• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

"​Сонор плаза"-гаас 64-ийн автобусны буудал хүртэл авто зам тавьжээ

Оюутны гудамжны туслах замын ачаалал маш их байдаг. Үүнийг багасгах зорилгоор Оюутны гудамжны туслах зам буюу Сонор плазагаас хойшоо 64-ийн автобусны буудал хүртэл авто тавьж дуусчээ. Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра товч мэдээлэл өглөө.

Тэрээр хэлэхдээ “Оюутны гудамжны туслах замын ачаалал их байдгаас маш их түгжрэл үүсдэг. Учир нь энэ хэсэгт их дээд сургууль, оюутны дотуур байр, орон сууц төвлөрснөөс хүн ам ихтэй. Гэтэл тээврийн хэрэгсэл усан бассейн руу эсвэл спортын төв ордны аркаар гарах гэсэн хоёр л урсгалтай. Спортын ордны аркаар гарахад хүн машинд шүргүүлэх магадлалтайгаас гадна онцгой байдал, яаралтай түргэн тусламж орж, гарахад түгжрэл үүсч цаг алддаг. Үүний улмаас Логарифм бүрэн дунд сургуулийн хажуугийн байранд хоёр айл шатахад гал коммандын машин орж чадахгүй тохиолдол гарч байсан. Иргэдийн хүсэлтийн дагуу Оюутны гудамжны туслах замыг Бээжингийн гудамжтай холбосон хоёр талдаа явган хүний зам бүхий зургаан метрийн өргөнтэй чулуун зам тавилаа. Ингэснээр тухайн орчны түгжрэл буурч, онцгой байдал, түргэн тусламж цаг алдалгүй ажиллах боломж бүрдэж байгаа юм” гэлээ.

Шинээр тавьж байгаа дагуух 46-р байрны зарим иргэдийн сэтгэгдлийг сонслоо.

-Иргэн Түмэн: Сайн мэдэхгүй байна. Багшийн дээдийн туслах зам, спорт ордны аркаар орж гарах түгжрэлийг бууруулах зорилгоор энэ замыг тавьж байгаа бодож байна.

-Иргэн Энхчимэг: Сайн хэрэг. Гэхдээ хажуугаар нь машин зогсоод байвал ямар түгжрэл буурахгүй.

-Иргэн Лхагва: Сайн ажил боллоо. Багшийн дээдийн Сонор плазагийн туслах зам болон Спортын төв ордны арын түгжрэл багасна гэж бодож байна.

