• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Замын цагдаагийн уулзвар дээгүүр барих гүүрэн зам 2019 онд ашиглалтад орно

Улаанбаатар хотын өнгө үзэмж өдрөөс өдөрт сайжирч, шинэ зам талбай, өндөр шилэн барилгууд сүндэрлэж байна. iToim агентлаг хотын хаана ямар зам талбай, барилга байгууламж  шинээр баригдаж, ямар бүтээн байгуулалт өрнөж байгааг “Миний Улаанбаатар” буландаа цувралаар бэлтгэж эхэллээ. Энэ удаа Замын цагдаагийн уулзвар дээгүүр баригдах Монголын анхны гүүрэн замыг онцолж байна.

Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон гүүр барих ажлын хүрээнд Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух “Замын цагдаагийн ойролцоо баригдах гүүрэн гарц барих төсөл”-ийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн. Одоогоор зам талбайн бэлтгэл ажлыг хийж дуусгасан бөгөөд инженер шугам зайлуулах ажил хийгдэж байгаа юм байна.

Их Монгол Улсын гудамжнаас дунд гол, төмөр зам, нарны зам дээгүүр Олимпын гудамж руу буух гүүрэн гарц баригдсанаар төмөр замаар тусгаарлагдсан хотын төвийн хэсгийг холбосон саадгүй нэвтрүүлэх чадвар бүхий босоо тэнхлэгийн гол замын сүлжээг бий болгох юм. Ингэснээр хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, иргэд ая тухтай саадгүй зорчих, цаг хугацаа шатахуун хэмнэх, эдийн засгийн өндөр үр ашигтай, нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах чухал ач холбогдолтой гэж нийслэлийн авто замын газраас танилцуулсан. Тус гүүрийг 2019 он гэхэд барьж, дуусган замын хөдөлгөөнд оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгааг Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра ярилаа.

Монголын анхны гүүрэн замын  талаарх онцлох тоо

1.Олимпын гудамжнаас Нарны зам болон төмөр замын 406 дугаар гарам дээгүүр Их Монгол Улсын гудамж руу буух үндсэн гүүр 470 м урттай, 16.5 м өргөнтэй 4 эгнээ гүүр байна.

2.Зүүн хойт талд үндсэн гүүрэн дээрээс Нарны зам руу холбогдох “С” рампын 8.5м өргөнтэй 2 эгнээ гүүр нийт 15 у/м гүүр, 165 у/м тулц хана, нүхэн гарцын хамт,

3.Нарны замын зүүн талаас ирэх автомашин үндсэн гүүрэнд холбогдож Их Монгол улсын гудамж руу буух баруун хойд талын “В” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 160 у/м гүүр, 110у/м тулц ханатай,

4.Нарны замын баруун талаас ирэх автомашин үндсэн гүүрэн дээгүүр гарч Их Монгол улсын гудамж руу буух “А” рампын гүүр нь 8.5м өргөнтэй 2 эгнээ нийт 400 у/м гүүр, 237 у/м тулц ханатай,

5.Төмөр зам дээгүүр явган хүний гүүр

6. Дунд гол дээгүүр усан паркийн замтай холбогдсон төмөр бетон гүүр барихаар төлөвлөжээ. 

Замын цагдаагийн уулзвар дээгүүр  баригдах гүүрэн гарц баригдснаар нарны зам, Гадаад хэргийн яамнаас Home плаза хүртэлх замын түгжрэл багасч, төмөр замаар гарах авто машины осол аваар буурна гэж тооцжээ. 

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-20 10:17:34


Нийт сэтгэгдэл: (37)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

  1. Коёин (66.181.179.250) 2017-09-27 17:12:40
    Нарны гүүр барихад л болоо ш дээ
  2. зүгээр жаахан юм бодол доо (27.123.214.123) 2017-09-21 21:38:54
    энэ уулзвар тийм их ачаалалтай уулзвар юм уу? хэрэггүй газар хэрэггүй юм хийх юм. Төв шуудан, баруун, зүүн дөрвөн зам, наран туулын уулзвар гээд хаашаа хөдөлдөггүй уулзварууд байхад. Ёстой нэг ухаанд нь ухна үхчихсэн хогнууд
  3. Зочин (202.9.47.177) 2017-09-21 12:16:42
    yarmagiin guur zamiin tsagdaagiin guur 2iig hitad kompan barij bga ( hitad ajilchadiin tusalahiin 1udriin tsalin 90ees 80 ene tsalin hamgiin dood tsalin tegeed 1sard 1say tugrug hergeleeni mungu gej awdag) Mongol ajiltanii tsalin udriin 30 tegeed buun ym bolj sard neg udaa ugdug barilgiin buh matiral hitad ulsas orj bga derees ni biton zuurmagaa uurusduu hiij bga
  4. irgen (202.179.16.217) 2017-09-21 11:57:29
    Hairan mungu.Home plaza gaas bolj ingej bna shyydee.
  5. зочин (66.181.181.150) 2017-09-21 11:56:29
    Төмөрзам тал руугаа төлөвлөх хэрэгтэй шүү дээ. Төлөвлөлт нь буруу байна даа. Орон сууц руу дуу чимээ гээд стрессийн байдал улам ихэснэ. Аюулгүй байдлаасаа ч буруу байна.
  6. Зочин (66.181.165.88) 2017-09-21 09:14:01
    Энэ зурган дээр HOMEPLAZA -ийн зураг огт байхгүй байна
  7. Монгол. (103.229.123.78) 2017-09-21 08:25:32
    Маш харамсалтай байна. Энэ гүүр ямар хэрэгтэй юм бэ? Энэ гүүрээ Туул гол дээгүүр бариач... Хайран мөнгө.
  8. Содоо (66.181.182.70) 2017-09-20 23:17:05
    Хоом плаза гэж нэг сайхан шавар байнаа.Ямар авилгач нь газар зарсан бол
    1. Зочин (202.21.106.113) 2017-09-21 01:17:25
      Ehleed Homeplazag nuulgechih , tged guuree shiidvel taarna!
    2. Уншигч (27.123.214.80) 2017-09-21 09:37:40
      Хоум плаза чинь сандуй миеэ 2-нх мэддэггү юм уу?
  9. сэлэнгэ (66.181.160.73) 2017-09-20 22:52:44
    энэ замаас нарантуул уруу яаж орох юм болдоо
  10. Зочин (103.212.119.71) 2017-09-20 22:05:25
    Төмөр зам нь оросын мэдэлд бид дээгүүр нь гүүр барьж бөөн өр тавих. Тэр оросуудаар төмөр заман гүүр бариулаач
  11. марзан (202.21.106.149) 2017-09-20 19:50:17
    Өндөр байшинтай болхоор гоё болж байгаагийн элэрхийлэл юм биздээ. Байгалаа сүйтгэх Баруунуудын хөгжил гэж ойлгох андуурал биш биз ? Хүний нерв барсан гудамж, чихцэлдээн хүний нийгэм гэж өнгөцхөн өнгө талаасан хараад бураад бгаа биш үү ?
  12. Зочин (182.160.3.156) 2017-09-20 19:08:40
    Home plazeg nuulguul taarna
    1. Zochin (27.123.214.118) 2017-09-20 19:49:35
      Home plazag buulagyaa
    2. Уншигч (27.123.214.80) 2017-09-21 09:38:43
      Эзэд нь болох сандуй Миеэ 2 боож үхэх байлгүй дээ
  13. zochin (118.131.222.196) 2017-09-20 18:25:58
    chadkuee yag bariach chadaach herwee barih yum bol heden 100n jiliin daraa duusah bhda teglech hachinl yum hiih bh
    1. dasda (202.21.106.105) 2017-09-20 18:44:12
      ишшш чаааваас
  14. Зочин (180.149.80.75) 2017-09-20 18:06:25
    Hichneen hurdtai guur davlaa geed home plaza duhuud toormosloz l taarna. Tegeed l tugjrel geech ni salahgui heveeree l baij bn. Home plaza-g avch haya 80 ch yum uu 100 tai yavj boloh bololtsoo uusge tegj baij l neg yum gaigui bolj yu magad. Taxi haa saigui zogsdogiig boliulah heregtei yum ehendee za yaj ch hicheegeed yu ch hiigeed nemergui dee UB-n huvid. Burhan orhison gazar chutgur ch togothgui geech bolj orhijee kkk
    1. Hun (103.229.122.36) 2017-09-20 19:36:44
      Hhi Mongold hot dotor deed km/h ni 60 Hudu oron utagt 80km/h Bhd yaaj 90-100 hurdlahvede
  15. Зочин (202.179.25.156) 2017-09-20 17:58:17
