• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​А.Баттулга: Хеликобактери, давсны хэрэглээ хорт хавдарт хүргэж байна

"Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн Дурангийн тасгийн эрхлэгч А.Баттулга эмч өнгөрсөн бямба гаригт ходоодны хорт хавдар болон түүнд хүргэж байгаа эрсдэлт хүчин зүйлийн талаар иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгсөн юм. Иргэдийн эрүүл мэндийн боловсролд хувь нэмэр оруулах үүднээс А.Баттулга эмчийн тавьсан лекцийг тоймлон хүргэж байна.

Хеликобактери, давсны хэрэглээ ходоодны хорт хавдраар өвчлөхөд хүргэж байна

Хорт хавдар үүсгэдэг эрсдэлт олон хүчин зүйл байдаг. Тамхи, химийн бодис, вирус, туяаны нөлөө гээд хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг түмэн шалтгаан байдаг. Гэхдээ эдгээр нь бодит амьдрал дээр хавдрын голлох шалтгаан байж чаддаггүй. Харин Монголын хувьд ходоодны хорт хавдарт хүргэж  буй голлох шалтгаан нь хеликобактери, давсны хэт их хэрэглээ. Давсны хэрэглээ ходоодны хорт хавдарт онцгой нөлөөтэй байна. Үүнийг яаж мэдэж байна вэ гэвэл өнөөдөр Монголд ходоодны хорт хавдраар өвчилж байгаа хүмүүсийн дийлэнх нь баруун аймаг буюу Увс, Ховд, Хөвсгөл, Орхоныхон байна. Урагшаа Өмнөговь, Дундговь, Дорноговьд хеликобактери өндөр байгаа ч хавдрын өвчлөл  бага. Хөвсгөл юм уу, Ховдод урьдчилан сэргийлэх үзлэг 100 гаруй хүнд хийхэд хавдрын 2-3 тохиолдол илэрдэг. Харин Хэнтийд 100 гаруй хүнд үзлэг хийхэд хавдар илрэх магадлал нь бага байдаг. Тиймээс хүн амын давсны хэрэглээнээс ходоодны хорт хавдрын өвчлөл хамаарч байна гэж дүгнэхэд хүргэж байна. Давсны хэрэглээ хорт хавдарт онцгой нөлөөтэй юм байна гэдгийг туршилтаар ч баталсан. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хеликобактерийн халдвартай, дээр нь нэмээд давс ихээр хэрэглэвэл ходоодны хорт хавдраар өвчлөх эрсдэл улам нэмэгдэнэ. Энэ нь ходоодны хорт хавдар үүсгэх эмгэг жамын процесст ч ойлгомжтой байдаг.

