• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

Биологийн цагийг эсийн төвшинд судалсан эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

2017 оны Нобелийн шагналтнууд тодорч эхэллээ. Хэдхэн цагийн өмнө буюу АНУ-ын цагаар аравдугаар сарын 2-нд Нобелийн хамгийн эхний буюу физиологи-анагаах ухааны салбарын шагналтан тодорлоо. АНУ-ын эрдэмтэд болох Жеффри Халл, Майкл Янг, Мишель Росбаш нар дотоод цаг буюу ургамал, амьтан хүний бие биологийн цаг буюу өдөр, шөнийн тэнцвэрийг удирддаг эсийн төвшний механизмын судалгаагаараа анагаах ухааны салбарт Нобелийн шагнал хүртлээ. Тэдний судалгаа нь орчин үед хүмүүсийн нойр хэрхэн хувьссан, ээлжийн ажил бидний эрүүл мэндэд хэрхэн сөргөөр нөлөөлдөг болон гадаад оронд очоод ирэхэд "цагийн зөрүү" гэж нэрлэдэг нойрны эмгэг яагаад тохиодог зэрэг олон асуултын хариуг олоход тустай аж. Товчхондоо дэлхий дээр амьдарч буй бүх амьд организмууд яагаад шөнийн цагаар нойрсдог, өдрийн цагаар сэрүүн байдгийг тэд эсийн төвшинд судлан, тайллыг нь олсон юм.

Эдгээр эрдэмтэн жимсний ялааг ашиглан судалгаа хийж, биологийн хэмнэлийг хянадаг ген байдгийг тогтоожээ. Энэ ген нь шөнийн туршид эсэд хуримтлагдсан уургийг кодлож, харин өдрийн цагаар эрчимтэй ажиллаж байгааг нээжээ. Дараа нь эдгээр уургийн бүрэлдэхүүн хэсгүүдийг тодорхойлж, эс дотроо өөрөө бие дааж ажиллах цаг хугацааг зохицуулж байдаг механизмтай байдгийг нотолсон байна. Биологийн цаг нь бусад олон эст организмын эсүүд, түүний дотор хүний биед ижил зарчмаар ажилладаг гэдгийг тэдний судалгаагаар олж мэдсэн юм. Ингэснээр биологийн цаг нь бидний физиологийг өдөр бүр эрс ялгаатай үеүдэд дасан зохицоход тусладаг гэдгийг нотлох боломжтой болсон юм. Мөн биологийн цаг нь дан ганц өдрийн цагаар сэрүүн, оройн цагаар унтах зохицуулалтыг хийхээс гадна хүмүүсийн зан төлөв, дааврын түвшин, нойр, биеийн температур, бодисын солилцоо зэрэг чухал үүргүүдийг зохицуулахад тусалдаг байна. Гадаад болон дотоод биологийн цаг зөрчилдвөл янз бүрийн өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг зэргийг батлахад тэдний судалгаа тус болсон байна. Тухайлбал, амьдралын хэв маяг нь тэнцвэргүй болж, биологийн цаг нь байнга алдагдсанаар чихрийн шижин, хорт хавдар, булчингийн эмгэг, алцхаймер зэрэг өвчний эрсдэлийг нэмэгдүүлдэг байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-10-03 10:15:40


Нийт сэтгэгдэл: (7)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Ergetsuulel (109.153.68.218) 2017-10-11 00:11:06
    Ene erchin huch hemnej bn geed tsag uragshluulj hoishluulah ni ih hortoi bn. Hun ni chuhal shuu dee. Eruul mendeeree bid hohiroh yosgui. Zasag doligdohod uvul zunii tsag geed uurchuluhgui bval ih sainsan.
  2. tsolmon (66.181.185.240) 2017-10-08 11:39:02
    bidniig turvvlehdee burhan bvh zviliig ugchee ene bvhnee harin zvv l zarahssn daa
  3. tsolmon (66.181.185.240) 2017-10-08 11:37:23
    argagvi l nobel avahaar bvteel boljee bvteeliig vzeh yumsan
  4. Зочин (66.181.160.86) 2017-10-05 11:58:37
    tiim shuu bid nariin zohitsuulj chadahgui yum gj bas bn shdee, byatshan huuhduudiig tgj zovooj baidag hargis munhag baliar darga nar! uursduu ur huuhedgui yum shig amidrah ym
  5. Saruul (150.129.140.4) 2017-10-05 07:47:51
    Bi shinjleh uhaaniig bishirj bn shuu mundag shuu
  6. зочин (124.158.113.3) 2017-10-04 10:38:59
    гайхамшигтай . Я марч шинжлэх ухааны үндэслэлгүйгээр ажлын цагийг хойш урагш болгодог дарга нар минээ үүний уршиг цэцэрлэг т явдаг нялх балчир үрст маань хэлж чадахгүй ч маш хүнд тусдаг гэдгийг ээж аав нар л илүү ойлгодог
    1. цаг (43.228.130.253) 2017-10-05 13:56:27
      ер нь ажлын цагийг зариа оронд "floating" хөвөгч байдлаар тогтоодог. Тухайлбал та 8д ирмээр байвал 17 цат яву болно. 9,30-д исэн бол 18,30-д явж болно гэх мэт. Ийм аргыг манай зарим газар хэрэглэх хэрэгтэй.

Танд санал болгох