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-22 11:46:21


Нийт сэтгэгдэл: (15)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Indra-d (59.153.113.78) 2017-09-23 08:07:50
    Chi uuriiguu ajil hiij bn gej bodoj bnu ymarch tootsololgui. Ene olon hun bugd eruul mend erhiinhee tuluu zam tawiulahgui gej eserguutsseer btal heden tugrug idehiin tuluu ingej bga bol idsen mungu chin har tolgoi dr chin buuh udur irnee!!! Olon oyutan huuhed zaluus yvdag zam shu ged nogoon baiguulamj mod tarih tohijilt uilchilgeeg hiisen bol chamaig uneleh bla hugiin hulgaich. Mungunii tuluu nudee uhaj ughuus ch butsahgui yumnuud
  2. Иргэн (103.212.116.237) 2017-09-22 22:30:07
    Худалч дарга нартай хот сvйрэх нь. Хаашаа л харна машины зам. Тайван алхах газаргvй машин чихэлдэж сигналдсан хvнд ээлгvй, хvvхэд хегшдийн амь насанд халтай ийм хот гэж байх уу ??? Машины утаа, сигнал, жолооч нарын хэрvvл сонсч амьдрах боллоо одоо бид нар. Энэ хотын удирдлага дvvрцэн малнууд еерсдее Зайсанд амьдардаг биз, муу авилгач нар.
  3. ombol (202.9.41.128) 2017-09-22 19:51:11
    Индраг АТГ-д өг худлаа мэдээлээл байна
  4. Zochin (202.9.43.186) 2017-09-22 19:41:20
    Shal hudlaaa medeelel bn shdee! Buh irged eserguitsej bgaa! Hen negnii mungu ideh gj tavisan zam shu!
  5. Зочин (202.5.195.182) 2017-09-22 18:59:37
    Үнэн тэнэг юм бичих юмаа. Энэ гудамж нь оршин суугч иргэдээс илүүүтэй Монголын 5 том их сургуулийн 4 сургуулийн оюутан суралцагчид зорчдог гол гудамж шүү дээ. Энд автомашины бус хүний түгжрэл болдог. Одоо автозам боллоо гээд түгжрэл буурах бус явган зорчигч хөөрхий иргэд, оюутнуудад жинхэнэ аюултай гудамж боллоо доо. Мэдлэг чадваргүй, мэргэжлийн бус дээрээ хүнлэг сэтгэлтгүй, ухамсар дорой дарга нарын харалган шийдвэр хэдэн хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд хор хөнөөл гаргахыг таашгүй. Үнэндээ л завхарсан нийгэм юм даа.
    1. Zochin (122.201.31.209) 2017-09-22 22:07:24
      Yag unen. Oir orchmiin buh irged ene zam tavih ajliig eserguutsej baisan
  6. Зочин (202.9.42.70) 2017-09-22 18:00:10
    Өө хөөрхий, явган хүнийхээ замыг машин зам болгоотохжээ. За нисэж сурахгүй бол ч энэ хотод алхах зам ч олдохоон байлаа л даа. 1 ч явган хүний замгүй, ногоон байгууламжгүй, машин техникээр хахаж цацсан хот болох зорилго тавьцан юмуу хаашаа юм, завхарсан ч нийгэм юм дөө
  7. Зочин (122.201.28.5) 2017-09-22 17:26:49
    Гоё зам болжээ, баяр хүргэе
  8. Зочин (66.181.188.126) 2017-09-22 16:12:32
    Яг түгжрэл буурч харагдаач. 64-ийн энэ хавь оюутнууд ирэхээр пиг машин болчдог , улам л дордуулах юм хийж байх юм аа муу хар лаларууд
  9. 36-р байрны оршин суугч (103.212.116.237) 2017-09-22 14:59:18
    Энэ замыг тавьснаар тугжрэл буурахгуй . Оршин суугчид бид нар л машины утаанд хордож. чимээ шуугиан тооснд дарагдана.Манай байрны гадаа пиг машин зогсоод. хуухдээ Логарифм сургуулийн хашаанд салхилуулдаг байсан одоо енгерсен амар тайван байдал алга болж байна. .Манай 4 байр руу ШУТИС-ийн зуун талын замаар машин челеетей ордог Хервее ШУТИС хашаан доторх том талбайнууддаа оюутнуудынхаа машиныг зогсоогоод.тэдэндээ сандал тавиад тохижуулчихвал манай гадаа уг нь тав тухтай болох юм Явган замаа хэвээр нь байлгах хэрегтэй байна шуу дарга нараа
  10. Худал мэдээ (202.9.42.70) 2017-09-22 14:08:54
    Сонор плазагаас 64-ийн автобусны буудал хүртэл зам тавьсан гэж шал худпаа шүү . 64-ийн буудлаас Оюутны гудамжны дөнгөж амсар дээр чулуугаар 7 м өргөнтэй замыг иргэд биднийг эсэргүүцсээр байтал тавьчихаад Сонор плазагаас ийм урт зам тавьсан гэж мөнгө иддэг юм байна шүү. Авилгалтай тэмцэх газар энэ Индра гэж даргыг шалгах хэрэгтэй байна Дээр нь хотынхоо замыг мэддэггүй дарга байна. ШУТИС-ын баруун талаар орон сууцнууд руу орох замтай, Этүгэн сургуулийн баруун талын зам огт бөглөрдөггүй шүү. Энэ замаар хөгжлийн бэрхшээлтэй 25-р сургуулийн хүүхдүүд, Хобби, Үү-цай, Хөгжим бүжиг, Логарифм дунд сургуулийн сурагчид явдгийг огт дурдаагүй байна. Нийслэлд байгаа авто машингүй ганц гудамжийг устгах хэрэггүй . Манайх хүүхэд залуучуудын орон мөртлөө тэднийхээ төлөө юу ч хийдэггүй нь харамсалтай. Тэр олон хүүхдийн ТББ-ууд , Замын цагдаагийн газар анхааралдаа авч замын энэ хэсгийг явган хүниийх хэвээр нь үлдээвэл зохилтой
    1. Zochin (122.201.31.209) 2017-09-22 22:10:35
      Yostoi unen helsen baina
  11. Зочин (202.9.42.70) 2017-09-22 13:30:09
    Tsaad utag urchriig ni oilgoj medeelmeer yum, Oron suutsniihaan bugd demjihgui eserguutsej bhad, darga nariin l mungu ideh gesen luivar shde. yavgan gudamj bolgoson bol oyutan suragch orshin suugchid bayarlah blaa.
  12. Tugjrel (27.123.214.80) 2017-09-22 12:45:34
    Tugjrel buurahgui. Tana tuviin urd gants nariin zam deer buh zam ogtoltsood tujerdeg odoo ene zam nemegdsen bur tujruulne. Urgediin huselteer bish uursdiin husleer tavchaad hairan hurungu mungu demii ursnee
    1. Зочин (122.201.31.209) 2017-09-22 22:11:45
      Mash haramsaltai bna

Танд санал болгох