Ходоодны хорт хавдраар өвчлөхөд ямар шинж тэмдэг илэрдэг вэ

Аливаа хорт хавдарт ямар нэгэн өвөрмөц шинж тэмдэг байдаггүй. Хэрвээ хавдрын гэсэн ямар нэгэн шинж тэмдэг байдаг байсан бол хавдрыг хожуу үе шатанд нь оношилж, эмчилгээний үр дүн буурах гэсэн асуудал гарахгүй байх байсан. Эрт оношлогдож байгаа хорт хавдрын дийлэнх нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй. Хэрвээ шинж тэмдэг илрээд, турж эцээд, цус багадалт үүсч тухайн хүнд хавдрын шинж илэрвэл тэр нь ихэнхдээ хожуу үеийн хавдар байдаг. Тиймээс шинж тэмдэг илэрнэ гэж хүлээхээс илүүтэйгээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй. Сүүлийн үед анагаах ухаанд зовиураар оношлох, эмчлэх хандлага хоцрогдож байгаа. Зовиурыг яаралтай тусламжийн үед хэрэглэж, эмчилгээ хийхэд ашиглах болсон. Тэгэхээр зовиур илэрнэ гэж хүлээхгүйгээр хоёр жилд нэг удаа ходоодны дурангийн шинжилгээнд хамрагдаж, эрсдэлээс сэргийлж байх хэрэгтэй.  Ходоодны дурангийн урьдчилан шинжилгээнд хамрагдах доод  насыг 40-өөр тогтоох нь зүйтэй гэж үзэж байгаа. Монголд тохиолдож байгаа хавдрын насжилтыг харвал 50-60 нас байна. Энэ бол хүний амьдралын хамгийн идэвхтэй үе байдаг. Энэ үедээ хүмүүс хорт хавдраар өвчилж, нас барах үзэгдэл эрс нэмэгдэж байна. Тэгэхээр 40-өөс дээш насандаа 1-2 жилд заавал урьдчилсан сэргийлэх үзлэгт орж, дурангийн оношилгоонд хамрагдах ёстой. Ингэхдээ эрсдэл бүхий хүмүүс заавал урьдчилан сэргийлэх үзлэгт орох хэрэгтэй. Хеликобактерийн халдвартай бол дурангийн шинжилгээнд орох нь зарчмын асуудал. Хоёрт, өмнө нь хавдрын хагалгаа хийлгэсэн хүмүүс хамрагдах хэрэгтэй. Гуравт, удамд нь ямар нэгэн хавдрын эрсдэлтэй  хүн байсан бол байнга үзлэгт хамрагдах ёстой. Хеликобактери тархалт ихтэй, давс усны хэрэглээ өндөр хүмүүсийн хүрч байгаа хавдар нь удамшдаг хавдар биш.

Хүүхдийг амаараа хооллох уламжлалт аргаар хеликобактерийн халдвар хүүхдэд дамжиж байна

Ходоодны  хавдарт хүргэж байгаа хеликобактерийн халдвартай тэмцэж, урьдчилан сэргийлэх хэрэгтэй. 0-5 нас хүртэлх хүүхдийг бор хоолонд оруулах процессоор дамжин хеликобактеритай эцэг эхээс хүүхдэд халдвар дамждаг. Үүнийг японууд баталчихсан. Хүүхдийг бор хоолонд ороход амаараа ам дамжуулан хооллох нь буруу.  Амаараа дамжуулснаас бага насны хүүхэд хеликобактерийн халдвар үүсгэдэг. Эх нялхсын төвийн дурангийн эмч Отгонсүрэн  докторын ажлынхаа хүрээнд монгол хүүхдүүдийн дунд хеликобактерийн тархалт ямар байгааг судлахад 70-80 хувь нь халдвартай байсан. Тэгэхээр бид амьдралынхаа дадал хэвшлийг өөрчлөх хэрэгтэй. Хелокибактерийн халдвартай аав, ээжүүд амаараа ам дамжуулан хүүхдээ хооллохыг 100 хувь зогсоох ёстой. Дээр нь давсны хэрэглээг багасгах хэрэгтэй. Хорт хавдар үүсгэдэг эрсдэлт гол хүчин зүйлсийг байхгүй болгосноор хэтдээ хавдрын тархалт буурах нөхцөл бүрдэнэ. 

Хеликобактеритай  бол яаж хорт хавдраас сэргийлэх вэ

Японы эрдэмтэд хеликобактеритай иргэд хеликогийн эмчилгээ хийлгээд эдгэсэн гээд хорт хавдраар өвчлөхгүй гэж шууд ойлгож болохгүй гэдгийг мөн л тогтоосон. Тэгэхээр хеликобактеритай байгаад устсан ч, хелокигүй байсан ч гэсэн заавал ходоодны дурангийн шинжилгээгээр шалгуулж байх ёстой. Ходоодны хавдар үүсээд эдгэчихсэн хүний дахин хорт хавдар тусах магадал 30 хувь байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн хүний ходоодонд хорт хавдар үүсэх эрсдэлт хүчин зүйл үүсчихсэн байдаг. Тиймээс илэрсэн даруйд нь хаах асуудал маш чухал. Хагалгааны дараах хяналт, урьдчилан сэргийлэх үзлэг маш чухал.

