• 2017 оны 10 сарын 18  
  • USD - 
  • CNY - 
  • RUB - 
Цэс

​Мексикт газар хөдөлж, 134 хүн амиа алдлаа

picture picture picture picture picture picture picture picture

Мексикийн Мехико хотын ойролцоо 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж,134 хүн амиа алдлаа. Мягмар гаригт болсон тус газар хөдлөлт нийт 44 байшин барилга нурж, олон мянган иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдсаны дээр дээр 3.8 сая айл өрх гэрэл, цахилгаангүй болсон гэдгийг Мехико хотын дарга Мигуэл Ангел Манкера хэлэв.

Аврах ажиллагаа үргэлжлүүлэн явагдсаар байна. Аврах багийнхан нурангид дарагдсан болоод гарах аргагүй болж сүйдсэн барилгад байгаа хүмүүсийг гаргаж авахаар ажиллаж байгаа ажээ. Газар хөдлөлд болох үед гудамжинд байсан мянган мянга хүмүүс сандарч тэвдэн, эмх замбараагүй байдал үүссэн байна.

1985 оны есдүгээр сарын 19 буюу яг энэ өдөр Мехико хотод найман магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 5000 гаруй хүн амь насаа алдаж байсан юм. Үүнээс хойш 32 жил өнгөрч, аюулгүй байдлыг хангах бэлтгэл хийснээс хэдхэн цагийн дараа ийнхүү дахин газар хөдөлжээ.

Есдүгээр сарын 7-нд Мехикод болсон газар хөдлөлтийн улмаас 98 хүн амиа алдаад байсан бол энэ удаад ийнхүү дахин хүчтэй газар хөдлөлт болж олон хүний амь насыг авч одлоо.

Мексик нь газар хөдлөлтөд хамгийн өртөмхий орнуудын нэг бөгөөд чичирхийллийн идэвхтэй бүсэд оршдог болохыг АНУ-ын Геологийн судалгааны газар хэлж байна.

Эх сурвалж: Reuters

iToim.mn таалагдсан бол:

Нийтэлсэн огноо: 2017-09-20 09:42:22


Нийт сэтгэгдэл: (0)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд itoim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Баярлалаа. Таны сэтгэгдлийг хүлээн авлаа.

Танд санал болгох