    Хүннүгийн гудамж БЗД 26-р хороо хамгийн сүүлийн үеийн төлөвлөлттэй орон сууцны хороолол гэхэд л битүү түгжрэл. Цэцэрлэгт хүрээлэнгээ олон талаас нь зогсоол, хаалгатай болгоод Дүнжингарав, Нарантуул, зүүн тийш гарах зам, 26-р хорооны иргэд, ҮЦХ явах олны түгжрэлийг багасгаж болно. Home plaza гэж уулзвар байх газар баригдсан гайнаас болж байнгын осол, түгжрэл үүсдэг. одоо Хүннүгийн гудамжнаас наад гүүр лүү чинь яаж авирч, буух юм бэ, тодорхой харагдахгүй байгаа ч нилээн төвөгтэй болох юм шиг байна. Өртөг, талбай ихтэй гүүрэн гарц хийж байснаас төмөр зам доогуураа олигтойхон олон эгнээтэй нүхэн гарц хийвэл зардал хэмнэлт, үр ашгийн хувьд хамгаагүй илүү. Мөн Сэлбэ, Дунд голыг голдиролыг дагуулаад Дарь эхээс ТЭЦ-4 хүртэл 2 эгнээ зам тавьчихвал хотын хөндлөн чиглэлийн түгжрэлийг бага боловч бууруулна.
  16. Зочин (49.0.214.14) 2017-09-20 17:56:27
    Нэг гүүр давья даа.Өөрсөддөө хэрэгтэй зүйлийг шууд хийж бна шүү
  17. Egnee (202.179.25.213) 2017-09-20 17:47:15
    Bichleg deerh mashinuud ygaad egneegeeree yvahgui baigaa yum be? Ygaad durem jurmaaraa amidarj boldoggui yumbe. Mongol hun geheeree tangai soyolgui busdiin erh ashgiig bainga aldagduulj baidag ymu. Yponchuud jijken gazar nutag deeree ymr deg juramtai amidarch chadaj bainaa. Iimhen yuman deer l haragdaj baina shuude
  18. Зочин (203.91.115.37) 2017-09-20 17:47:12
    yaponuudaar bariulya uursduu orvol bas ideed uuchna
  19. Түмээ (66.181.191.49) 2017-09-20 17:28:03
    Зүгээр япончуудаар бариулвал шударга ш дээ. Тэд насны гүүр хийнэ дээ
  20. Soyol (202.70.46.218) 2017-09-20 17:06:04
    Daguul xot b.guulna geed b.san yu bolson boloo
  21. sonin yumaa (37.187.129.166) 2017-09-20 16:15:55
    наад ганц төмөр замаа хотоосоо гаргачаач дээ өчнөөн л ярьсан шд, тэгвэл энэ олон үнэтэй гүүр барих хэрэггүй, хотын төвд зөндөө газар сул гарч ирнэ шд, газрыг нь дуудлага худалдаагаар зараад төмөр замаа уулын урдуур явуулчаач
  22. Zochin (103.26.192.157) 2017-09-20 15:19:50
    Saikhan l gyyr bolokh yum bna. Gekhdee iim khemjeenii khurunguur iim khemjeenii gyyriig yag end barikhiin ach kholbogdol yu yum boldoo. tegsnees khotiin tuviin baruun zyyn zamuud deer ch yumuu khamgiin ikh tygjirdeg gazruudad barisan n' deer baigaagyi l yum baikhdaa. Zyyn 4 zam bol udruus udurt achaallaa diilekhee boliod bna shyy darga nar min'. tygjrelgyi yed 6-7 minut yavaad ajildaa ochdog khymyys bykhel byten tsag zartsuulj bna shyy dee. Arai kheterkhii yumaa. Amidral avto zam deer ungurch bna.
  23. Зочин (122.201.27.244) 2017-09-20 13:55:09
    Сандуйгын байшингийн хажуугаар яаж гарах юм зургыг үзүүлээж.Тэнд хамгийн их түгжиж байгаа.Мөн Миегийн өндөр шар байшин руу яаж эргэх юм
  24. Зочин (45.117.32.2) 2017-09-20 13:31:35
    Явган хүн, дугуйтай зорчигчидоо л битгий мартчихаарай даа!
  25. Зочин (103.212.116.81) 2017-09-20 13:04:42
    ГАЗРЫН НАЙМААЧИН Ц.САНДУЙГИЙН МИНТ ЦЭНГЭЭНИЙ ГАЗАР МӨН Ч ИХ ГАЙ БОЛЖ БАЙГАА !!!
  26. иргэн (66.181.185.138) 2017-09-20 12:12:24
    яг баригддаг бол сайхан гүүр байна
  27. Zochin (202.55.191.130) 2017-09-20 12:05:56
    Hugjl-n berhsheeltei irgen, huuhd-n teregtei eh, duguitai hun haaguur ni yavah yum,
  28. зочин (66.181.164.239) 2017-09-20 11:46:33
    Сайхан гүүр болох нь ээ.
  29. EROO (112.72.11.239) 2017-09-20 11:09:17
    Зүгээр замын урд байгаа HOMEPLAZA-г буулгаад өргөн 4 замын уулзвар болгочихооч. Яг урд талд зам хаагаад барилга бариулчихаад юун гүүр бас нэг мөнгө зохих арга биз баригдаж дуусах гэж бөөн түгжирээ
    1. tiin (202.72.245.122) 2017-09-20 11:21:50
      tiin sh dee , irgen aj ahuin gazrig turiin nuureer buulgad l avdag biz de, henii baishin geheer Tur in avch boldoggyi yum be?
    2. Зочин (202.21.106.113) 2017-09-21 01:16:03
      Yag zuv, Homeplaza bol jinhen nuuvel taarna!!!

Танд санал болгох