болох байлаа. одоо хүрэлсүхийг харж л байя.
  5. Зочин (150.129.140.113) 2017-10-04 13:25:23
    Чуулганд ирээгүй, гарын үсэг зураагүй хужаагийн фракцынхныг хөөж явуул.
  6. Шинжээч (182.160.36.207) 2017-10-04 13:13:47
    Меэ Энхболдыг солиочээ Ц.Нямдоржоор тэгвэл хяналттай сайн засаг болно

Танд санал болгох