Хавдрыг эрт оношлуулах тусам эдгэрэх магадлал нь нэмэгдэнэ

Хүний ходоод дөрвөн давхаргатай. Ходоодны салст давхаргаас эхлээд халдвар үүсч эхэлдэг. Хавдар үүсгэхийнхээ хэрээр дотогшоо хажуугийн эрхтэн рүүгээ нэвчдэг. Хавдрын эсийн хуваагдал геометр прогрессоор өсдөг. Тэгэхээр хавдар үүссэн цагаасаа эхлээд дурангийн шинжилгээгээр харагдахуйц, ойролцоогоор нэг см болох хүртэлх хугацаа бол 5-6 жил гэж үздэг. Үүнээс хойш хавдрын хэмжээ хурдан томордог. Тэгэхээр Т1 буюу салстын төвшинд хавдрыг оношлох асуудал хамгийн чухал. Булчин давхарга руугаа орж эхэлсэн бол хожуу үеийн хорт хавдар болчихдог. Эмчилгээний үр дүн муу байна гэсэн үг. Хавдар салстын төвшиндөө байхдаа голомтод өвчин. Харин салстын төвшнөөсөө доошоо яваад эхэлбэл системийн өвчин болдог бөгөөд үсэрхийлдэг, тардаг, бусад эрхтэн рүү нэвчдэг.

Хорт хавдар булчирхайндаа үсэрхийлбэл яах вэ 

Ходоодны эргэн тойронд олон булчин байдаг. Хавдар салстын нэг дэх давхаргаасаа доошоо хоёр дахь давхарга руу ороход цусан хангамж маш их байдаг учраас тэндээс эхлээд хавдар үсэрхийлдэг. Жишээ нь, Т1 буюу салстын төвшинд байгаа хавдрын хэмжээ ойролцоогоор 2 см-ээс дотогш байвал булчирхайн үсэрхийлэл байдаггүй. Харин Т2 буюу салстын доод давхарга, булчин давхарга руугаа орвол булчирхайн үсэрхийлэлт 18-50 хувь болж огцом өсдөг. Энэ тохиолдолд бусад эрхтэн рүүгээ үсэрхийлж, системийн өвчин болж байна гэсэн үг. Ер нь 5 миллиметрээс дотогш хэмжээтэй хавдарт булчирхайн үсэрхийлэл байхгүй. Нэгээс хоёр см-т мөн байхгүй. Харин 2.1-ээс дээш болбол хавдрын хэмжээ томорч, булчирхайн үсэрхийлэл бүртгэгдээд эхэлдэг. Тэгэхээр хавдрын хэмжээ жижиг байхад оношлох маш 

Хавдрын үе шат гэж юу вэ

Хавдрын  дөрвөн үе шатад хуваагддаг. Гэтэл манайд ходоодны хорт хавдрын 80 хувь нь хожуу оношлогдож, оношлогдсон жилээ нас барах тохиолдол их байна. Хожуу оношлогдож байгааг наашлуулах нь улсын чухал бодлого байх ёстой. Хүн амаа хоёр жилд нэг удаа ходоодны дурангийн шинжилгээнд хамруулдаг болбол эрт илрүүлэлт сайжирч, ходоодны хорт хавдрын нас баралтын хувийг бууруулах бололцоо бий. 

Өнөөгийн нөхцөлд Т1-гээс бусад  төвшинд орсон хавдрыг дандаа нээлттэй хагалгаа хийж, ходоодыг нь тайрдаг байсан. Орчин үед ходоодны хорт хавдрын хагалгааг дурангаар хийдэг болсон. Хавдар үсэрхийлээгүй, нэгдүгээр давхрагад байгаа үед заавал ходоодыг тайрах шаардлагагүй. Энэ нөхцөлд дурангаар хагалгаа хийж, хавдартай хэсгийг хуулж, хусаж авдаг болсон. Гэхдээ эрт оношлуулж, хавдрыг 1-2 см байхад нь илрүүлбэл тухайн хүн бүрэн эдгэрэх боломжтой болсон. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-04 10:32:01


