• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Амазон хоёр дахь салбараа байгуулахад 5 тэрбум доллар зарцуулна

Амазон компани худалдааны салбарт тендерийн шинэ дайныг эхлүүлээд байна. Интернэт худалдааны магнат Амазон компанийн зүгээс пүрэв гаригт хийсэн мэдэгдэлд, Хойд Америкт хоёр дахь төв салбараа нээх гэж буйгаа хэллээ. Энэ нь АНУ-ын Сиэтл дэх төв салбараас гадуур баригдаж буй анхны салбар юм. Амазон шинэ оффистоо “HQ2” хэмээн нэрийдсэн бөгөөд тус байгууламжийг барихад 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Мөн тус оффист 50 мянган ажилтантай ажиллахаар тооцоолсон байна. Амазон дэлхий даяар 380 мянган ажилтайн ба тэдгээрийн 40 мянга нь Сиэтл дэх төв салбарт ажилладаг юм.

“Олон тэрбум доллар бүхий өндөр цалинтай ажлын байрууд, хэдэн сая долларын хөрөнгө оруулалтыг авчрах хоёр дахь “гэр”-ээ хүлээж авна гэхээс сэтгэл тогтохгүй байна” гэж Амазоны гүйцэтгэх захирал Жефф Безон хэллээ.

Гэхдээ шинэ оффис баригдах газрыг Амазон тодорхой хэдэн шаардлагын хүрээнд сонгож байгаа бөгөөд доод тал нь нэг сая хүн амтай, олон улсын нисэх онгоцны буудалтай, тогтвортой бизнесийн орчин бүхий хотыг сонгох ажээ.

“HQ2”-ыг байрлуулах хүсэлт олон газруудаас ирээд эхэлсэн бөгөөд ойролцоогоор 50 орчим хот санал тавьсан байна. Амазон хоёр дахь салбараа барих газрыг ирэх жил олон нийтэд зарлах ажээ.

Эх сурвалж: Business Insider

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-22 15:33:46


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох