• 2017 оны 10 сарын 23  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Монгол Улс өндөгний импортыг хориглох уу

Дэлхий дахинд, бараг Монголоос бусад орнууд өнөөдөр фипронил бүхий хортой өндөгтэй “дайтаж” байна. Зарим улс орон өндөгний импортыг хориглож, зарим нь зах зээлд нийлүүлсэн өндгийг буцаан татаж байна.

Европын холбооны нийт 28 улсаас 24-т нь фипронилтой өндөг илэрч, мөн 16 улсад тархсаныг Европын холбооноос мэдээллээ.

Европт ийм бодис илэрсэн хэдэн сая өндгийг устгалд оруулж, өндөгтэй бүтээгдэхүүн буюу, хавчуургатай талх зэргийг хүнсний дэлгүүрүүдээс буцаан татав. Хяналт шалгалт одоо ч үргэлжилж байна.

Европын холбооны орнуудын бараг бүх улсад фипронилтой өндөгний аюул нүүрлэснээс болж ОХУ Европын холбооноос өндөг импортлохыг зогсоосон. Тус улс өндөгний хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээрээ бүрэн хангах боломжтой учир Европын холбооны орнуудын компаниудыг ОХУ-д өндөг борлуулах эрх олгохоос татгалзжээ.

Харин Азийн орнуудаас Өмнөд Солонгост фипронилтой өндөг илэрсэн. Бохирдолтой өндөгний тархац нэмэгдэхээс сэргийлж тус улсын Хөдөө аж ахуйн яамнаас 3000 гаруй тахианы фермийн үйлдвэрлэлийг түр зогсоосон. Үүний дараа Хятадын албаныхан фипронилын хэрэглээг хориглох шийдвэр гаргасан юм.

БНХАУ-ын эрх баригчид малын эм, хоол тэжээл болоод хүнсний үйлдвэрлэлд зориулагдан хийгдэж байгаа аливаа үйлдвэрлэлүүдэд фипронилыг ашиглаж байгаа эсэхийг нягтлан шалгах үйл ажиллагааг өнгөрсөн сарын 23-ны өдөр эхлүүлсэн. Мөн Европын холбооны орнуудын өндөгний импортыг хаасан. Хятад улсад одоогоор бохирдогдсон өндөг байхгүй гэдгийг Хөдөө аж ахуйн яамнаас хэлж байгаа юм.

Гэвч, Тайваньд фипронилтой өндөг илэрсэн болохыг наймдугаар сарын 28-д Синхуа агентлаг мэдээлсэн. Тус агентлагийн мэдээлснээр, Тайваний 354 фермийн өндөгнөөс дээж авч үзэхэд 44 фермийн өндөгнөөс фипронил илэрчээ. Тиймээс 65 мянган шингэн өндөг болоод сая гаруй ширхэг өндгийг зах зээлээс буцаан татах шийдвэрийг Тайваний захиргаа гаргасан байна.

Фипронил гэж юу вэ

Фипронил нь маш хортой бөгөөд мал аж ахуйд бөөс, бүүрэг, хачигнаас сэргийлэх зорилгоор түгээмэл хэрэглэгддэг бодис юм. Энэхүү бодисыг зарим тохиолдолд хортон шавжаас хамгаалах үүднээс газар тариаланд хэрэглэх нь бий. Харин хүнсний үйлдвэрлэлийн газарт энэхүү бодисыг ашиглахыг хориглодог.

Фипронил хэрхэн өндгийг хордуулсан бэ

Шувууны аж ахуй эрхэлдэг фермүүдийн олонхи нь "Dega 16" хэмээх шувууны хортон шавж болох улаан хачигнаас хамгаалах ариутгалын бодисын чанарыг сайжруулахын тулд фипронилыг хольж хэрэглэдэг. Улаан хачигтай шувууг эмчлэхгүй удвал эцэнхий туранхай болж, өндөглөхөө больдог. Тиймээс шувуу, тэр дундаа тахианы фермүүд энэхүү бодисыг хэрэглэдэг бөгөөд ингэхдээ зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү хэмжээгээр хэрэглэн улмаар тахиа хортой өндгөөр өндөглөхөд хүргэжээ.

Хүний биед ямар аюултай вэ

Хортой өндгийг их хэмжээгээр идвэл хүний элэг, бөөр, бамбай булчирхайг өвчлүүлэх аюултай. Хэрвээ хүний биед аюултай хэмжээнд хүрвэл дотор муухайрах, бөөлжих, нүд өвчлөх, арьс өрөвсөх зэрэг шинж тэмдгүүд илэрнэ. Цаашилбал, бамбай булчирхайн хорт хавдар үүсгэх аюултайг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс тогтоосон. Германы холбооны эрсдэлийн үнэлгээний хүрээлэнгийн хэлж буйгаар, 16 кг жинтэй хүүхэд өдөрт 1.7 өндөг идэхэд аюултай хэмжээнд хүрнэ. Харин 65кг жинтэй насанд хүрсэн хүн өдөрт 7 өндөг идвэл аюултайд тооцогдоно. Үүнд өндөгтэй ямар ч төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг багтааж болно. Дээрхээс харахад бохирдсон өндөг нь насанд хүрэгчдэд аюул учруулах эрсдэл харьцангуй бага ч хүүхдүүдэд үзүүлэх нөлөөллийн эрсдэл өндөр учир эцэг эхчүүдийг хүүхдээ өндөг агуулсан аливаа хүнсээр хооллохдоо болгоомжтой хандахыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Монголд аюултай юу

Манай Улс 2016 оны урьдчилсан гүйцэтгэлээр нийт 4.6 мянган тонн өндөг үйлдвэрлэсэн байна. Өндөгний хэрэглээний 60 хувийг дотоодын үйлдвэрлэлээр, 40 хувийг импортоор хангадаг аж. 2016 оны байдлаар 83.87 сая ширхэг өндөг импортолсны дотор нийт импортын 99 хувийг ОХУ-аас, нэг хувийг БНХАУ-аас нийлүүлжээ.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас фипронилтой өндөгний талаар тодруулга авахад, Манай улсад фипронилтой өндөг одоогоор илрээгүй болохыг хэллээ.

