• iToim сайтын техникийн шинэчлэл хийгдэж байна!
Цэс

​У.Хүрэлсүхийг бусад 14-тэй нь харьцуулсан 10 содон баримт

Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх МАН-ын Бага хурлаас олонхийн санал авч Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвших эрхээ авлаа. Одоо УИХ-ын чуулганаас эцэслэн баталснаар тэрээр Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдаар томилогдох юм. Гуч дахь Ерөнхий сайдыг өмнөх 14 Ерөнхий сайдтай нь харьцуулсан зарим содон баримтыг хүргэе.

1. 1992 оны Үндсэн хуулиас хойш тооцвол У.Хүрэлсүх “дан дээл”-тэй 6 дахь Ерөнхий сайд болно . Түүний өмнө П.Жасрай, Ж.Наранцацралт, Ц.Элбэгдорж, С.Баяр, М.Энхсайхан нар “дан дээл”-тэйгээр Засгийн газраа тэргүүлж байв.

2. У.Хүрэлсүхийн тэргүүлэх танхим 1992 оноос хойшхи 25 жилд байгуулагдаж буй 15 дахь Засгийн газар болно.

3. 1992 оноос хойш Ерөнхий сайдаар томилогдохоосоо өмнө хамгийн олон Засгийн газарт сайдаар ажилласан нь У.Хүрэлсүх юм. Түүний дараа Н.Алтанхуяг эрэмбэлэгдэнэ. У.Хүрэлсүх өмнө нь Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайд, мөн хоёр удаа Шадар сайдаар ажилласан бол Н.Алтанхуяг гурван Засгийн газарт буюу Хүнс, хөдөө аж ахуйн сайд, Сангийн сайд, Шадар сайдаар ажиллажээ. Харин ардчиллын түүхэнд хамгийн олон Засгийн газарт ажилласан улстөрчдийн амжилтаараа У.Хүрэлсүх нутгийн ах Ч.Улаантай эн зэрэгцлээ. Ч.Улаан анх П.Жасрайн танхимд Үндэсний хөгжлийн сайдаас эхлээд Шадар сайдаар нэг, гурван удаа Сангийн сайдаар гээд мөн л таван Засгийн газарт ажиллажээ.

4. Сүүлийн 25 жилд тодорсон 15 Ерөнхий сайд нар дотроос цэргийн сургууль төгссөн хоёр дахь хүн нь У.Хүрэлсүх болж байна. Ц.Элбэгдорж хуучнаар ЗХУ-д цэргийн сэтгүүлчээр төгссөн бол, У.Хүрэлсүх Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн байна.

5. Монголын Улсын Ерөнхий сайд нар дотор хамгийн ихдээ дөрвөн удаа УИХ-д сонгогдсон хүмүүс бий. Тухайлбал, Р.Амаржаргал, М.Энхболд , Н.Алтанхуяг, Сү.Батболд нар. Харин У.Хүрэлсүх УИХ-д 3 удаа сонгогджээ.

6. Ардчилсан Үндсэн хууль баталснаас хойш гэж үзвэл Хэнтий аймгаас төрөх анхны Ерөнхий сайд У.Хүрэлсүх болох нь. Тэрээр Сүхбаатарын гаралтай ч, Хэнтийд төрсөн гэж намтартаа бичдэг. 1992 оны Үндсэн хуулийг батлахаас өмнөх халгиатай он жилүүдэд мөн л Хэнтий аймгийн харъяат Д.Бямбасүрэн Ерөнхий сайдаар ажиллаж байв.

7. У.Хүрэлсүхийн хувьд МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гурав дахь Ерөнхий сайд болох нь. Түүний өмнөх Ерөнхий сайд нар дотроос Н.Энхбаяр, С.Баяр нар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв

8. Насны хувьд У.Хүрэлсүх хамгийн залуу Ерөнхий сайдын амжилтын эзэн болохгүй ба тэрээр 49 настай. Ардчилсан Үндсэн хуулиас хойшхи Ерөнхий сайд нараас Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нар хамгийн залуудаа буюу 35 насандаа Ерөнхий сайдаар томилогдсон. Харин 1911 оноос хойшхи түүхэнд бол Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн хамгийн залуудаа буюу 34 насандаа Ерөнхий сайдаар томилогдож байжээ.

9. Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн мандуулснаас хойш өдгөө хүртэл 29 Ерөнхий сайд томилсон байдаг. Харин ардчилсан Үндсэн хуулиа баталсан 1992 оноос хойш 14 Ерөнхий сайд томилсон, одоо 15 дахь нь У.Хүрэлсүх болно. Эдгээр 15 Ерөнхий сайдыг намын харьяаллаар үзвэл С.Баяр хоёр удаа томилогдсоныг нь оруулаад тоолбол У.Хүрэлсүх МАН-аас санал болгосон найм дахь Ерөнхий сайд болох юм.

10. 1992 оноос хойш парламентад нэг намын үнэмлэхүй олонхиор засагласан азтай дөрвөн Ерөнхий сайдын нэг нь У.Хүрэлсүх болох нь. П.Жасрай, Н.Энхбаяр, Ж.Эрдэнэбат нар. Одоо У.Хүрэлсүхийг томилох МАН парламентад 65 суудалтай. Харин С.Баяр, Сү.Батболд нарын тэргүүлсэн танхим стандарт бусаар хамтарсан танхим байсныг эс тооцвол бусад нь хувьд хүчний харьцаа тун ойролцоо, У.Хүрэлсүхээс өмнөх есөн Ерөнхий сайд албан ёсны олонхигүй эвслийн Засгийн газрыг тэргүүлж байв.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-26 15:51:19


Нийт сэтгэгдэл: (14)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Зочин (166.137.246.17) 2017-09-30 18:06:57
    Ямар тэнэг харьцуулалт бичдээ илжиг вэ
  2. Зочин (66.181.178.133) 2017-09-30 13:23:34
    МАН - ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙГ ТӨРИЙН САЙДЫН СУУДЛААС БҮГДИЙГ НЬ ЗАЙЛУУЛЖ , ДЭД САЙДУУДЫН ОРОН ТООГ ЦОМХОТГОХ НЬ ЗҮЙТЭЙ !
  3. Цэнгэ (162.157.212.62) 2017-09-27 14:32:49
    М.Энхсайхан гишүүн биш байлаа. Ч.Сайханбилэг 35-тай байгаагүй
  4. Зочин (202.170.70.34) 2017-09-26 16:54:29
    Боловсролгүй л гэх юм. Уул нь 3 ч дээд сургууль төгссөн юм биш үү. Ер нь боловсрол гэж юуг хэлээд байгаа юм болоо.
  5. Иргэн (27.123.214.90) 2017-09-26 13:49:16
    Боловсролтой гээд сэтгэл үгүй бол яахав.Дипломны голууд хийж гийгүүлсэн юм ер алга.Улам доош уруудлаа.Ерөнхийлөгч,ерөнхий сайд хоёр хамтраж ажилласай.
  6. Зочин (103.9.90.66) 2017-09-26 13:18:23
    shineer saijruulsan manan, eh oronch todotgoltoi hudlaa hiirhsen terbumtanguud uye n bolloo
  7. Уншигч (66.102.9.23) 2017-09-26 12:19:56
    Иш чааваасдаа.Боловсролгуй хулигаан
    1. Иргэн (202.21.106.147) 2017-09-26 17:58:14
      Гарьдхүүгийн Баярсайханы бичсэн коммент байна
  8. Bold (202.9.42.132) 2017-09-26 11:32:17
    Saikhanbileg 35-tai????
    1. Tsen (162.157.212.62) 2017-09-27 14:31:20
      Энп 2 удаа Алдсан байна. "Давхар дээлгүй М.Энхсайханыг орхиж, мөн Сайханбилэг 35 гэдэг алдаа
  9. өйа (122.201.26.249) 2017-09-26 10:51:17
    Энэ Баттулга гэж ямар аймар хорхойтсон шүд шиг хүн бэ. Цаашаа өвчлөл нь тархаад өөр нам руу хүртэл орж, завааруулаад л.
    1. Зочин (66.181.160.42) 2017-09-27 09:03:42
      Шүдний хорхой бишээ. Олига хувалзнуудыг устгах ивомек тариа хийж байгаа ч юм уу.
  10. Зочин (64.71.171.73) 2017-09-26 10:47:15
    За тэгээд Монголчууд чинь бүгд яллаа. Одоо хөгжөөд алаад өгөх юм байгаа биз дээ. Эрлийзүүдээрээ ажилаа хийлгээл айн. Бааварлана биздээ миний муу хондлой дээрээ хөх толботой Чингисийн үр сад тэнгэрлэг аархалууд минь.
    1. Гоё (27.123.214.92) 2017-09-26 13:31:04
      Сайхан хэллэ

Танд санал болгох