Нийт сэтгэгдэл: (13)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (202.72.245.204) 2017-10-17 15:00:48
    Баттулга эмчидээ ажлын амжилт хүсье.Солонгос эмч нар түвэгтэй эрсдэлтэй гэж байсан хагалгааг ур чадвар гарган хийж эрүүл саруул болгож өгсөнд талархаж явдаг шүү.
  2. Зочин (139.5.217.61) 2017-10-10 08:28:26
    бүх хавдарын эх үүсвэр бол бактери, вирус шүү дээ.
  3. Zochin (66.181.177.254) 2017-10-08 11:13:51
    Хавдрийн хэмжээг см гэж бичсэн байна энэ үнэн үү. Хавдрын хэмжээ мм-ээр яригддаг юм биш үү.
  4. zochin (103.57.93.218) 2017-10-08 09:58:39
    intermedid bitgii ochooroi
  5. Соёлоо (202.9.43.39) 2017-10-06 08:03:27
    Хүүхэд хелико бактеритай бол яаж эмчлэх вэ? Заавал нөгөө 3 эмийг уух ёстой юу.
  6. Ariunaa (103.10.21.99) 2017-10-05 20:29:47
    Mundag emchdee amjilt husie..!
  7. asuult (27.123.212.133) 2017-10-05 18:44:05
    sain bnuu .bi duranduulad xelukobaktartai garsan .emchiin zaawariin daguu nar sartai emiig uusan ch hodood ih uwddug ahin duranduulah shaardlagatai yu .oir oirho duranduulah muu gj sonsson zuwulguu uguuch
  8. Zochin (202.9.41.138) 2017-10-05 17:46:40
    Ene emcheer ooroor ni duranduulsan chini bie hyamarsan..zoviuraa helsen chini mayagtai huuhen be gej aashlaad ih zan gargasan emch bna da.medlegtei bj bno Setgeltei bh heregtei emch ee
  9. Зочин (27.123.212.128) 2017-10-05 13:17:06
    Эрэгтэй хүнд хөхний хавдар гэж бх уу,18-тай бхад баруун хөх хавдаад хаьдар нь буусан боловч багавтар бэрсүү үүсээд одоо боотол хэвээрээ,одоо 49- тэй.
    1. Zochin (66.181.184.236) 2017-10-05 14:01:59
      Эрэгтэй хүн хөхний хорт хавдар тусах тохиолдол байдаг шүү. Заавал эмчид үзүүлээрэй.
    2. Зочин (59.153.113.168) 2017-10-06 06:12:56
      Тохиолдол 100:1 эрэгтэй хүнсэнд. Та заавал хавдарын эмчээс үзүүлэн зөвөлгөө авах хэрэгтэй юм б.на.
  10. Хохирогч (202.179.25.136) 2017-10-05 12:12:37
    Ходоодны хорт хавдрын 1 р шатанд байсан, ямар ч өвчин зовиургүй инээж явсан аавыг маань Интермед эмнэлэг эмчилнэ манай хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, хүчирхэг чадварлаг багтай , эрт ирсэн байна, эмчилж чадна гэж мэс засалд оруулаад цусанд нь нян орууулж, дахин дахин хагалж, тарлчлааж байгаад севис болгоод алсан даа. Эмч нарт итгэх итгэл алдарч, гэр бүлд маань асар их уй гашуу авчирсан. Хэрэв аавыгаа чадваргүй эмч нарын золиосонд тэгж тарчилж зовж нас барна гэж мэдсэн бол ... гэсэн харуусал зүрхэнд минь үүрд хадагдсан. Эмнэлэг рүү инээгээд орсон аав минь буцаж гарч ирээгүй,..... Мөнгөний төлөө эмнэлэгүүд олширч, хүний амь нас мөнгө олох хэрэгсэл болсон цаг юм байна.
    1. Зочин (202.9.43.159) 2017-10-05 12:27:33
      1-р шатанд байсан бол юу гэж мэс засал хийхэв дээ . хагалгаанд орох заалттай болчихсон гэдэг чинь нэлээд хүндэрсэн л гэсэн үг

Танд санал болгох