ОХУ болон БНХАУ-аас гол импортын нийлүүлэлт хийгддэг манай улсын хувьд одоогоор фипронилоор хордогдогдсон өндөг албан ёсоор илрээгүй ч хортой өндөг нийлүүлэгдэх магадлал байхыг үгүйсгэхгүй юм.

Гэхдээ хяналтыг зөвхөн импортын өндгөөр хязгаарлаж болохгүй. Дотоодод ч хориотой бодис ашиглаж байх магадлалтай талаар жиргээчид байр сууриа илэрхийлсээр байна. Тухайлбал,

Ломбын Эрхэмбаяр (@Lombo_erkhem)

“МХЕГ хяналтаа тавина уу! Химийн тэжээл хэрэглэж, хүний санаанд багтамгүй хямд үнэтэй гаргаж буй ОРОС ӨНДӨГ ХАВДРЫН ГОЛОМТ БОЛЖ БАЙНА”

Доктор Чулуунжав

“Монголд Со эзэнтэй хүлэмжүүдэд пестицид хэрэглэж байна. Хүлэмжид пестицит огт хэрэглэж болохгүй” гэжээ.

Монголчууд жилд ойролцоогоор 100 сая ширхэг өндөг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл, өдөрт дунджаар 2-2.5 сая өндөгний хэрэгцээтэй гэсэн үг. Гэхдээ нэг өдрийн хэрэгцээнийхээ 800-900 мянгыг бид өөрсдөө үйлдвэрлэж, үлдсэнийг нь хойд хөршөөс зөөж байна.

Дэлгүүрийн лангуун дээр “Орос өндөг 280 төгрөг, Монгол өндөг 350 төгрөг” гэсэн бичгийг бид хараад гайхдаг. Борлуулагчид хүртэл импортын бүтээгдэхүүн яагаад дотоодын бүтээгдэхүүнээс хямд байгаад гайхширдаг. Тэр байтугай, Орос өндөг Орост худалдаалагддагаасаа ч хямд үнээр Монголд зарагддаг. Энэ бүхний гол шалтгаан удаан хугацаанд тээвэрлэгдэн ирэх импортын хүнсэнд хэрэглэж буй ямарваа нэг бодистой холбоотой юм биш байгаа гэсэн хардлагыг олон хүмүүсийн дотор төрүүлж байна.

Үнэхээр импортын болоод дотоодын өндөг аюулгүй юу, хэн үүнд баталгаа өгөх вэ?

Өндөгний хугацааг хэрхэн мэдэх вэ

Хагас литрийн саванд ус хийж түүн дээр хоолны нэг халбага давс хий. Дараа нь өндгөө хийж хөдөлгөөнийг нь ажигла.

1-Шинэ өндөг

2-Долоо хоносон өндөг

3-Гурван долоо хоносон өндөг

4-Муудсан өндөг

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-20 11:47:46


Нийт сэтгэгдэл: (6)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Zochin (223.39.189.109) 2017-09-20 16:30:27
    Oros yagaad xymd ve gevel xeden sayar ni uildverledeg ; Tejeelee uursduu uildverledeg uchraad xymd baigaa. Manaix shig tejeelee Xytadaas valutaar avax bish dee. Xeden fotoodiin uildveriin lobbid avtaj xamag yumandaa xorig tavij ursuldugchgui boloxoor une ni tengert xadaj chanar ni gazart unasan buteegxxuun xeregledeg uiltei uls vh yumaa daa bid
  2. Zochin (223.39.189.109) 2017-09-20 16:26:28
    Lombiin Erxembayar uuruu Tymen shuvuutiin ezen biz dee.
  3. Зочин (125.35.31.82) 2017-09-20 16:01:19
    Бүзэнхүү минь юу бичннд бнаа. Наад тоонуудаа хараач. Ухаан санаа зүгээр үү. "Монголчууд жилд 100 сая өндөг иддэг гэснээ өдөрт 2-2.5 сая -г иддэг гэх.
  4. Zochin (103.229.121.216) 2017-09-20 14:01:47
    Hujaa tejeeleer tejeesen tahia aas garsan undug hujaa baij taaraa
  5. Zochin (103.229.121.216) 2017-09-20 14:00:18
    Mongol undug gej yu baihav dee. Dandaa Hujaa tejeeleer tejeesen tahia nii undug bizdee.
  6. Зочин (139.5.217.29) 2017-09-20 12:35:33
    Солонгост янз бүрийн ***** амьтны гаралтай өвчин байнга зогсоо зайгүй гардаг ш дээ. Тэгээд ч ходоодны өвчлөлөөр дэлхийд тэргүүлэгч улс. Хятад ч ялгаагүй.

Танд санал болгох